Шинэчлэгдсэн: 2015/04/08


“Харилцаа холбооны зохицуулалт, хөгжлийн чиг хандлага-2014” сэдвээр Баруун бүсийн тулгуур төв-Ховд аймгийн Ховд хотноо 2014 оны 7 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна.


Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо (цаашид ХХЗХ гэх) нь Монгол Улсын “Харилцаа холбооны тухай” хуульд заасан Хорооны бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлэх бие даасан байгууллага болно. Тус хороо нь мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн салбарын өнөөгийн хөгжил, бодлого, зохицуулалтын асуудлуудын чиглэлээр бүсийн сургалт, семинарыг 2006 оноос эхлэн жил бүр бүсчлэн зохион байгуулж ирсэн уламжлалтай бөгөөд 2014 оны энэ удаагийн Баруун бүсийн семинар, сургалтыг “Харилцаа холбооны зохицуулалт, хөгжлийн чиг хандлага-2014” сэдвээр Баруун бүсийн тулгуур төв-Ховд аймгийн Ховд хотноо 2014 оны 7 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Бүсийн семинар, сургалтанд Монгол Улсын баруун бүсийн Ховд, Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт мэдээлэл, шуудан, харилцаа холбооны үйлчилгээ явуулж буй аж ахуйн нэгж, иргэдийн нийт 90 гаруй зочид, төлөөлөгчид оролцож байна. Түүнчлэн Улаанаббатар хотоос МТШХХГ, Мэдээлэл, холбооны сүлжээ ТӨК, МЦХ ХК, Монгол шуудан ХХК, Мобиком ХХК, Скайтел ХХК, Юнител ХХК, Жи-Мобаййл ХХК зэрэг оператор компани, байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн болно. Нээлтийн үйл ажиллагаанд тус хорооны Дэд дарга Б.Мөнхбат, Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Баярсайхан, Засаг дарга Д.Цэвээнравдан, МТШХХГ-ын БХЗГ-ын дарга Ф.Ганбаатар нар оролцож, баяр хүргэн үг хэлж, бүсийн сургалт семинарын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Семинар, сургалтын гол зорилго нь тус салбарт 2013 онд хэрэгжүүлсэн бодлого, эрх зүйн орчин, зохицуулалтын арга хэмжээний талаар газар дээр нь мэдээлэл өгөх, зохицуулалтын чиг хандлага, тулгамдаж буй асуудлуудын шийдлийг хамтран хэлэлцэх, мэдээлэл харилцаа холбооны салбарт хийсэн зохицуулалтын гол үйл ажиллагааны болон дүрэм журам, нөхцөл шаардлагын шинэчлэлтийг нэгтгэн бүс нутгийн тусгай зөвшөөрөл эзэмшигч, иргэд байгууллагад хүргэх, дэлхий нийтийн харилцаа холбооны чиг хандлага, сүүлийн үеийн техник технологийн дэвшлийн талаар туршлагыг сурталчилах, мэргэжил арга зүйн зөвлөмжийг өгөх, цаашид салбарын хэмжээнд бодлого, зохицуулалт, тоон өргөн нэвтрүүлэгт шилжих хөтөлбөрийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, санал санаачлагуудыг ХХЗХ, МТШХХГ, оператор компаниуд, тусгай зөвшөөрөл эзэмшигчид, ТББ-ын төлөөлөл, хэрэглэгч нар хамтдаа хэлэлцэж байна. ХХЗХ-ноос Ховд, Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт мэдээлэл, шуудан, харилцаа холбооны үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд газар дээр нь хяналт шалгалт хийсэн ажлын үр дүн тайланг танилцуулж, бүсийн шилдэг тусгай зөвшөөрөл эзэмшигчдийг тодруулах ажээ.

Бусад мэдээлэл

"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт
Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл эзэмшигчдэд анхааруулж байна тусгай зөвшөөрлийн төлбөрийн тухай