Шинэчлэгдсэн: 2015/11/30


Уул уурхайн компаниудын радио давтамж ашиглалтад хяналт, шалгалт хийв


Хорооны даргын 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/160 тоот тушаалын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Өмнөговь, Дундговь аймгийн нутаг дэвсгэрт уул уурхай, ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудын  ашигладаг богино долгионы радио станцын давтамжийн зурвасыг  тогтоох, илэрсэн зөрчлийг арилгуулах хэмжилт, шалгалтыг 2014 оны 9 дүгээр сарын 15-наас 28-ны өдрүүдэд Радио долгион хяналтын инженер Д.Санжсүрэн, Л.Одсүрэн, жолооч С. Буянжаргал нар хийж гүйцэтгэлээ.

Нийт 39 аж ахуй, нэгж байгууллага хамрагдсанаас Уул уурхай ашигт малтмал олборлож байгаа 24, түүний харуул хамгаалалтын үйл ажиллагааг эрхэлж буй 15 байгууллага хамрагдлаа.

Радио долгионы тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хуулийг таниулах арга хэмжээний хүрээнд хууль эрх зүйн талаар санамж, харилцааны радио станцыг ашиглахад тавигдах нөхцөл, шаардлага, зөвшөөрөл авахад бүрдүүлэх материал, маягтыг бөглөх заавар, бусад мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажиллаа. Хэмжилт шалгалтын хугацаанд шалгалтанд хамрагдсан аймаг сумдын телевиз, радио, утасгүй интернет, үүрэн хүлбооны бааз станц, харилцааны станцуудад шалгалт хийж тэдгээрийн харилцан нөлөөлөл үүсэхээс сэргийлэх, шалтгааныг тодорхойлох хэмжилтийг хавсарган хийж гүйцэтгэлээ. Байгууллагуудын радио долгионы зурваст хэмжилт хийж, зөвшөөрөлгүйгээр радио давтамж ашиглан, бусдын үйл ажиллагаанд саад учруулж харилцан нөлөөлөл үзүүлж байсан аж ахуй, нэгжийн үйл ажиллагааг илрүүлэн харилцан нөлөөлөл үүсгэж байсан үйл ажиллагааг зогсоож, тоног төхөөрөмжийг битүүмжлэн хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллалаа.  

Тус хэмжилт, шалгалтын явцад Энержи ресурс ХХК, Хүнни ресурс ХХК, Сауд гоби сангс ХХК зэрэг байгууллагууд нь  ХХЗХорооноос эрхийн бичиг авч, эрхийн бичгийн гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу үйл ажиллагаа явуулж байсан нь сайшаалтай байлаа. 

Мөн  “Таван толгой” ХК, "Бамбай секьюрити" ХХК зэрэг аж ахуйн нэгж байгууллагуудад нь Радио долгионы тухай хуулийн 8.1-д заасан “Радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах эрхийн бичиггүй этгээд радио давтамж, радио давтамжийн зурвас  ашиглахыг хориглох”, 20 дугаар зүйлийн 20.5.1 “Радио төхөөрөмж нь стандарт чанарын үзүүлэлт, техникийн нөхцөл шаардлага хангаагүй”, 20.5.2 “Эрхийн бичиг аваагүй, бүртгүүлээгүй”, 20.5.4 “Бусад хэрэглэгчийн үйл ажиллагаанд харилцан нөлөөлөл үүсгэсэн, тэдний хэвийн ажиллагааг алдагдуулсан” зэрэг заалтуудыг зөрчин ажиллаж байсан тул Радио долгионы хуулийн 21.1.1, 21.1.6 дахь заалтыг үндэслэл торгууль шийтгэвэрийн арга хэмжээ авч ажиллалаа.

Дундговь аймгийн Сайнцагаан,  Өмнөговь аймаг Даланзадгад, Ханбогд, Цогтцэций сумдад Утасгүй интернетийн 2.4 ГГц болон 5ГГц-ийн давтамжийн зурваст хэмжилт хийхэд:

Сайнцагаан суманд үүсгүүр илрээгүй.

Харин Даланзадгад, Ханбогд, Цогтцэций сумдад 2.4ГГц болон 5ГГц-ийн зурваст Цагдаагийн ерөнхий газар, Мобинет ХХК зэрэг байгууллагууд радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан. Даланзадгад суманд Шидэт долгион ХХК нь 5ГГц-ийн давтамжийн зурваст үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй хэдий ч 2.4ГГц-ийн зурваст үйл ажиллагаа явуулж байсан. Гашуунсухайт, Ширээхүрэнгийн хилийн боомтод Гаалийн ерөнхий газрын давтамжийн зурваст зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсныг тус тус тогтоож, холбогдох арга хэмжээг авч ажиллалаа.

Цаашид уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй компаниуд Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай болон Монгол улсын бусад хууль, тогтоомж, радио давтамж ашиглалтын зохицуулалт, нөхцөл шаардлагуудыг ханган ажиллах талаар зөвлөмжийг хүргэж байна.

 

 

 

Бусад мэдээлэл

"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт
Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл эзэмшигчдэд анхааруулж байна тусгай зөвшөөрлийн төлбөрийн тухай