Шинэчлэгдсэн: 2021/06/28


Баталгаажуулалт


 
Танилцуулга
 
 
Бүрдүүлэх баримт бичиг
 
 
Үйлчилгээний процесс
 
 
Хууль эрх зүй
 
 
Асуулт хариулт
 
 
 

Харилцаа холбооны зохицуулах хороо нь мэдээлэл, харилцаа холбооны салбарын тоног төхөөрөмжийн техникийн найдвартай ажиллагаа, аюулгүй байдлын баталгаажуулалтыг Харилцаа холбооны тухай хуулийг (9.1.3 Харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийг баталгаажуулах, холбогдох техникийн нөхцөл, шаардлага, норматив баримт бичиг, журам батлах, хэрэгжилтэд хяналт тавих) үндэслэн 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн.

Монгол улсын зах зээлд нэвтэрсэн болон нийлүүлэгдэх мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг (харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмж) холбогдох хууль эрх зүй, баримт бичгийн хүрээнд баталгаажуулж тохирлын гэрчилгээ олгодог.

Баталгаажуулалт нь:

  • Заавал баталгаажуулалт
  • Сайн дурын баталгаажуулалт

гэсэн 2 төрөл байх ба Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн,үйлчилгээний жагсаалт”-д орсон мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжүүд нь заавал баталгаажуулалтад хамрагдана. (МУЗГ-ын 2018 оны 291 дүгээр тогтоол).                 

Тус жагсаалтад хамрагдаагүй үйлдвэрлэлийн болон гэр ахуйн зориулалттай цахилгаан тоног төхөөрөмжүүдийг сайн дурын баталгаажуулалтад хамруулж болно.

Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн ажиллах давтамж, гаралтын чадал стандарт шаардлагад нийцсэн, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, бусад сүлжээнд харилцан нөлөөлөл үзүүлэхгүй болохыг Харилцаа холбооны зохицуулах хорооноос хөндлөнгөөс нотолж тохирлын гэрчилгээ олгож байна.

Бусад мэдээлэл

Харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарын баярын хурал боллоо.
Тусгай дугаарын эзэмшигчдийн гэрээний хэрэгжилтийн байдал
Тусгай дугаар эзэмшигчдийн мэдээлэл /2021.09.01-ний байдлаар/
ВЕБСАЙТЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД
УЛААНБААТАР ХОТЫН РӨН-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД 2021.08.02-2021.09.01 ХҮРТЭЛ ХИЙСЭН СУУРИН ХЯНАЛТЫН МЭДЭЭ
Дэлхийн шуудан холбооны 27 дугаар Их хурал анх удаа цахимаар амжилттай болж өндөрлөлөө
ТООН КОНТЕНТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ЖУРАМ1
Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээ, бүртгэлийн журам (нэмэлт өөрчлөлтийн төсөл)
ХХЗХ - Радиогийн үйлчилгээний зах зээлийн хүртээмж, үйлчилгээний нөхцөл байдал
Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийн маягт