ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ 2021 ОНЫ 5 ДУГААР САРД ХҮЛЭЭН АВСАН БАРИМТ БИЧГИЙН МЭДЭЭ


2021/06/07

Веб сайтын үйлчилгээ эрхлэгчдэд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно” гэж заасны дагуу 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 00:00 цагаас өмнө /2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 23:59:59/ зогсоох үүрэгтэй.

2021/06/07

Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасны дагуу сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 23:59 цагаас өмнө зогсоох үүрэгтэй.

2021/05/31

Харилцаа холбооны зохицуулах хороо болон Монгол Улсын Их Сургууль хооронд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Харилцаа холбооны зохицуулах хороо болон Монгол Улсын Их Сургууль хооронд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын ирээдүйн хөгжил, эрх зүйн орчин, шинэ технологи, инновацийн судалгаа, шинжилгээ хийх, эрдэм шинжилгээний ажил, төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх, хүний нөөцийн чадавхийг сайжруулах зорилгоор хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

2021/05/27

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1, 42.1.2-д заасны дагуу сонгуулийн сурталчилгаа явуулахаар бүртгүүлсэн цахим хуудсуудын жагсаалт

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1, 42.1.2-д заасны дагуу сонгуулийн сурталчилгаа явуулахаар бүртгүүлсэн цахим хуудсуудын жагсаалт

2021/05/25

Шуудангийн тусгай зөвшөөрөл шинээр авах хуулийн этгээдэд зориулсан зөвлөмж

Шуудангийн тусгай зөвшөөрөл шинээр авах хуулийн этгээдэд зориулсан зөвлөмж

2021/05/24

Нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаа явуулах цахим хуудасны бүртгэлийн маягт

Нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаа явуулах цахим хуудасны бүртгэлийн хуудас

2021/05/22

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3, 42.5-д заасны дагуу сонгуулийн сурталчилгаа явуулахаар бүртгүүлсэн бусад цахим хуудсуудын жагсаалт.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.3, 42.5-д заасны дагуу сонгуулийн сурталчилгаа явуулахаар бүртгүүлсэн бусад цахим хуудсуудын жагсаалт.

2021/05/21

СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ РАДИО, ТЕЛЕВИЗҮҮДЭД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ

СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ РАДИО, ТЕЛЕВИЗҮҮДЭД ЗОРИУЛСАН ЗӨВЛӨМЖ