Шинэчлэгдсэн: 2018/07/17


Харилцааны хэт богино долгионы радио холбооны сургалт зохион байгуулагдлаа


Тус хорооноос “Харилцааны хэт богино долгионы радио (газрын хөдөлгөөнт радио) холбооны технологи” сэдэвт сургалтыг 2014 оны 07 дугаар сарын 07-10-ны өдрүүдэд зохион байгуулдаж нийтдээ 20 байгууллагаас  40 гаруй хүн хамрагдав. Энэхүү сургалтыг Харилцаа холбооны зохицуулах хорооны урилгаар хүрэлцэн ирсэн Моторола Солюшнс компанийн БНХАУ дахь салбарын худалдааны захирал Wang Yi болон Сингапур Улс дахь салбарын бизнес хөгжлийн хэлтсийн менежер Siow Wee Teck нар хүрэлцэн ирж дараах сэдвүүдээр илтгэл тавилаа. Үүнд:

  • Харилцааны богино долгионы радио системийн үндсэн ойлголт;
  • Харилцааны богино долгионы радио системийн хэрэглээ;
  • Харилцааны богино долгионы радио технологийн ирээдүйн чиг хандлага, зах зээл;
  • Судалгаа хэлэлцүүлэг.

Уг сургалтанд тус хорооны мэргэжилтэн, инженерүүд болон харилцааны радио станц ашиглагч  Зэвсэгт хүчний жанжин штаб, Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тахарын алба, Улаанбаатар төмөр зам, Монголын цахилгаан холбоо ХК, Хан Хэнтийн тусгай хамгаалалтын газар зэрэг газруудын мэдээлэл, харилцаа холбоо хариуцсан нэгжийн мэргэжилтэн, инженер техникийн ажилтанууд оролцсон.

Түүнчлэн Харилцаа холбооны зохицуулах хорооноос рапио давтамж ашиглах эрхийн бичиг эзэмшигч Оюу толгой, МАК зэрэг уул уурхайн компаниуд, Илд бамбай, Бамбай секьюрити, Оул секьюрити, Улаанбаатар секьюрити зэрэг харуул хамгаалалтын компаниуд инженер техникийн ажилтнаа хамруулснаас гадна Зохицуулах хорооны зүгээс Эвербэст солюшинс, Топ коммуникейшнс, Тэргэл тех, Топ спаре партс, Ай Ти Зоне зэрэг худалдааны компаниудын ажилтнуудыг хамруулав.

 

Бусад мэдээлэл

Мониторингийн 2020 оны 9 дүгээр сарын тайлан
Зөвлөмж сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд
Өсвөр насны хүүхдүүдийн захидлын уралдааныг зохион байгуулна
2019 онд Улаанбаатар хотын өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгууд нь 438 мянга гаруй цагийн хөтөлбөр бэлтгэн хүргэсэн байна
Шуудангийн илгээмж хүргэх хугацааг шинэчлэн тогтоолоо
Шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн гарлаа
“Радио, телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам”-ын төсөлд санал авч байна
Улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн уулзалт болов
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр дамжуулж буй Улаанбаатар хотын телевиз, сувгуудын дууны гаралтын түвшинд хийсэн хэмжилт, тохируулгын 2020 оны 01- 08 дугаар сарын дүн мэдээ
Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн дууны гаралтын түвшинг жигд тогтмол хэмжээнд байлгахад анхаарах зүйлс, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаарх зөвлөмж