2015/06/15

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2015 оны ээлжит 6 дугаар хуралдааны мэдээлэл

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо (цаашид ХХЗХ гэх)-ны 2015 оны ээлжит 6 дугаар хуралдаан 2015 оны 6 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулав. Энэхүү хуралдаанаар нийт 8 асуудлыг хэлэлцэн 7 тогтоолыг баталж шийдвэрлэсэн. Түүнчлэн хэлэлцсэн асуудлаар холбогдох хуралдааны тэмдэглэл гаргалаа.

2015/06/11

“IPv6 тархац, аюулгүй байдал” сэдэвт сургалт болно

Тус хороооны урилгаар Ази номхон далайн бүсийн сүлжээ мэдээллийн төв (APNIC)-ийн зөвлөх Филип Смит, Мива Фүжи болон Олон улсын цахилгаан холбооны байгууллагын зөвлөх Ашиш Нараян нар 2015 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 7 дугаар сарын 01-ний өдрүүдэд “IPv6 тархац, аюулгүй байдал”-ын чиглэлээр холбогдох төрийн байгууллага болон интернетийн үйлчилгээ эрхлэгчдэд зориулан сургалт зохион байгуулахаар боллоо.

2015/06/11

Японд 1000 инженер сургана

Монгол Улсын эдийн засгийн хурдацтай өсөлттэй уялдан аж үйлдвэрийн салбар, байгалийн баялаг дагасан боловсруулах үйлдвэр, дэд бүтцийн салбар эрчимтэй хөгжихийн зэрэгцээ түүнд ажиллах чадварлаг үндэсний боловсон хүчин инженерүүдийг бэлтгэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа билээ.

2015/06/09

“Тоон технологийн шилжилт, өргөн нэвтрүүлгийн бодлого зохицуулалт” семинар 2015 оны 06 дугаар сарын 15, 16-ны өдрүүдэд болно

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор баталсан “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Монгол улсын аналоги телевизийн дахин дамжуулах станцуудыг 2015 оны 10-р сард бүрэн зогсоож, тоон технологит шилжих хуваарь гарсантай холбогдуулан орон нутгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид (Телевиз, радио, олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгч)-д зориулсан “Тоон технологийн шилжилт, өргөн нэвтрүүлгийн бодлого, зохицуулалт” сэдэвт семинар 2015 оны 06 дугаар сарын 15,16-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт зохион байгуулагдана.

2015/06/08

Тендерийн урилга

Зөөврийн радио долгион хяналт ба чиглэл хайх хэмжүүрийн багаж

2015/06/08

Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Монгол улсын Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Мэдээлэл харилцаа холбооны чиглэлээр стандарт боловсруулах” ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хувь хүнийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2015/06/05

Тендерийн урилга

Тендерийн урилга

2015/06/04

Баталгаажуулалтын үнэлгээний хороо 2015 оны ээлжит 6 дугаар хуралдаан болов

Баталгаажуулалтын үнэлгээний хороо нь 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд: