Шинэчлэгдсэн: 2015/04/08


Шинээр болон шинэчлэгдэн батлагдсан үндэсний стандартууд-2014


Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2014 онд холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд салбарын бодлого, зохицуулалтын чиглэлээр тэргүүлэх ээлжинд боловсруулах 20 гаруй стандартын жагсаалтыг гаргаж,  стандарт боловсруулах багуудыг шалгаруулсан бөгөөд гүйцэтгэлийн гэрээ байгуулан ажиллаж ирлээ.

Монгол Улсын “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай” хуулийн 6.3, 6.5, 9.4, 20.2.1 дэх заалт, Мэдээлэл, харилцаа холбооны стандартчиллын техникийн хорооны дүгнэлтийг тус тус үндэслэн дараахь үндэсний стандартуудыг шинэчлэн болон шинээр Стандартчиллын үндэсний зөвлөлийн хуралдаанаар батлан шийдвэрлүүлсэн. Үүнд.

Шинээр 2014 онд батлагдсан салбарын үндэсний стандартууд

д/д

Стандартын нэр

Стандартын тэмдэглэгээ

Эрх зүйн хэм Хэмжээ

1

Шуудангийн дугтуй. Тэмдэглэгээ ба хэмжээ. Техникийн шаардлага /шинэчлэн баталсан/

MNS 3963: 2014

Сонгон хэрэглэх

2

Шуудангийн хайрцаг /шинэчлэн баталсан/

MNS 5978: 2014

Сонгон хэрэглэх

3

Нээлттэй эхийн үйлдлийн системийн монгол нэр томьёо

MNS 6463: 2014

Сонгон хэрэглэх

4

Мэдээллийн технологийг ашиглах суурь чадвар

MNS 6465: 2014

Сонгон хэрэглэх

5

Мэдээллийн технологи. Нээлттэй системийн харилцан холболт. Таниулах үйлчилгээний тодорхойлолт

MNS ISO/IEC 8822: 2014

Сонгон хэрэглэх

6

Мэдээллийн технологи. Аюулгүй байдлын арга. Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоонд аудит хийх, баталгаажуулах байгууллагад тавих шаардлага

MNS ISO/IEC 27006: 2014

Сонгон хэрэглэх

7

Тоон дүрсийн өргөн нэвтрүүлэг. Тоон телевизийн DVB-T2 тюнертэй хэрэглэгчийн хүлээн авах төхөөрөмжийн  үзүүлэлт,  хэмжилт ба шалгалтын аргачлал

MNS 6472: 2014

Заавал мөрдөх

8

IPТV  хэрэглэгчийн төхөөрөмж. Техникийн үзүүлэлт ба тохирлын сорил

MNS 6473: 2014

Заавал мөрдөх

Мэдээлэл, харилцаа холбооны стандартчиллын техникийн хорооны орон тооны болон орон тооны бус гишүүд, үндэсний стандарт боловсруулах багийн бүрэлдэхүүнд ажилласан тус хорооны холбогдох мэргэжилтнүүд, МТШХХГ, ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургууль, МУИС, МУБИС, ШУА, Радио телевизийн сүлжээ УТҮГ зэрэг оператор компани, байгууллагын мэргэжилтнүүдэд талархлаа илэрхийлье.     

Харилцаа холбооны зохицуулах хорооны захиалгаар 2014 онд гүйцэтгэсэн дээрх үндэсний стандартыг амжилттай боловсруулсан багийн гишүүд, хянан тохиолдуулсан эксперт мэргэжилтнүүдэд ажлын амжилт хүсье.

Бусад мэдээлэл

"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт
Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл эзэмшигчдэд анхааруулж байна тусгай зөвшөөрлийн төлбөрийн тухай