Харилцаа холбооны Зохицуулах Хороо

Интернэтийн үйлчилгээтэй холбоотой зөвлөмж

Интернэтийн төхөөрөмж (роутер)-өө гэрийн төв хэсэг, өндөр байрлалд, хана багатай орчинд байрлуулах нь Wi-Fi дохиог жигд, чанартай түгээх боломжийг бүрдүүлдэг. 

  • Яагаад төв хэсэгт байрлуулах хэрэгтэй вэ?

Wi-Fi дохио 360° тархдаг тул роутерийг гэрийн төвд байрлуулах нь сүлжээг өрөөнүүдэд тэнцвэртэй, жигд түгэээхэд тустай. 

Гэрийн зах хэсэгт роутерийг байрлуулсан үед нөгөө захад дохионы чанар муу байдаг.

  • Яагаад өндөр газарт байрлуулах хэрэгтэй вэ?

Wi-Fi дохио доош чиглэлтэй тархдаг онцлогтой. Иймд төхөөрөмжийг шалан дээр эсвэл хэт доод тавиур дээр байрлуулбал:

    • Дамжуулагч төхөөрөмж рүү очих дохионы чанар сулардаг
    • Шалны доорх металл, бетон зэрэг материал нь дохиог сарниулж, тасалдахад хүргэдэг
  • Яагаад хана багатай орчинд байрлуулах хэрэгтэй вэ?

Хана багатай орчинд байрлуулах нь Wi-Fi дохио чөлөөтэй тархахад тустай. Орчин үеийн роутерүүд 2.4GHz ба 5GHz давтамжаар ажилладаг боловч хана, саадтай орчинд дохионы чанар буурдаг.

Frequency 2.4GHz 5GHz
Хамрах хүрээ Илүү өргөн (хана, саадыг сайн нэвтэрдэг) Харьцангуй богино (саадад мэдрэмтгий)
Хурд Дундаж хурд (100-200 Mbps орчим) Өндөр хурд (400 Mbps–1 Gbps хүртэл)
Давтамжийн ашиглалт  Телевиз, утасгүй утас, Bluetooth зэрэг төхөөрөмжтэй давхацдаг (саатал үүсгэх магадлал өндөр) Ховор давтамжтай → интерференц бага, тогтвортой ажилладаг
Тохиромжтой ашиглалт Том байшин, хана ихтэй орон сууцанд холоос холбогдох үе Жижиг байр, нээлттэй орчинд өндөр хурдтай хэрэглээ (стрийминг, тоглоом) 60м2 доош

 

 

Интернэтийн төхөөрөмжийг дахин эхлүүлэх

Интернэтийн төхөөрөмж (роутер)-өө сардаа 1–2 удаа, эсвэл интернэт гацсан үед унтрааж, асаах нь Wi-Fi сүлжээний хурд, тогтвортой байдал, аюулгүй байдалд дараах эерэг нөлөө үзүүлдэг:

  • Сүлжээ шинэчлэгдэх
    • Удаан хугацаанд ажилласан роутерт түр хадгалагдсан өгөгдөл (cache) хуримтлагдаж, сүлжээ гацах, удаашрах шалтгаан болдог.
    • Роутерийг дахин эхлүүлэх нь RAM-ыг цэвэрлэж, сүлжээг сэргээхэд тусалдаг.
  • IP хаяг шинэчлэгдэх
    • Зарим тохиолдолд сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдийн хооронд IP хаяг давхцах эсвэл DHCP алдаа гарч холболт доголддог ба роутерийг дахин асааснаар шинэ IP хаяг олгогдож, холболтын алдаа засагддаг.
  • Аюулгүй байдал сайжрах
    • Роутерийг тогтмол унтрааж асаах нь түр зуурын хорт код, сүлжээний аномали (сэжигтэй, хэвийн бус үйлдэл)-ийг арилгах, аюулгүй байдлыг сайжруулахад тустай.

Menu

  • Metro Business Center, Floor-5 D.Sukhbaatar street-13 Sukhbaatar district UB 14201-0033

  • 976-11-304258, 1800-1858

  • email

    info@crc.gov.mn