ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ

Харилцаа холбооны зохицуулах хорооны урилгаар Олон улсын цахилгаан холбооны байгууллагын хөгжлийн газрын (ITU-D) дарга ноён БРАХИМА САНОУ, Ази-номхон далайн бүсийн орнуудын захирал ноён ИОАНЕ КОРОЙВУКИ нар Монгол улсад айлчиллаа


2017/08/10

Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн бүсэд Радио давтамжийн ашиглалтыг зохицуулах II дахь удаагийн уулзалтад оролцлоо

Монгол Улс болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хилийн бүсэд Радио давтамжийн ашиглалтыг зохицуулах II дахь удаагийн уулзалт Улаанбаатар хотноо 2017.8.1-2017.8.3-ны хооронд болов

2017/05/31

“Интернет болон IPv6 хаягийн дэд бүтцийн аюулгүй байдал” сэдэвт сургалтанд оролцлоо

Ази, номхон далайн интернетийн IP хаяг бүртгэлийн байгууллага (APNIC), Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ОУЦХБ) хамтран “Интернет болон IPv6(Internet Protocol version 6) хаягийн дэд бүтцийн аюулгүй байдал” сэдэвт сургалтыг Тайландын Вант Улсын Нонтабури хотноо 2017 оны 05 дугаар сарын 08-12-ны өдрүүдэд зохион байгууллаа

2017/05/24

БНСУ-ын Мэдээлэл, харилцаа холбооны технологийг дэлгэрүүлэх институцийн ерөнхийлөгч Доктор Санг-Хонг Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

БНСУ-ын Мэдээлэл, харилцаа холбооны технологийг дэлгэрүүлэх институцийн (Institute of information and technology promotion-IITP) Ерөнхийлөгч Доктор Санг-Хонг Ли тэргүүтэй төлөөлөгчдийг 2017оны 05 дугаар сарын 15-ны өдөр Хорооны дарга С.Адъяасүрэн хүлээн авч уулзлаа.

2017/05/19

Тайландын Вант Улсын үндэсний радио телевиз, харилцаа холбооны хороотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Харилцаа холбоо, мэдээллийн технологи нь өнөөгийн дэлхий дахины хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогч хүчин зүйл, улс орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжлийн хурдасгуур, хүний хөгжил, эрх, эрх чөлөөг хангах, баталгаажуулах хэрэгсэл болж байна.

2017/05/19

ОУЦХБ-ын “Ази номхон далайн давтамж менежментийн гуравдугаар чуулган, Утасгүй холбооны бүсийн сургалт”-д оролцлоо

Олон улсын цахилгаан холбооны байгууллага нь (ОУЦХБ) Ази номхон далайн бүсийн 3 дахь удаагийн чуулганыг 2017 оны 05 дугаар сарын 01-05-ны хооронд Тайланд улсын Бангкок хотноо зохион байгууллаа.

2017/05/02

Ази номхон далайн цахилгаан холбооны байгууллагын (APT) утасгүй холбооны ажлын хэсгийн 21-р уулзалтанд оролцлоо

Ази Номхон Далайн Цахилгаан Холбооны Байгууллагын (APT) Утасгүй Холбооны Ажлын Хэсгийн 21-р уулзалт (AWG-21) 2017 оны 4 сарын 3-7-ны өдрүүдэд Тайланд Улсын Бангкок хотод зохион байгуулагдлаа.

2017/04/12

Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн форум, хөгжлийн чуулга уулзалтанд бэлтгэх бүсийн уулзалтанд оролцлоо

ОУЦХБ-аас “Ази, номхон далайн бүсийн хөгжлийн форум-2017" болон 2017 оны 9 дүгээр сард Аргентин Улсад зохион байгуулах “Дэлхийн хөгжлийн чуулга уулзалт-2017” -д Ази, номхон далайн бүсийн бэлтгэх уулзалт (ITU ASP RPM-2017)-ыг 2017 оны 03 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд Индонез Улсын Бали хотноо тус тус зохион байгуулагдаж, чуулганд бэлтгэх бүсийн уулзалтын арга хэмжээнд Монгол Улсыг төлөөлөн Харилцаа холбооны зохицуулах хороо оролцлоо.

2016/12/14

“Радио давтамжийн менежмент ба Эдийн засгийн хандлагууд” сэдэвт олон улсын семинарт оролцлоо

Исламын Бүгд Найрамдах Иран Улсын нийслэл Тегеран хотноо 2016 оны 11 дүгээр сарын 21-нээс 24-ний өдрүүдэд Олон улсын цахилгаан холбооны байгууллага болон Иран Улсын Харилцаа холбооны зохицуулах яам хамтран зохион байгуулсан анхны удаагийн “Spectrum management and Economic aspects” сэдэвт семинарт тус хорооны төлөөлөлүүд оролцлоо.

2016/12/02

Дэлхийн цахилгаан холбооны их хурал-2016 (ITU Telecom World 2016) зохион байгуулагдлаа

ОУЦХБ-аас жил бүр зохион байгуулдаг “Дэлхийн цахилгаан холбооны их хурал-2016” (ITU Telecom World-2016) Тайландын Вант Улсын нийслэл Бангкок хотноо 2016 оны 11 дүгээр сарын 14-нөөс 17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, дэлхийн өнцөг булан бүрээс 8800 гаруй зочид төлөөлөгчид хуран чууллаа.