Тус хорооны Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвөөс Улаанбаатар хотын хэт богино долгионы /FМ/ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын суурин хэмжилтийг MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартыг хангуулах, технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор тогтмол хийж байна.
2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрүүдэд.
Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 35 аж ахуйн нэгж.
KFSMS суурин хяналтын станц.
Хэмжилтийг Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны төв оффис /106°54'53.8"E 47°55'38.2"N/ дээр байрлах суурин хяналтын станц /KFSMS/-аар Радио Долгион Хяналтын Төвөөс хэмжив.
Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвөөс радио давтамжийн суурин хяналтыг тогтмол хийж байна. Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 35 аж ахуйн нэгжид 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд суурин хяналт хийснээс 4 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн давтамжийн хазайлтын дундаж утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, 1 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн төвийн давтамжийн шилжилтийн дундаж утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, 30 радиогийн үйлчилгээ эрхлэгч хэвийн ажиллаж байна.
6.1. Стандартын шаардлагыг хангасан:
MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартын 5-р зүйлд заасан давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлтын максимум утга ± 75 кГц, нэвтрүүлэгчийн зөөгч давтамжийн зөвшөөрөх шилжилт 2 кГц, хэрэглэх зурвасын өргөн 300 кГц-ээс хэтрэхгүй гэсэн шаардлагыг хангасан дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байв. Үүнд:
Давтамж | Эзэмшигч | Тусгай зөвшөөрлийн дугаар | |
1 | 88.3 | Эм Жи Эл Радио Ньюс ХХК | 12800186 |
2 | 88.8 | Икод ХХК | 540/FM 172 |
3 | 89.3 | Сета тех ХХК | 22800193 |
4 | 89.7 | Жавзандамба хутагт төв ТББ | 589 /FM 210 |
5 | 90.5 | Улаанбаатар телевиз ХХК | 560/FM 191 |
6 | 91.1 | Монгол Комикс ХХК | 507 /FM 165 |
7 | 91.7 | Хэмнэлт долгион ХХК | 491/FM160 |
8 | 92.1 | Смарт коммуникэйшн ХХК | 508 /FM 166 |
9 | 92.5 | Скай Медиа Груп ХХК | 487 /FM89 |
10 | 94.5 | Монкаст радио ХХК | 12800188 |
11 | 95.1 | Шүхэр ТББ | 408/FM138 |
12 | 95.7 | "Хүүхэд, ирээдүй, соёл, боловсрол сан" ТББ | 356/FM121 |
13 | 96.9 | Эх элгэн нутаг ХХК | 396/FM133 |
14 | 98.1 | Радиоком Монгол ХХК | 148/FM57 |
15 | 98.9 | Монголиан Мьюзик Медиа ХХК | 146/FM55 |
16 | 99.3 | Ньюмедиа ХХК | 147/FM56 |
17 | 100.1 | РФ ХХК | 051/FM37 |
18 | 100.5 | НС Холбоо ХХК | 039/FM14 |
19 | 100.9 | Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар | 005/FM01 |
20 | 101.7 | Аггрегатор ХХК | 061/FM39 |
21 | 102.1 | Эм эс жи эм ХХК | 555/FM186 |
22 | 102.5 | Бадруун ХХК | 008/FM02 |
23 | 103.1 | Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар | 005/FM01 |
24 | 103.6 | Медиа холдинг ХХК | 025/FM07 |
25 | 104.0 | Ви Өү Эм ХХК | 253/FM73 |
26 | 104.5 | Салхи Энтертэйнмэнт ХХК | 023/FM06 |
27 | 106.0 | Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар | 005/FM01 |
28 | 106.6 | Стандарт Ви Оү Эй ХХК | 011/FM03 |
29 | 107.0 | И Зэт Эф Эм ХХК | 035/FM13 |
30 | 107.5 | Билэг санаа ХХК | 017/FM04 |
6.2. Стандартын шаардлагыг хангаагүй:
MNS 4909:2000 стандартын шаардлагыг хангаагүй давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлт /Deviation/-ын максимум утга ± 75 кГц-ээс хэтэрсэн дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна. Үүнд:
Давтамж | Эзэмшигч | Тусгай зөвшөөрлийн дугаар | |
1 | 96.3 | "Авто радио ФМ 96.3 хэвлэл мэдээллийн хэрэгсэл" ТББ | 294/FM102 |
2 | 97.5 | Гандантэгчинлэн хийд шашны байгууллага | 291/FM101 |
3 | 98.5 | Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо ТББ | 160/FM61 |
4 | 99.7 | Билэгт дөлгөөн ХХК | 268/FM93 |
5 | 105.5 | Чугу ХХК | 022/FM05 |
Мөн давтамжийн модуляцтай дохионы төвийн давтамжийн шилжилт /Offset/-ын максимум утга ±2 кГц-ээс хэтэрсэн Авто радио ФМ 96.3 хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-ын 96.3 МГц радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна.
6.3 Хэмжилтийн дагуу цаашид авах арга хэмжээ:
Радио станцуудын тархалтын болон сонсголын чанар нь тухайн радиогийн үйлчилгээ эрхлэгчийн дууны пульт, түүгээр дамжуулагдаж буй дууны түвшингээс ихээхэн хамаарч байна. Иймд хүлээн авах талд сонсогдож, хэмжигдэж буй дууны зөөгч давтамжийн хазайлтыг хэвийн байлгах, сонсголыг сайжруулахын тулд дууны пультны тохиргоог стандарт хэмжээгээр тохируулж нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай.
Тайлант хугацаа болох 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд хийгдсэн 20722 удаагийн хэмжилтийн дундаж утгыг нэгтгэн хэмжилтийн төрөл тус бүрээр ангилан график хэлбэрээр үзүүлэв.