Улаанбаатар хотын РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2021.01.04-2021.01.29 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ


 
  1. Хэмжилтийн зорилго:

Тус хорооны Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвөөс Улаанбаатар хотын хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын радио давтамжийн суурин хэмжилтийг MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартыг хангуулах, технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор тогтмол хийж байна.

  1. Хэмжилт гүйцэтгэсэн хугацаа:

2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 01 дүгээр сарын 29-ний өдрүүдэд.

  1. Хэмжилт, шалгалтын хамрах хүрээ

Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 35 аж ахуйн нэгж.

  1. Ашигласан хэмжүүрийн төхөөрөмж:

KFSMS суурин хяналтын станц.

  1. Хэмжилт хийсэн цэг:

Хэмжилтийг Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны төв оффис /106°54'53.8"E  47°55'38.2"N/  дээр байрлах суурин хяналтын станц /KFSMS/-аар Радио Долгион Хяналтын Төвөөс хэмжив.

  1. Хэмжилтийн дүн:

Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвөөс радио давтамжийн суурин хяналтыг тогтмол хийж байна. Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 35 аж ахуйн нэгжид 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 01 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд суурин хяналт хийснээс 9 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн давтамжийн хазайлтын дундаж утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, эдгээрээс 1 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн төвийн давтамжийн шилжилтийн дундаж утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, мөн 2 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн эзэлсэн зурвасын өргөний дундаж утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, 26 радиогийн үйлчилгээ эрхлэгч хэвийн ажиллаж байна.

6.1. Стандартын шаардлагыг хангасан:

MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартын 5-р зүйлд заасан давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлтын максимум утга ± 75 кГц, нэвтрүүлэгчийн зөөгч давтамжийн зөвшөөрөх шилжилт 2 кГц, хэрэглэх зурвасын өргөн 300 кГц-ээс хэтрэхгүй гэсэн шаардлагыг хангасан дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Үүнд:

  Давтамж Эзэмшигч Тусгай зөвшөөрлийн дугаар
1 88.3 Эм Жи Эл Радио Ньюс ХХК 12800186
2 88.8 Икод ХХК 540/FM 172
3 89.3 Сета тех ХХК 22800193
4 89.7 Жавзандамба хутагт төв ТББ 589 /FM 210
5 90.5 Улаанбаатар телевиз ХХК 560/FM 191
6 91.1 Монгол Комикс ХХК 507 /FM 165
7 91.7 Хэмнэлт долгион ХХК 491/FM160
8 92.5 Скай Медиа Груп ХХК 487 /FM89
9 94.5 Монкаст радио ХХК 12800188
10 95.1 Шүхэр ТББ 408/FM138
11 95.7 "Хүүхэд, ирээдүй, соёл, боловсрол сан" ТББ 356/FM121
12 96.9 Эх элгэн нутаг ХХК 396/FM133
13 98.1 Радиоком Монгол ХХК 148/FM57
14 98.9 Монголиан Мьюзик Медиа ХХК 146/FM55
15 99.3 Ньюмедиа ХХК 147/FM56
16 100.1 РФ ХХК 051/FM37
17 100.9 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар 005/FM01
18 101.7 Аггрегатор ХХК 061/FM39
19 102.5 Бадруун ХХК 008/FM02
20 103.1 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар 005/FM01
21 104.0 Ви Өү Эм ХХК 253/FM73
22 104.5 Салхи Энтертэйнмэнт ХХК 023/FM06
23 105.5 Чугу ХХК 022/FM05
24 106.0 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар 005/FM01
25 106.6 Стандарт Ви Оү Эй ХХК 011/FM03
26 107.0 И Зэт Эф Эм ХХК 035/FM13

  6.2. Стандартын шаардлагыг хангаагүй:

MNS 4909:2000 стандартын шаардлагыг хангаагүй давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлт /Deviation/-ын максимум утга ± 75 кГц-ээс хэтэрсэн дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна. Үүнд:

  Давтамж Эзэмшигч Тусгай зөвшөөрлийн дугаар
1 92.1 Смарт коммуникэйшн ХХК 508 /FM 166
2 96.3 "Авто радио ФМ 96.3 хэвлэл мэдээллийн хэрэгсэл" ТББ 294/FM102
3 97.5 Гандантэгчинлэн хийд шашны байгууллага 291/FM101
4 98.5 Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо ТББ 160/FM61
5 99.7 Билэгт дөлгөөн ХХК 268/FM93
6 100.5 НС Холбоо ХХК 039/FM14
7 102.1 Эм эс жи эм ХХК 555/FM186
8 103.6 Медиа холдинг ХХК 025/FM07
9 107.5 Билэг санаа ХХК 017/FM04

Мөн эзэлсэн зурвасын өргөн /Occupied BWxdB/-ын максимум утга 300 кГц-ээс хэтэрсэн 96.3 МГц болон 107.5 МГц радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна.

6.3 Хэмжилтийн дагуу цаашид авах арга хэмжээ:

Радио станцуудын тархалтын болон сонсголын чанар нь тухайн радиогийн үйлчилгээ эрхлэгчийн дууны пульт, түүгээр дамжуулагдаж буй дууны түвшингээс ихээхэн хамаарч байна. Иймд хүлээн авах талд сонсогдож, хэмжигдэж буй дууны зөөгч давтамжийн хазайлтыг хэвийн байлгах, сонсголыг сайжруулахын тулд дууны пультны тохиргоог стандарт хэмжээгээр тохируулж нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай.

  1. Хэмжилтийн зураг:

Тайлант хугацаа болох 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 01 дүгээр сарын 29-ний  өдрийн хооронд хийгдсэн 25933 удаагийн хэмжилтийн утгыг нэгтгэн хэмжилтийн төрөл тус бүрээр ангилан график хэлбэрээр үзүүлэв.

С.Дашбалбар
Шинэчлэгдсэн: 2021/02/04