УЛААНБААТАР ХОТЫН РӨН-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД 2021.07.01-2021.08.01 ХҮРТЭЛ ХИЙСЭН СУУРИН ХЯНАЛТЫН МЭДЭЭ


УЛААНБААТАР ХОТЫН РӨН-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД 2021.07.01-2021.08.01 ХҮРТЭЛ ХИЙСЭН СУУРИН ХЯНАЛТЫН МЭДЭЭ

  1. Хэмжилтийн зорилго:

Тус хорооны Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвөөс Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын радио давтамжийн суурин хэмжилтийг MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартыг хангуулах, технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор тогтмол хийж байна.

  1. Хэмжилт гүйцэтгэсэн хугацаа:

2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдрүүдэд.

  1. Хэмжилт, шалгалтын хамрах хүрээ

Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 36 аж ахуйн нэгж.

  1. Ашигласан хэмжүүрийн төхөөрөмж:

KFSMS суурин хяналтын станц.

  1. Хэмжилт хийсэн цэг:

Хэмжилтийг Харилцаа холбооны зохицуулах хорооны төв оффис /106°54'53.8"E  47°55'38.2"N/  дээр байрлах суурин хяналтын станц /KFSMS/-аар Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвөөс хэмжив.

 

 

  1. Хэмжилтийн дүн:

Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвөөс радио давтамжийн суурин хяналтыг тогтмол хийж байна. Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 36 аж ахуйн нэгжид 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 30-ны өдрийн хооронд суурин хяналт хийснээс 4 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн давтамжийн хазайлтын дундаж утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, эдгээрээс 1 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн төвийн давтамжийн шилжилтийн дундаж утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, 2 радиогийн үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаагаа түр зогсоосон, 30 радиогийн үйлчилгээ эрхлэгч хэвийн ажиллаж байна.

6.1. Стандартын шаардлагыг хангасан:

MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартын 5-р зүйлд заасан давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлтын максимум утга ± 75 кГц, нэвтрүүлэгчийн зөөгч давтамжийн зөвшөөрөх шилжилт 2 кГц, хэрэглэх зурвасын өргөн 300 кГц-ээс хэтрэхгүй гэсэн шаардлагыг хангасан дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Үүнд:

ЭЗЭМШИГЧ ЗӨВШӨӨРӨЛ ФМ-ИЙН НЭР ДАВТАМЖ /МГц/
1 Эм Жи Эл Радио ньюс ХХК 22800192 Эм Жи Эл Радио Ньюс 88.3
2 СКОД ХХК 22800167 Medeemn FM-88.8 88.8
3 Сета тех ХХК 22800193 Аялгуу 89.3
4 Жавзандамба хутагт төв ТББ 22800186 Зохист аялгуу ФМ 89.7
5 Улаанбаатар телевиз ХХК 22800178 VIP радио 90.5
6 Монгол комикс ХХК 22800159 Цаг үе залуус 91.1
7 Хэмнэлт долгион медиа групп ХХК 22800147 Метро лоунж 91.7
8 Смарт коммуникэйшн ХХК 22800158 Тойм FM-92.1 92.1
9 Скаймедиа групп ХХК 22800146 Стар ФМ 92.5 92.5
10 *Шинжлэх ухаан технологийн их сургууль ТӨАГУТҮГ 22800206 ШУТИС-ын радио 94.1
11 *Монкаст радио ХХК 22800194 Ухаалаг ФМ94.5 94.5
12 Шүхэр ТББ 22800117 Хамаг Монгол FM-95.1 95.1
13 Хүүхэд, ирээдүй, соёл, боловсрол сан ТББ 22800097 Арга билиг FM 95.7
14 Авторадио эфэм ерэн зургаа аравны гурав ХМХ 22800070 Авто радио  96.3
15 Эх элгэн нутаг ХХК 22800114 Элгэн нутаг FM 96.9
16 Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд 22800071 Лавайн эгшиг FM 97.5
17 Радиоком Монгол ХХК 22800025 Формула FM 98.1
18 Монголиан Мюзик Медиа ХХК 22800024  Бизнес радио 98.9
19 Нью медиа ХХК 22800026 Инээмсэглэл FM-99.3 99.3
20 РФ ХХК 22800005 Kiss radio 100.1 100.1
21 Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГазар 22800044 Радиогийн 3-р програм 100.9
22 Аггрегатор ХХК 22800022 Тэргүүлэгч FM-101.7 101.7
23 Эм Эс Жи Эм Эл ХХК 22800175 Монголчуудын радио 102.1 102.1
24 Бадруун ХХК 22800006 Радио УБ FM-102.5 102.5
25 Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГазар 22800044 BBC 103.1
26 Ви Өү Эм ХХК 22800052 Эрүүл амьдралын радио FM 104 104
27 Салхи Энтертейнмент ХХК 22800057 Гэр бүлийн радио 104.5
28 Чугу ХХК 22800037 Vibe FM 105.5 105.5
29 Радио Телевизийн Үндэсний Сүлжээ УТҮГазар 22800044 Радиогийн 1-р програм  106
30 Стандарт Ви Оү Эй ХХК 22800001 Америкийн дуу хоолой 106.6
31 И Зэт Эф Эм ХХК 22800038 Эх дэлхий ФМ 107
32 Билэг санаа ХХК 22800018 Шинэ долгион FM-107.5 107.5

6.2. Стандартын шаардлагыг хангаагүй:* Шинжлэх ухаан технологийн их сургууль ТӨАГУТҮГ-ын 94.1 МГц болон Монкаст радио ХХК-ийн 94.5 МГц радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаагаа түр зогсоосон байна.

MNS 4909:2000 стандартын шаардлагыг хангаагүй давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлт /Deviation/-ын максимум утга ± 75 кГц-ээс хэтэрсэн дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна. Үүнд:

ЭЗЭМШИГЧ ЗӨВШӨӨРӨЛ ФМ-ИЙН НЭР ДАВТАМЖ /МГц/
1 Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо ТББ 22800029 Best FM 98.5
2 Билэгт дөлгөөн ХХК 22800060 Их Монгол FM 99.7
3 НС Холбоо ХХК 22800040 Гийнгоо FM 100.5 100.5
4 Медиа холдинг ХХК 22800009 Тэнгэрлэг радио FM-103.6 103.6

6.3 Хэмжилтийн дагуу цаашид авах арга хэмжээ:Эдгээрээс төвийн давтамжийн шилжилт /Offset/-ын максимум утга ± 2 кГц-ээс хэтэрсэн 98.5 МГц радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна.

Радио станцуудын тархалтын болон сонсголын чанар нь тухайн радиогийн үйлчилгээ эрхлэгчийн дууны пульт, түүгээр дамжуулагдаж буй дууны түвшингээс ихээхэн хамаарч байна. Иймд хүлээн авах талд сонсогдож, хэмжигдэж буй дууны зөөгч давтамжийн хазайлтыг хэвийн байлгах, сонсголыг сайжруулахын тулд дууны пультны тохиргоог стандарт хэмжээгээр тохируулж нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай.

  1. Хэмжилтийн зураг:

Тайлант хугацаа болох 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 30-ны  өдрийн хооронд хийгдсэн 30476 удаагийн хэмжилтийн утгыг нэгтгэн хэмжилтийн төрөл тус бүрээр ангилан график хэлбэрээр үзүүлэв.

 

 
 
 

 

 

Ж.Амартөр
Шинэчлэгдсэн: 2021/08/06