Баталгаажуулалтын зөвлөл


Харилцаа холбооны зохицуулах хорооны даргын 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/248 дугаар тушаалаар Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийг баталгаажуулах чиг үүрэг бүхий “Баталгаажуулалтын зөвлөлийн дүрэм, бүрэлдэхүүн”-ийг шинэчлэн баталсан.

Баталгаажуулалтын зөвлөл нь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо болон Баталгаажуулалтын орон тооны бус шинжээч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж, сар бүрийн 2 болон 4 дэх долоо хоногийн Пүрэв гаригт хуралдан тус хорооноос зохих журмын дагуу Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварт сорилт, туршилт, баримт бичигт дүн шинжилгээ, тохирлын үнэлгээ хийсэн дүгнэлтийг хэлэлцэж хөндлөнгийн шийдвэр гаргах зорилготой.

Зөвлөл нь үйл ажиллагаандаа “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай”, “Хэмжил зүйн тухай”, “Харилцаа холбооны тухай”, “Радио долгионы тухай”, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуулиуд Монгол Улсын Засгийн Газрын 2018 оны 291 дүгээр тогтоол, ”MNS:ISO 17065:2013 Тохирлын үнэлгээ-Бүтээгдэхүүн, үйл явц болон үйлчилгээний баталгаажуулалтын байгууллагад тавих шаардлага” стандарт, тус хорооны 2019 оны 29 дүгээр тогтоолоор баталсан “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах журам” болон холбогдох бусад хууль тогтоомж, стандарт, журмыг мөрдлөг болгон тус хорооны дэргэд орон тооны бус байдлаар ажиллана.

Бусад мэдээлэл

Харилцаа холбоо мэдээллийн технологийн салбарын баярын хурал боллоо.
Тусгай дугаарын эзэмшигчдийн гэрээний хэрэгжилтийн байдал
Тусгай дугаар эзэмшигчдийн мэдээлэл /2021.09.01-ний байдлаар/
ВЕБСАЙТЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД
УЛААНБААТАР ХОТЫН РӨН-ИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД 2021.08.02-2021.09.01 ХҮРТЭЛ ХИЙСЭН СУУРИН ХЯНАЛТЫН МЭДЭЭ
Дэлхийн шуудан холбооны 27 дугаар Их хурал анх удаа цахимаар амжилттай болж өндөрлөлөө
ТООН КОНТЕНТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ЖУРАМ1
Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээ, бүртгэлийн журам (нэмэлт өөрчлөлтийн төсөл)
ХХЗХ - Радиогийн үйлчилгээний зах зээлийн хүртээмж, үйлчилгээний нөхцөл байдал
Радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх тухай мэдэгдлийн маягт