Шинэчлэгдсэн: 2015/11/30


Шуудангийн салбарын сургалт, семинар боллоо


Харилцаа Холбооны зохицуулах  хорооноос Шуудангийн салбарт үйлчилгээ эрхлэгч нарт зориулсан сургалтыг 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр  тус хорооны хурлын танхимд  амжилттай зохион байгууллаа.

Энэ сургалтанд  тус хорооноос  шуудангийн тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд шинэчлэн батлагдсан Гаалийн тариф болон НӨАТ хуулиудад орсон өөрчлөлт, Шуудангийн салбарын “А”, “Б” ангиллын тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагууд болон   Шуудангийн үндсэн болон бусад сүлжээнд холбогдох, харилцан холболтын журмыг үйл ажиллагаандаа хэрхэн мөрдөх, салбарын өнөөгийн зах зээлийн багтаамж, статистик мэдээлэл мөн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар илтгэл тавьж санал солилцлоо.

Сургалтанд тус хорооны  Шуудангийн алба, Зах зээл, үнэ тарифийн алба болон Эрх зүй, мэдээлэл, захиргааны албаны дарга мэргэжилтнүүд болон шуудангийн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

 

Бусад мэдээлэл

"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт
Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл эзэмшигчдэд анхааруулж байна тусгай зөвшөөрлийн төлбөрийн тухай