ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ

“Радио өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх нь” сэдэвт олон улсын форум амжилттай болж өнгөрлөө


2019/09/15

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХӨГЖИЛ – 2019 БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН

Харилцаа холбооны зохицуулах хорооноос жил бүр зохион байгуулдаг Харилцаа холбооны хөгжил сэдэвт бүсийн зөвлөгөөнийг энэ удаад Сүхбаатар аймгийн төв Баруун- Урт суманд 2019 оны 9 сарын 12,13 ний өдрүүдэд зохион байгууллаа

2019/09/10

“Харилцаа холбооны хөгжил-2019” Бүсийн зөвлөгөөн

“Харилцаа холбооны хөгжил- 2019” сэдвийн дор төр болон хувийн хэвшлийн байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид, хувь хүмүүст зориулан Сүхбаатар аймгийн Баруун-урт хотноо зохион байгуулахаар бэлэн болоод байна. Уг зөвлөгөөн хэлэлцүүлэгт Монгол улсын зүүн бүсийн аймгуудын Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн үйлчилгээ явуулж буй аж ахуй нэгж байгууллага, иргэдийн нийт 130 гаруй зочид, төлөөлөгчид оролцох юм.

2019/05/20

’Хөдөлгөөнт холбооны хөгжил ба эрүүл мэнд’’ сэдэвт семинар зохион байгуулагдлаа

Сүүлийн үед олон нийтийн дунд үүсээд байгаа барилга байшингийн дээр байрласан үүрэн холбооны бааз станц болон гар утаснаас цацаргах цахилгаан соронзон долгион нь хүний эрүүл мэндэд хортой, цаашлаад хорт хавдар үүсгэдэг гэсэн ойлголтод холбогдох олон улсын эрүүл мэндийн болон харилцаа холбооны байгууллагуудаас хийсэн бодит судалгаа, хяналт шалгалтын дүнд үндэслэсэн мэдлэг, мэдээллийг олон нийтэд өгөх зорилготой юм.

2019/05/14

Орон нутгийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд статистик тайлан мэдээний талаар сургалт хийлээ

Харилцаа холбооны зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдээс гаргуулан авдаг статистик тайлан мэдээг хүлээн авах, нэгтгэх ажиллагааг цахим хэлбэрт оруулж байгаатай холбогдуулан Зах зээл, үнэ тарифын үнэлгээ судалгааны газраас тус программын танилцуулга, сургалтыг тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үе шаттайгаар зохион байгуулж байна.

2019/03/19

Суурин хяналтын станц /FMS/ болон хөдөлгөөнт хяналтын станц /MMS/-ын сургалтад хамрагдлаа

Улаанбаатар хотод суурилуулсан суурин хяналтын станц, Орхон аймгийн Баян-Өндөр суманд суурилуулсан зөөврийн хяналтын станцын дараагийн үе болох 3 дахь үеийн суурин болон хөдөлгөөнт хяналтын системүүдтэй биечлэн танилцаж хэмжилтийг хийж гүйцэтгэн холбогдох мэдээ, мэдээллийг гаргуулан туршлага хуримтлуулан ажиллалаа

2019/03/19

Тусгай зөвшөөрөл эзэмшигч үйлчилгээ эрхлэгчдэд статистик тайлан мэдээний талаар сургалт хийлээ

Энэхүү статистик тайлан мэдээг хүлээн авах, нэгтгэх ажиллагааг цахим хэлбэрт оруулж байгаатай холбогдуулан программын танилцуулга, сургалтыг Зах зээл, үнэ тарифын үнэлгээ судалгааны газраас 2019 оны 03-р сарын 14, 15-ний өдрүүдэд зохион байгуулав.

2019/03/07

Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдэд статистик тайлан мэдээний талаар сургалт хийлээ

Статистик тайлан мэдээг хүлээн авах, нэгтгэх ажиллагааг цахим хэлбэрт оруулж байгаатай холбогдуулан програмын танилцуулга, сургалтыг Зах зээл, үнэ тарифын үнэлгээ судалгааны газар /ЗЗҮТҮСГ/-аас 2019 оны 02-р сарын 28-ний өдөр зохион байгуулав.

2018/10/18

“Дижитал шилжилт ба Апп эдийн засаг” сэдэвт сургалт, семинар

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Олон улсын цахилгаан холбооны байгууллагатай хамтран харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэх сургалт, семинарыг “Дижитал шилжилт ба Апп эдийн засаг” сэдвийн хүрээнд 2018 оны 10-р сарын 23-24 хооронд Мэдээлэл технологийн үндэсний паркад

2018/10/18

“Монгол Улсын IPv6 нэвтрүүлэлт болон IPv6-ийн аюулгүй байдал” сэдэвт сургалт зохион байгуулагдав

ХХЗХ-нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үйлчилгээ эрхлэгчид, тэдгээрийн мэргэжилтнүүдийн дунд “Монгол улсын IPv6 нэвтрүүлэлт болон IPv6-ийн аюулгүй байдал” сэдвээр Олон Улсын Цахилгаан Холбооны Байгууллага (ITU), Ази номхон далайн бүсийн сүлжээ мэдээллийн төв (APNIC)-тай хамтран сургалт, хэлэлцүүлгийг 2018 оны 10-р сарын 22-26-ны хооронд зохион байгуулагдав