Шинэчлэгдсэн: 2015/04/08


Сонгон шалгаруулалтын урилга


Огноо: 2014.11.07

Сонгон шалгаруулалтын дугаар: ХХЗХ /T6/IPTV/2014 
   
Сонгон шалгаруулалтын нэр:   Улаанбаатар хотод интернэт протокол ашиглан телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл (цаашид АйПиТВ гэх) олгох сонгон шалгаруулалт.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь “Улаанбаатар хотод интернэт протокол ашиглан телевизийн олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэх” тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Сонгон шалгаруулалтанд оролцохыг хүссэн этгээд сонгон шалгаруулалтын баримт бичгийг эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 150 000 төгрөгөөр худалдан авах ба үнийг Голомт Банкны 1102626829 тоот дансанд шилжүүлнэ.

Сонгон шалгаруулалтыг 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл зарлаж байна. Сонгон шалгаруулалтанд ирүүлэх төслийг 2014 оны 12 дугаар сарын 08-ны 11 цаг 00 минутаас өмнө доорхи хаягаар ирүүлнэ.  

Сонгон шалгаруулалтанд оролцогч этгээд зөвхөн нэг сонгон шалгаруулалтын төслийг ирүүлнэ.  

Сонирхсон этгээд сонгон шалгаруулалттай холбоотой бусад мэдээллийг энэхүү урилгад дурдсан хаягаар авч болно.

Хаяг: Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Метро бизнес төв, 5-р давхар, Д.Сүхбаатарын гудамж -13

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот 14201, Монгол Улс.

Утас: 304258, 304257 Факс: 327720
Веб хуудас: www.crc.gov.mn
Цахим шуудан: info@crc.gov.mn

 

Бусад мэдээлэл

Хаягжуулалт
Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлт шийдвэрлэлтийн 2020 оны жилийн эцсийн тайлан
Зохицуулалт, нөхцөл шаардлагын төсөлд саналаа өгнө үү
ХХЗХ-нд 2020 оны 11 дүгээр сард ирсэн санал, гомдлын мэдээ
ЗАХИДАЛ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА
Дуу ба дууны дохио түүний үзүүлэлтүүд
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр дамжуулж буй Улаанбаатар хотын телевизүүдийн дууны гаралтын тогтмол түвшинд хийсэн хэмжилт, тохируулгын 2020 оны 01 дүээр сараас 11 дүгээр сар хүртэлх дүн мэдээ
Мэндчилгээ
ТУСГАЙ ДУГААРЫН ТАЛААР ХЭРЭГЛЭГЧДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 12 дугаар хуралдааны мэдээлэл