Шинэчлэгдсэн: 2015/04/08


Зөвлөх үйлчилгээний тухай зарлал


                                         Огноо: 2014-09-02

 

         Монгол Улсын Харилцаа  Холбооны Зохицуулах Хороо нь “Ухаалаг утсанд зориулсан бүсчлэлийн кодын систем” боловсруулж, нийлүүлэх, суурилуулах, төслийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хувь хүн, хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

         Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Монгол Улсын бүсчлэлийн кодын системийг хөгжүүлэн шуудангийн үйлчилгээ, илгээмжийн хайлт болон бүсчлэлийн кодын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж түүний хэрэглээг иргэдэд ойртуулах зорилго бүхий системийг ажлын даалгаврын дагуу боловсруулж, нийлүүлэх, суурилуулах ажлыг хэрэгжүүлэхэд чиглэнэ.

 

Дээрх  төсөл нь 2014 оны 09 дүгээр сараас 2014 оны 12 дугаар сарыг дуусталх хугацаанд хэрэгжинэ.  

 

         Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох доорх мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

 

  • Ухаалаг утсанд зориулсан бүсчлэлийн кодын системийг хөгжүүлэн боловсруулах нөөц боломж байгаа эсэхийг нотлохтой холбоотой дэлгэрэнгүй тайлбар, танилцуулга
  • Ижил төрлийн ажлын туршлагын талаарх мэдээлэл, судалгаа
  • Ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл

 

Уг төсөл, арга хэмжээний үр дүнг нэмэгдүүлэх, зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

 

Ирүүлсэн мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх байгууллагын хураангуй жагсаалтыг гаргана.

 

    Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2014 оны 09 дүгээр сарын 02-ны 08:00 цагаас 2014 оны 09 дүгээр сарын 10-ны 17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2014 оны 09 дүгээр сарын 11-ний 11.00 цагийн дотор ирүүлнэ үү.

 

ХАЯГ:

 

 

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Метро бизнес төв, А-корпус, 5 давхар

Бага тойруу, 6 дугаар хороо

Сүхбаатарын гудамж-13

Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, 14201

Монгол Улс

Утас:

304257, 304258

Факс:

327720, 366040

Веб хаяг

www.crc.gov.mn

И-мэйл хаяг

info@crc.gov.mn

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бусад мэдээлэл

"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт
Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл эзэмшигчдэд анхааруулж байна тусгай зөвшөөрлийн төлбөрийн тухай