Харилцан холбооны зохицуулах хороо

News & Stories

Select your topic at interest

Categories

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО GOOGLE LLC КОМПАНИТАЙ ЦАХИМ ОРЧНЫ ЗОХИЦУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЛЭЭ

2026.07.07

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо (ХХЗХ)-ны дарга Ж.Бат-Эрдэнээр ахлуулсан төлөөлөгчид Америкийн Нэгдсэн Улсад хийсэн албан томилолтын хүрээнд 2026 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Google LLC компанийн Вашингтон хот дахь төлөөлөгчийн газарт албан уулзалт хийлээ.

Уулзалтад Google LLC компанийн талаас АНУ дахь хиймэл оюун ухааны стратеги хариуцсан тэргүүн Скотт Дойчман, хуулийн зөвлөх Нима Бинара, Харилцаа холбооны эрх зүй хариуцсан захирал Дара Франклин нар, Монгол Улсаас Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Захиргаа, зохион байгуулалтын газрын дарга П.Баттөр, ХХЗХ-ны Зохицуулалтын газрын дарга Т.Батболд, ХХЗХ-ны гадаад хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Д.Очирпүрэв нар оролцсон юм.

 

Талууд цахим орчин дахь хууль тогтоомжийн хэрэгжилт, хүүхэд хамгаалал, мэдээлэл солилцооны чиглэлээр санал солилцож, дараах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов. Үүнд:

  • Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн контентыг хязгаарлах арга хэмжээ авах зорилгоор Засгийн газрын шуурхай холбооны суваг (Government escalation channel) нээж, хамтран ажиллах; 
  • Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах хүрээнд хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллах; 
  • Цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр хамтран ажиллах; 
  • YouTube Kids үйлчилгээг Монгол Улсын нутаг дэвсгэрт нэвтрүүлэх; 
  • Google Play Store дээрх хориглосон аппликэйшнд Монгол Улсын нутаг дэвсгэрээс хандах хандалтыг хязгаарлах чиглэлээр хамтран ажиллах; 
  • Хүүхэд, эцэг эх, багш нарын дижитал ур чадварыг дээшлүүлэх үндэсний санаачилгыг хамтран хэрэгжүүлэх;
  • Монгол Улсын нутаг дэвсгэрээс үйлчилгээнд хандаж буй хэрэглэгчдийн статистик мэдээллийг тогтмол авах саналуудыг тавив.

 

 

Энэхүү уулзалт нь Монгол Улсын цахим орчны зохицуулалтын хүрээнд олон улсын томоохон технологийн компанитай шууд харилцаа тогтоож, хамтын ажиллагааны бодит алхмуудыг тохиролцсон чухал ач холбогдолтой үйл явдал боллоо.

 

 

 

 

Menu

  • Metro Business Center, Floor-5 D.Sukhbaatar street-13 Sukhbaatar district UB 14201-0033

  • 976-11-304258, 1800-1858

  • email

    info@crc.gov.mn