ҮЙЛ ЯВДЛЫН ТОЙМ

Архангай, Завхан, Увс, Хөвсгөл аймгуудын төв болон зам дагуу хийсэн үүрэн холбооны чанарын хэмжилтийн тайлан


2016/01/11

“Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага” ын хэрэгжилтийг хангах үүднээс орон нутагт үйл ажиллагаа явуулж буй өргөн нэвтрүүлгийн телевизийн болон сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт хийсэн хяналтын тайлан /10, 11 сар/

Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2015 оны 07-р сарын 27-ны өдрийн А/195 тоот тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн телевизээр гарч буй хөтөлбөр, нэвтрүүлгүүд “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ыг хангаж байгаа эсэхэд 2015 оны 10, 11 дүгээр сард хяналт, шалгалт хийлээ. Хяналт, шалгалтыг тухайн бүсийг хариуцсан тус хорооны төлөөлөгч болон өргөн нэвтрүүлгийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн хийсэн

2015/12/31

Улаанбаатар хотын хэт богино долгионы FM радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгчдэд 2015 оны 12-р сарын 14-ний өдрөөс 12-р сарын 31-ний өдөр хүртэл хийсэн суурин хяналтын товч мэдээ

Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамж зохицуулалт, хяналтын албаны Радио долгион хяналтын төвөөс радио давтамжийн суурин хяналтыг тогтмол хийж байна. Тус хяналтанд Улаанбаатар хотод хэт богино долгионы FM радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий 32 FM радио станцууд хамрагдсанаас 3 FM радио давтамжийн хазайлттай, 2 FM радио давтамжийн шилжилттэй, 2 FM радио хэмжилтийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй, 25 FM радио хэвийн ажиллаж байна.

2015/12/04

Дархан-Уул аймгийн Дархан сум болон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг суманд хийсэн хэмжилтийн тайлан

Дархан-Уул аймгийн Дархан сум болон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг суманд хийсэн хэмжилтийн тайлан

2015/12/03

Улаанбаатар хотын хэт богино долгионы FM радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэгчдэд 2015 оны 11-р сарын 16-ны өдрөөс 12-р сарын 02-ны өдөр хүртэл хийсэн суурин хяналтын товч мэдээ

Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамж зохицуулалт, хяналтын албаны Радио долгион хяналтын төвөөс радио давтамжийн суурин хяналтыг тогтмол хийж байна. Тус хяналтанд Улаанбаатар хотод хэт богино долгионы FM радио өргөн нэвтрүүлгийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий 32 FM радио станцууд хамрагдсанаас 8 FM радио давтамжийн хазайлттай, 2 FM радио давтамжийн шилжилттэй, 23 FM радио хэвийн ажиллаж байна

2015/11/10

Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн төлөвлөгөөт шалгалтын товч тайлан

Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын алба, Эрхзүй мэдээлэл, захиргааны алба, Радио давтамж, зохицуулалт, хяналтын алба, Зах зээл, үнэ тарифийн албаны нийт 9 ажилтны бүрэлдэхүүнтэй шалгалтын баг тус хорооны даргын 2015 оны 05 -р сарын 28-ны өдрийн А/141 тоот удирдамжийн дагуу 2015 оны 06 сарын 08-наас 2015 оны 06 сарын 30-ны хооронд Монгол Улсад үүрэн холбооны үйлчилгээ эрхэлж буй үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд холбогдох хуулиуд, тусгай зөвшөөрлийн гэрээ болон Зохицуулах хорооноос баталсан нөхцөл шаардлагын хэрэгжилтэд хяналт, шалгалт хийж гүйцэтгэв.

2015/10/22

“Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ын хэрэгжилтийг хангах үүднээс орон нутагт үйл ажиллагаа явуулж буй өргөн нэвтрүүлгийн телевизийн болон сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт хийсэн хяналтын тайлан /8 дугаар сар/

Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2015 оны 07-р сарын 27-ны өдрийн А/195 тоот тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа телевиз, сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн телевизээр гарч буй хөтөлбөр, нэвтрүүлгүүд “Өргөн нэвтрүүлгийн зохицуулалт, нөхцөл шаардлага”-ыг хангаж байгаа эсэхэд 2015 оны 08 сард хяналт, шалгалт хийлээ. Хяналт, шалгалтыг тухайн бүсийг хариуцсан тус хорооны төлөөлөгч болон өргөн нэвтрүүлгийн зохицуулалт хариуцсан мэргэжилтэн хийсэн

2015/10/22

Улаанбаатар хотын үүрэн холбооны үйлчилгээний чанарын хэмжилтийн тайлан

Улаанбаатар хотын үүрэн холбооны үйлчилгээний чанарын хэмжилтийн тайлан

2015/10/22

Булган, Эрдэнэт хотуудын үүрэн холбооны чанарын хэмжилтийн тайлан

Булган, Эрдэнэт хотуудын үүрэн холбооны чанарын хэмжилтийн тайлан

2015/10/22

Дорноговь аймаг Сайншанд, Замын-Үүд хүртэлх үүрэн холбооны чанарын хэмжилтийн тайлан

Дорноговь аймаг Сайншанд, Замын-Үүд хүртэлх үүрэн холбооны чанарын хэмжилтийн тайлан

Онцлох мэдээ