Шинэчлэгдсэн: 2015/11/30


Харилцааны радио станц худалдан борлуулагчдад сургалт, семинар зохион байгуулав


Харилцаа холбооны зохицуулах хорооноос харилцааны радио станц борлуудагчдыг бүртгэлд хамруулж гэрчилгээ олгох, худалдан борлуулж байгаа холбооны техник, тоног төхөөрөмж болон харилцааны хэт богино долгионы радио станцын стандарт шаардлагыг хангуулах,  технологийн норм, горимыг мөрдүүлэх, баталгаажуулалтад хамруулах талаар шаардлагатай мэдээллийг хүргэж,  мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор  уулзалт, семинарыг 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус хорооны хурлын зааланд зохион байгууллаа.

Сүүлийн үед Монгол Улсын хэмжээнд радио долгион ашиглагчдын тоо өсөн нэмэгдэхийн хэрээр харилцааны радио станцаас радио давтамжийн харилцан нөлөөлөл үүсгэх, хууль бусаар радио давтамж ашиглах нь нэмэгдэж байгаатай холбогдуулан энэхүү семинарт Улаанбаатар хотод харилцааны радио станц худалдан борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөгчдийг хамрууллаа.

Тус уулзалт, семинарт энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 20 байгууллагын 30 орчим төлөөлөгчид оролцож үйл ажиллагааныхаа онцлогоос танилцуулж, харилцааны радио станц худалдан борлуулахад тулгамддаг асуудлууд болон тус хорооноос баримталж буй үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо.

Семинараар “Радио долгионы зохицуулалт, хяналт шалгалт”, РДХТөвийн үйл ажиллагаа, хяналт, шалгалт нийтлэг зөрчлүүд” болон “Радио тоног төхөөрөмжийн стандарт, баталгаажуулалт сэдэвт илтгэлүүдийг танилцууллаа.

Тус илтгэлүүдтэй танилцана уу.

Цаашид харилцааны радио станц борлуудагчдад радио давтамжийн төлөвлөлт, хуваарилалт болон олголтын талаарх мэдээ, мэдээллээр хангах, тусгай хэрэглээний зориулалтаар хуваарилагдсан радио давтамжийн зурвасыг харилцааны станцын цэсэнд блок хийх, радио давтамжийн харилцан нөлөөллийг үүсгэхгүй байх чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.

Түүнчлэн борлуулагчидтай хагас жил тутамд тухайлсан сэдвийн хүрээнд сургалт хийх, мэдээ мэдээлэл өгөх чиглэлээр Харилцаа холбооны зохицуулах хорооноос төлөвлөн ажиллахаар болоод байна.

Уг семинартай холбоотой мэдээ, мэдээлэл авахаар бол info@crc.gov.mn цахим шуудангаар хүсэлт гаргах бололцоотой.

 

 

 

 

 

Бусад мэдээлэл

Э.ЭНХТУЯА: ЦАХИМ ОРЧИНД ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХАД ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ БАЙНА
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТ ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭ
Дэлхийн шуудан холбоо шинэ удирдлагаа угтан авлаа
ОРОН НУТГИЙН ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Цахим орчинд хүүхдийн эсрэг кибер гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг дээшлүүлэх сургалт зохион байгуулагдаж байна
ХХЗХ, ЦЕГ ХАМТРАН “ЦАХИМ СОЁЛ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЭЭ
“Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа радиогийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт хяналт, мониторинг хийх” зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт хяналт мониториг хийх зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Хамтын ажиллагаа-2021
Шуудангийн илгээмж хүргэх хяналтын хугацааг тогтоолоо