Шинэчлэгдсэн: 2015/11/30


“Хиймэл дагуулын газрын станцыг олон улсын радио давтамжийн мастер бүртгэлд бүртгүүлэхийн ач холбогдол” сэдэвт сургалт зохион байгуулагдав


Харилцаа холбооны зохицуулах хороо нь олон улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа сансрын холбоо, хиймэл дагуулын газрын станцуудыг олон улсын радио давтамжийн мастер бүртгэлд бүртгүүлэх үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна. Монгол Улс үндэснийхээ радио давтамжийн хуваарилалт, радио станцуудын байршил, чадал, цацаргалтын төрөл зэргийг дэлгэрэнгүй бүртгүүлснээр өөрийн оронд үйл ажиллагаа явуулж буй радио станцуудыг олон улсад баталгаажуулах, улмаар хөрш зэргэлдээ орнуудтай радио давтамжийн зохицуулалтын хэлэлцээрт хамтран ажиллах боломж бүрдэх юм.

Энэ ажлын хүрээнд тус хорооноос сансрын холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад зориулж 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр тус хорооны хурлын танхимд “Хиймэл дагуулын газрын станцыг олон улсын радио давтамжийн мастер бүртгэлд бүртгүүлэхийн ач холбогдол” сэдэвт семинар зохион байгууллаа. Уг семинарт сансрын холбооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч Иргэний нисэхийн ерөнхий газар, Цаг уур, орчны шинжилгээний газар, Инкомнет ХХК, Исатком ХХК, ДДэш ХХК, Юнител групп ХХК-ийн холбогдох удирдлага болон инженер техникийн ажилтнууд оролцож хэрхэн газрын станцуудын мэдээллийг боловсруулах, ОУЦХБ-ын програм хангамжуудыг ашиглаж газрын станцуудын мэдээллийг олон улсын мэдээллийн санд бүртгүүлэх талаар мэдээлэл авч, дадлага хийлээ.

Цаашид Харилцаа холбооны зохицуулах хорооноос сансрын холбооны чиглэлээр үйлчилгээ эрхлэгчдийн дунд сургалт, семинар зохион байгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, радио давтамжийн мастер бүртгэлд бүртгүүлэх өгөгдлийг боловсруулах чиглэлээр үйлчилгээ эрхлэгчидтэйгээ хамтран ажиллах болно.

Тус хорооноос зохион байгуулсан сургалтын материалуудыг эндээс татаж авах бололцоотой.

 

          

 

Бусад мэдээлэл

Э.ЭНХТУЯА: ЦАХИМ ОРЧИНД ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХАД ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО ЧУХАЛ БАЙНА
ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРООНД ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ, САНАЛ, ХҮСЭЛТ ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭ
Дэлхийн шуудан холбоо шинэ удирдлагаа угтан авлаа
ОРОН НУТГИЙН ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Цахим орчинд хүүхдийн эсрэг кибер гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг дээшлүүлэх сургалт зохион байгуулагдаж байна
ХХЗХ, ЦЕГ ХАМТРАН “ЦАХИМ СОЁЛ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЭЭ
“Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа радиогийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт хяналт, мониторинг хийх” зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Телевизийн үйлчилгээ эрхлэгчдийн хөтөлбөрт хяналт мониториг хийх зөвлөх үйлчилгээний тухай зарлал
Хамтын ажиллагаа-2021
Шуудангийн илгээмж хүргэх хяналтын хугацааг тогтоолоо