Харилцаа холбооны Зохицуулах Хороо

"Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам"-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл

“ДОМЭЙН НЭРИЙГ БҮРТГЭХ, АШИГЛАХ ЖУРАМ”-Д ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА

2025.11.14

Тус төсөлд MN өргөтгөлтэй домэйн нэрийг Монгол улсын хэмжээнд үйл ажиллагааны чиглэлээр нь тохирсон, танигдахуйц, хялбар болгох үүднээс me.mn, ub.mn, kids.mn дэд домэйн нэрийг журмын 1 дүгээр хавсралт дахь дэд домэйн нэрийн ангилалд, домэйн нэрийг ашиглах үйл ажиллааны чиглэл, эзэмшигчийн төрлөөр ангилж бүртгэхээр бүртгэлийн ангилалыг 3 дугаар хавсралтад тус тус нэмж тусгасан болно.

Та бүхэн төсөлтэй танилцаж, 2025 оны 12-р сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд Харилцаа холбооны зохицуулах хорооны info@crc.gov.mn, altangerel.a@crc.gov.mn цахим шуудангаар саналаа ирүүлэх боломжтой.

 

Харилцаа холбооны зохицуулах хороо

Зохицуулалтын газар

Цэс

  • Метро бизнес төв А-блок 5 давхар Д.Сүхбаатарын гудамж-13 Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14201-0033

  • email