РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2019 оны 11-р сард хийсэн суурин хяналтын мэдээ


  1. Хэмжилтийн зорилго:

Тус хорооны Радио долгион хяналтын төвөөс хэт богино долгионы /FМ/ радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгч байгууллагуудын суурин хэмжилтийг MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартыг хангуулах, технологийн норм, горимыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор тогтмол хийж байна.

  1. Хэмжилт гүйцэтгэсэн хугацаа:

2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд.

  1. Хэмжилт, шалгалтын хамрах хүрээ

Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 35 аж ахуйн нэгж.

  1. Ашигласан хэмжүүрийн төхөөрөмж:

KFSMS суурин хяналтын станц.

  1. Хэмжилт хийсэн цэг:

Хэмжилтийг Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны төв оффис /106°54'53.8"E  47°55'38.2"N/  дээр байрлах суурин хяналтын станц /KFSMS/-аар Радио Долгион Хяналтын Төвөөс хэмжив.

  1. Хэмжилтийн дүн:

Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио долгион хяналтын төвөөс радио давтамжийн  суурин хяналтыг тогтмол хийж байна. Улаанбаатар хотод хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 34 аж ахуйн нэгжид 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд суурин хяналт хийснээс 7 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн давтамжийн хазайлтын дундаж утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, 2 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн төвийн давтамжийн шилжилтийн дундаж утга стандарт хэмжээнээс хэтэрсэн, 1 радиогийн үйлчилгээ эрхлэгчийн дохионы түвшин маш сул, 1 РӨН-ийн үйлчилгээ эрхлэгч шинээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна.

6.1. Стандартын шаардлагыг хангасан:

MNS 4909:2000 “Давтамжийн модуляцтай (FM) хэт богино долгионы нэвтрүүлэгч (VHF), техникийн шаардлага” стандартын 5-р зүйлд заасан давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлтын максимум утга ± 75 кГц, нэвтрүүлэгчийн зөөгч давтамжийн зөвшөөрөх шилжилт 2 кГц, хэрэглэх зурвасын өргөн 300 кГц-ээс хэтрэхгүй гэсэн шаардлагыг хангасан дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байв. Үүнд:

Давтамж /МГц/ Эзэмшигч Тусгай зөвшөөрлийн дугаар
1 88.8 Икод ХХК 540/FM 172
2 89.3 Сета тех ХХК 22800193
3 90.5 Улаанбаатар телевиз ХХК 560/FM 191
4 91.1 Монгол Комикс ХХК 507 /FM 165
5 91.7 Хэмнэлт долгион ХХК 491/FM160
6 92.1 Смарт коммуникэйшн ХХК 508 /FM 166
7 92.5 Скай Медиа Груп ХХК 487 /FM89
8 94.5* Монкаст радио ХХК 12800188
9 95.1 Шүхэр ТББ 408/FM138
10 95.7 "Хүүхэд, ирээдүй, соёл, боловсрол сан" ТББ 356/FM121
11 96.9 Эх элгэн нутаг ХХК 396/FM133
12 98.1 Радиоком Монгол ХХК 148/FM57
13 98.5 Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо ТББ 160/FM61
14 98.9 Монголиан Мьюзик Медиа ХХК 146/FM55
15 99.3 Ньюмедиа ХХК 147/FM56
16 100.1 РФ ХХК 051/FM37
17 100.9 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар 005/FM01
18 101.7 Аггрегатор ХХК 061/FM39
19 102.5 Бадруун ХХК 008/FM02
20 103.1 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар 005/FM01
21 104.5 Салхи Энтертэйнмэнт ХХК 023/FM06
22 105.5 Чугу ХХК 022/FM05
23 106.0 Радио Телевизийн Сүлжээ УТҮГазар 005/FM01
24 106.6 Стандарт Ви Оү Эй ХХК 011/FM03
25 107.5 Билэг санаа ХХК 017/FM04

*-РӨН-ийн үйлчилгээ эрхлэгч 94.5 МГц радио шинээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

6.2. Стандартын шаардлагыг хангаагүй:

MNS 4909:2000 стандартын шаардлагыг хангаагүй давтамжийн модуляцтай дохионы давтамжийн хазайлт /Deviation/-ын максимум утга ± 75 кГц-ээс хэтэрсэн дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна. Үүнд:

  Давтамж Эзэмшигч Тусгай зөвшөөрлийн дугаар
1 89.7 Жавзандамба хутагт төв ТББ 589 /FM 210
2 97.5 Гандантэгчинлэн хийд шашны байгууллага 291/FM101
3 99.7 Билэгт дөлгөөн ХХК 268/FM93
4 100.5 НС Холбоо ХХК 039/FM14
5 103.6 Медиа холдинг ХХК 025/FM07
6 104.0 Ви Өү Эм ХХК 253/FM73
7 107.0 И Зэт Эф Эм ХХК 035/FM13

 

MNS 4909:2000 стандартын шаардлагыг хангаагүй давтамжийн модуляцтай дохионы төвийн давтамжийн шилжилт /Offset/-ын максимум утга ±2 кГц-ээс хэтэрсэн дараах радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна. Үүнд:

  Давтамж Эзэмшигч Тусгай зөвшөөрлийн дугаар
1 88.3 Эм Жи Эл Радио Ньюс ХХК 12800186
2 96.3 "Авто радио ФМ 96.3 хэвлэл мэдээллийн хэрэгсэл" ТББ 294/FM102
3 102.1* Эм эс жи эм ХХК 555/FM186

*-РӨН-ийг үйлчилгээ эрхлэгч 102.1 МГц радиогийн дохионы түвшин хангалтгүй суурин хяналтын станцад хэмжигдээгүй. Дохионы түвшин сайжруулах шаардлагатай.

  1. Хэмжилтийн дагуу цаашид авах арга хэмжээ:

Радио станцуудын тархалтын болон сонсголын чанар нь тухайн радиогийн үйлчилгээ эрхлэгчийн дууны пульт, түүгээр дамжуулагдаж буй дууны түвшингээс ихээхэн хамаарч байна. Иймд хүлээн авах талд сонсогдож, хэмжигдэж буй дууны зөөгч давтамжийн хазайлтыг хэвийн байлгах, сонсголыг сайжруулахын тулд дууны пультны тохиргоог стандарт хэмжээгээр тохируулж нэвтрүүлэх хэсгийн тоног төхөөрөмжүүдэд тохиргоо хийх шаардлагатай байна.

  1. Хэмжилтийн зураг:

Тайлант хугацаанд 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 29-ний  өдрийн хооронд хийгдсэн 24131 удаагийн хэмжилтийн дундаж утгыг нэгтгэн хэмжилтийн төрөл тус бүрээр ангилан график хэлбэрээр үзүүлэв.

С.Дашбалбар
Шинэчлэгдсэн: 2019/12/05