Шинэчлэгдсэн: 2015/04/08


Олон улсын цахилгаан холбооны байгууллагын ээлжит бүрэн эрхт төлөөлөгчдийн хурал зохион байгуулагдлаа


Олон улсын  цахилгаан холбооны байгууллагын /ОУЦХБ/ дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг ээлжит бүрэн эрхт төлөөлөгчдийн  19 дэх удаагийн хурал 2014 оны 10 дугаар сарын 20-ноос 11 дүгээр сарын 7 –ны өдрүүдэд БНСУ-ын Бусан  хотноо амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Тус хуралд нийт 171 орны 2500 гаруй төлөөлөгчид мэдээллийн технологийн салбарын цаашдын  чиг хандлага, хүйсийн тэнцвэртэй байдал, залуу үеийн ажилгүйдэл, дэлхий нийтийн өвчин, нисэхийн аюулгүй байдал гэх мэт тулгамдсан асуудлуудад  мэдээллийн технологийн үүргийг тодорхойлон оролцлоо. Түүнчлэн хурлын үеэр  ОУЦХБ-ын ерөнхий нарийн бичиг, түүний орлогч, ОУЦХБ-ын радио холбооны товчооны захирал, харилцаа холбооны стандартын товчооны захирал, харилцаа холбооны хөгжлийн товчооны захирал, радио зохицуулалтын удирдах зөвлөл  болон ОУЦХБ-ын консулыг сонгох сонгуулиуд болж  ОУЦХБ-ын ерөнхий нарийн бичгээр ноён Хоулин Зао 152 орны саналаар сонгогдлоо. Хурлын турш нийт 800 гаруй бүлгийн хуралдаан зохион байгуулагдаж 452 асуудлыг хэлэлцсэн байна.

Хуралд Монгол Улсыг төлөөлөн МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа болон ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэн тэргүүтэй төлөөлөгчид өөрийн орны байр суурийг илэрхийлэн, Гадаад харилцааны яамнаас өгсөн чиглэлийн дагуу сонгуульд оролцлоо.

Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

 

Бусад мэдээлэл

"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт
Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл эзэмшигчдэд анхааруулж байна тусгай зөвшөөрлийн төлбөрийн тухай