РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ


 

  1. Хэмжилтийн зорилго:

Тус хорооны Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвөөс Улаанбаатар хотын хэт богино долгионы /FМ/ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын суурин хэмжилтийг MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартыг хангуулах, технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор тогтмол хийж байна.

  1. Хэмжилт гүйцэтгэсэн хугацаа:

2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрүүдэд.

  1. Хэмжилт, шалгалтын хамрах хүрээ

Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 35 аж ахуйн нэгж.

  1. Ашигласан хэмжүүрийн төхөөрөмж:

KFSMS суурин хяналтын станц.

  1. Хэмжилт хийсэн цэг:

Хэмжилтийг Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны төв оффис /106°54'53.8"E  47°55'38.2"N/  дээр байрлах суурин хяналтын станц /KFSMS/-аар Радио Долгион Хяналтын Төвөөс хэмжив.

  1. Хэмжилтийн дүн:

Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамж, өргөн нэвтрүүлгийн хяналтын төвөөс радио давтамжийн суурин хяналтыг тогтмол хийж байна. Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 35 аж ахуйн нэгжид 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд суурин хяналт хийснээс 8 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн давтамжийн хазайлтын дундаж утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, 2 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн төвийн давтамжийн шилжилтийн дундаж утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, 1 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн эзэлсэн зурвасын өргөн стандарт хэмжээнээс хэтэрсэн, 1 радиогийн үйлчилгээ эрхлэгч үйл ажиллагаагаа түр зогсоосон байна.

6.1. Стандартын шаардлагыг хангасан:

MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартын 5-р зүйлд заасан давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлтын максимум утга ± 75 кГц, нэвтрүүлэгчийн зөөгч давтамжийн зөвшөөрөх шилжилт 2 кГц, хэрэглэх зурвасын өргөн 300 кГц-ээс хэтрэхгүй гэсэн шаардлагыг хангасан дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байв. Үүнд:

  Давтамж /МГц/ Эзэмшигч Тусгай зөвшөөрлийн дугаар
1 88.3 Эм Жи Эл Радио Ньюс ХХК 12800186
2 88.8 Икод ХХК 540/FM 172
3 89.3 Сета тех ХХК 22800193
4 89.7 Жавзандамба хутагт төв ТББ 589 /FM 210
5 90.5* Улаанбаатар телевиз ХХК 560/FM 191
6 91.1 Монгол Комикс ХХК 507 /FM 165
7 94.5 Монкаст радио ХХК 12800188
8 95.7 "Хүүхэд, ирээдүй, соёл, боловсрол сан" ТББ 356/FM121
9 96.9 Эх элгэн нутаг ХХК 396/FM133
10 97.5 Гандантэгчинлэн хийд шашны байгууллага 291/FM101
11 98.1 Радиоком Монгол ХХК 148/FM57
12 98.5* Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо ТББ 160/FM61
13 98.9 Монголиан Мьюзик Медиа ХХК 146/FM55
14 99.3 Ньюмедиа ХХК 147/FM56
15 99.7 Билэгт дөлгөөн ХХК 268/FM93
16 100.1 РФ ХХК 051/FM37
17 100.9 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар 005/FM01
18 102.1* Эм эс жи эм ХХК 555/FM186
19 102.5 Бадруун ХХК 008/FM02
20 103.6 Медиа холдинг ХХК 025/FM07
21 104.0 Ви Өү Эм ХХК 253/FM73
22 104.5 Салхи Энтертэйнмэнт ХХК 023/FM06
23 105.5* Чугу ХХК 022/FM05
24 106.0 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар 005/FM01
25 106.6 Стандарт Ви Оү Эй ХХК 011/FM03
26 107.0 И Зэт Эф Эм ХХК 035/FM13
27 107.5 Билэг санаа ХХК 017/FM04

*-98.5 МГц РӨН-ийн үйлчилгээ эрхлэгч нэвтрүүлэгч станцын байршлаас хамааран дохионы түвшин хангалтгүй хэмжигдэж байна. *-102.1 МГц РӨН-ийн үйлчилгээ эрхлэгч радио тоног төхөөрөмждөө техникийн үзлэг үйлчилгээ хийж байгаа тул үйл ажиллагаагаа түр зогсоосон байна.

6.2. Стандартын шаардлагыг хангаагүй: MNS 4909:2000 стандартын шаардлагыг хангаагүй давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлт /Deviation/-ын максимум утга ± 75 кГц-ээс хэтэрсэн дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна. Үүнд:

  Давтамж Эзэмшигч Тусгай зөвшөөрлийн дугаар
1 91.7 Хэмнэлт долгион ХХК 491/FM160
2 92.1 Смарт коммуникэйшн ХХК 508 /FM 166
3 92.5 Скай Медиа Груп ХХК 487 /FM89
4 95.1 Шүхэр ТББ 408/FM138
5 96.3 "Авто радио ФМ 96.3 хэвлэл мэдээллийн хэрэгсэл" ТББ 294/FM102
6 100.5 НС Холбоо ХХК 039/FM14
7 101.7 Аггрегатор ХХК 061/FM39
8 103.1 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар 005/FM01

Мөн давтамжийн модуляцтай дохионы төвийн давтамжийн шилжилт /Offset/-ын максимум утга ±2 кГц-ээс хэтэрсэн Авто радио ФМ 96.3 хэвлэл мэдээллийн хэрэгсэл ТББ-ын 96.3 МГц, Шүхэр ТББ-ын 95.1 МГц радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч, эзэлсэн зурвасын өргөн 300 кГц-ээс хэтэрсэн “Аггрегатор” ХХК-ийн 101.7 МГц-ийн радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна. Мөн хэмжилтээр РӨН-ийн үйлчилгээ эрхлэгч 98.1 МГц-ийн радио станцын нэвтрүүлэгч станц нь 105.6 МГц болон 90.6 МГц /98.1 МГц ± 7.5 МГц/ радио давтамж дээр хажуугийн цацаргалт үүсгэж РӨН-ийн үйлчилгээ эрхлэгч 90.5 МГц болон 105.5 МГц радио давтамжийн зурваст нөлөөлөл, шуугиан үзүүлж байгаа нь Радио долгионы тухай хуулийн 20.5.1, 20.5.4 дэх заалтуудыг ноцтой зөрчиж байна.

  1. Хэмжилтийн дагуу цаашид авах арга хэмжээ:

Радио станцуудын тархалтын болон сонсголын чанар нь тухайн радиогийн үйлчилгээ эрхлэгчийн дууны пульт, түүгээр дамжуулагдаж буй дууны түвшингээс ихээхэн хамаарч байна. Иймд хүлээн авах талд сонсогдож, хэмжигдэж буй дууны зөөгч давтамжийн хазайлтыг хэвийн байлгах, сонсголыг сайжруулахын тулд дууны пультны тохиргоог стандарт хэмжээгээр тохируулж нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай. Мөн Радиоком Монгол ХХК-ийн Радио 98.1 МГц нэвтрүүлэгчийн гаралтад зурвасын шүүр суурилуулж, холбогдох засвар үйлчилгээг хийж дээрх зөрчлийг яаралтай арилгах шаардлагатай байна.

  1. Хэмжилтийн зураг:

Радиоком Монгол ХХК-ийн 98.1 МГц-ийн радио станцын нэвтрүүлэгч станц хажуугийн цацаргалт үүсгэж байгааг Зураг 1-2-т үзүүлэв. Мөн Тайлант хугацаа болох 08 дугаар сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны  өдрийн хооронд хийгдсэн 34346 удаагийн хэмжилтийн дундаж утгыг нэгтгэн хэмжилтийн төрөл тус бүрээр ангилан график хэлбэрээр үзүүлэв.

 

Зураг 1. РӨН-ийн үйлчилгээ эрхлэгч 98.1 МГц-ийн нэвтрүүлэгч станцаас 90.6 МГц дээр үүсгэж буй хажуугийн цацаргалт

 

Зураг 2. РӨН-ийн үйлчилгээ эрхлэгч 98.1 МГц-ийн нэвтрүүлэгч станцаас 105.6 МГц дээр үүсгэж буй хажуугийн цацаргалт

С.Дашбалбар
Шинэчлэгдсэн: 2020/09/18