ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ

Хэрэглэгч та бүхэн интернетийн хурд,чанараа хэрхэн хэмжих вэ? /видео/


2015/09/14

З.Амгалан: Үүрэн холбооны бааз станцууд хүний биед сөрөг нөлөөгүй

Өнөөдөр дэлхий нийтэд харилцаа холбооны ирээдүйн чиг хандлага, хөгжлийг тодорхойлогч нь утасгүй холбоо болоод байна. Хэдийгээр утасгүй холбоо нь үйлчилгээ эрхлэгчид дэд бүтэц байгуулах зардлыг хэмнэх, сүлжээг хялбар өргөтгөх, хэрэглэгчид байршлаас үл хамааран яриа, дүрс, интернетийг өндөр чанартай авах таатай боломжуудыг олгож байгаа ч үүний зэрэгцээ бидний амьдарч буй газрын хажууд, амьдарч буй байрны дээвэрт суурилагдсан үүрэн холбооны бааз станц, антеннууд бидний эрүүл мэндэд хортой юу гэсэн асуулт байнга эргэлзээ төрүүлж байдаг.

2015/09/14

Сонгон шалгаруулалтын урилга

Үүрэн холбооны дугаартайгаа шилжих үйлчилгээг хариуцан ажиллах төвийн (цаашид ДШҮТ гэх) үйл ажиллагааг эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалт.

2015/09/11

Улаанбаатар хотын хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгчдэд 2015 оны 9-р сарын 01-ний өдрөөс 9-р сарын 09-ний өдөр хүртэл хийсэн суурин хяналтын товч мэдээ

Улаанбаатар хотын хэт богино долгионы (FM) радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгчдэд 2015 оны 9-р сарын 01-ний өдрөөс 9-р сарын 09-ний өдөр хүртэл хийсэн суурин хяналтын товч мэдээ

2015/09/11

Харилцаа холбооны зохицуулах хороонд 2015 оны эхний хагас жилийн статистик тайлан мэдээ ирүүлээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалт

Харилцаа холбооны зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авснаас хойш нэг жилийн дараа үйлчилгээ эрхлэгчид үйл ажиллагаа явуулж байгаа чиглэлийн дагуу тус хороо болон Үндэсний статистикийн хороотой хамтран баталсан маягтын дагуу тухайн жилийн статистик тайланг мэдээг дараа оны 2 дугаар сарын 20-ны дотор, хагас жилийн тайлангаа тухайн оны 8 дугаар сарын 1-ний дотор тогтмол хугацаанд ирүүлэх үүрэгтэй байдаг.

2015/09/11

www.happywebs.mn сайтад цахимаар бүртгүүлсэн, үйл ажиллагаа явуулж буй веб сайт, блогуудын жагсаалт

www.happywebs.mn сайтад цахимаар бүртгүүлсэн, үйл ажиллагаа явуулж буй веб сайт, блогуудын жагсаалт

2015/09/08

Телевизийн аналоги системийн дахин дамжуулах станцуудыг унтраасан байдал

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 275 дугаар тогтоолоор батлагдсан “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх” үндэсний хөтөлбөр, МТШХХГ-ын 2015 оны 66 дугаар тушаалаар батлагдсан “Аналоги нэвтрүүлэгчийг зогсоох хугацаат хуваарь”, ХХЗХ-ны 2014 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан “Телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги системийг тоон технологид шилжүүлэхэд баримтлах зохицуулалт”-ын дагуу телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги системийн дахин дамжуулах станцуудыг орон даяар 2015 оны 07 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 05-ны хооронд зогсоох юм.

2015/09/08

2015 оны 2 дугаар улирал

2015 оны 2 дугаар улирал