Харилцаа Холбооны Зохицуулах хороо нь Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай, Шуудангийн тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах, Домэйн нэрийн тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиудын төсөл боловсруулахад зөвлөх үйлчилгээ авах тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Улаанбаатар хотод Харилцааны тоон радио сүлжээний радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт.
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол улсын аналоги телевизийн дахин дамжуулах станцуудыг 2015 оны 10-р сард бүрэн зогсоож, тоон технологид шилжих хуваарийг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас батлаад байгаа билээ.
Улаанбаатар хотод тоон радио нэвтрүүлгийн (DAB+) олон сувгийг дамжуулан хүргэх үйлчилгээ эрхлэх, радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт.
Харилцаа холбооны зохицуулах хороо болон Улаанбаатар хотын Цагдаагийн газраас хамтран Монгол улсын Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолоор батлагдсан “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ын хэрэгжилтийн хүрээнд Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгино Хайрхан дүүрэгт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг цахим тоглоомын үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдэд сургалт, хэлэлцүүлгийг 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн хурлын танхимд амжилттай зохион байгууллаа.
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны 06-р Хуралдаанаар “Монгол Улсын нутаг дэвсгэрт телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээг хүргэхэд тавигдах нөхцөл шаардлага”-ыг баталж, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн мөрдөхөөр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид ХХЗХ гэх)-ны 2015 оны ээлжит 7 дугаар хуралдаан 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр болов. Уг хуралдаанаар нийт 5 асуудлыг хэлэлцэн 3 тогтоолыг баталж, хуралдааны 2 тэмдэглэлийг тус тус гарган шийдвэрлэсэн.
Тус хорооноос тусгай зөвшөөрөлтэй дараах иргэн, аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийн хугацаа 2015 онд дуусгавар болж байгааг мэдэгдэж байна. 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 70 дугаар тогтоолоор батлагдсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын 8.1-д “Тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах тухай өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 60 буюу түүнээс дээш хоногийн өмнө Зохицуулах хороонд гаргана.” гэж заасан байдаг