Шинэчлэгдсэн: 2015/11/30


Харилцааны радио станц борлуулагчдад зориулсан сургалт болно


Монгол улсын хэмжээнд радио долгион ашиглагчдын тоо байнга өсөн нэмэгдэхийн хирээр радио долгионы ашиглалтын байдалд  Монгол Улсын “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”, “Харилцаа холбооны тухай хууль”,  “Радио долгионы тухай хууль” тогтоомжууд түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчих асуудал ихээр гарах боллоо. Иймээс харилцан нөлөөллийг арилгах, хууль бус хэрэглээг зогсоохын тулд Улаанбаатар хотод харилцааны хэт богино долгионы  радио станц худалдан борлуулалт хийж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллагуудыг бүртгэлд хамруулан бүртгэлийн гэрчилгээ олгох, хамтран ажиллах шаардлага гарч байна.  

Худалдан борлуулж байгаа холбооны техник, тоног төхөөрөмж болон харилцааны хэт богино долгионы радио станцын стандарт шаардлагыг хангуулах,  технологийн норм, горимыг мөрдүүлэх, баталгаажуулалтын тохиролын гэрчилгээ олгох талаар шаардлагатай мэдээллийг хүргэх,  мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилго бүхий уулзалт, семинарыг 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тус хорооны хурлын зааланд зохион байгуулах гэж байгаа тул   иргэн, аж ахуй нэгж байгууллагууд хүрэлцэн ирнэ үү.

Энэхүү уулзалт, семинарт оролцох төлөөлөгчийн нэр, мэдээллийг info@crc.gov.mn, электрон шуудан болон 304257, 304258 дугаарын утсаар ирүүлнэ үү.

Бусад мэдээлэл

Мониторингийн 2020 оны 9 дүгээр сарын тайлан
Зөвлөмж сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд
Өсвөр насны хүүхдүүдийн захидлын уралдааныг зохион байгуулна
2019 онд Улаанбаатар хотын өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгууд нь 438 мянга гаруй цагийн хөтөлбөр бэлтгэн хүргэсэн байна
Шуудангийн илгээмж хүргэх хугацааг шинэчлэн тогтоолоо
Шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн гарлаа
“Радио, телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам”-ын төсөлд санал авч байна
Улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн уулзалт болов
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр дамжуулж буй Улаанбаатар хотын телевиз, сувгуудын дууны гаралтын түвшинд хийсэн хэмжилт, тохируулгын 2020 оны 01- 08 дугаар сарын дүн мэдээ
Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн дууны гаралтын түвшинг жигд тогтмол хэмжээнд байлгахад анхаарах зүйлс, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаарх зөвлөмж