Шинэчлэгдсэн: 2015/04/08


“Шуудангийн салбарын хөгжлийн ирээдүй-зохицуулалт 2015” сэдэвт хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа


Харилцаа холбооны зохицуулах  хорооноос  шуудангийн үйлчилгээ эрхлэгч байгууллага болон шуудангийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцогч төрийн байгууллагуудын дунд “Шуудангийн салбарын хөгжлийн ирээдүй-зохицуулалт 2015” сэдэвт хэлэлцүүлгийг хоёр дах жилдээ 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Бест вестерн премиер туушин” зочид буудлын Соёмбо танхимд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Мэдээллийн технологи,шуудан, харилцаа холбооны газар, Гаалийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Газрын харилцаа, геодези зураг зүйн газар, нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Иргэний нисэхийн ерөнхий газар болон шуудангийн салбарт үйлчилгээ эрхлэгч 36 байгууллагын 100 орчим төлөөлөгч оролцлоо.

“Шуудангийн салбарын хөгжлийн ирээдүй-зохицуулалт 2015” сэдэвт энэхүү арга хэмжээний анхдугаар хэлэлцүүлгээс холбогдох байгууллагуудад гаргасан зөвлөмж бичгийн биелэлт, түүний үр дүн болон шуудангийн салбарт мэдээллийн технологийг нэвтрүүлэх чиглэлээр хийгдэж буй “Шуудангийн бүртгэл, хяналт, лавлагааны нэгдсэн систем” болон “Бүсчлэлийн кодын систем” программ хангамжийн талаар илтгэлүүд тавигдлаа.

Мөн энэ хэлэлцүүлгээр манай улсад нэн даруй шийдвэрлэх асуудлуудын нэг болох Монгол улсын хаягжилтын талаар төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого, түүний хэрэгжилт, өнөөгийн нөхцөл байдлын тухай хаягжилт, хот төлөвлөлтийн асуудлыг хариуцсан төрийн болон нийслэлийн удирдах байгууллагууд оролцон танилцуулга хийн цаашид хаягжилт, бүсчлэлийн кодын талаар хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Бусад мэдээлэл

"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт
Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл эзэмшигчдэд анхааруулж байна тусгай зөвшөөрлийн төлбөрийн тухай