Шинэчлэгдсэн: 2015/04/08


Тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмжийг баталгаажуулав (Биг чип ХХК-д тохирлын гэрчилгээ олгов)


Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамж зохицуулалт, хяналтын албанаас “Биг чип” ХХК-иас ирүүлсэн тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмж (set-top box)-д Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргын 2014 оны 122 дугаар тушаалаар батлагдсан “Тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмжийг нийлүүлэх зохицуулалтын журам” болон Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 27 дугаар тогтоолоор батлагдсан “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах журам”, “Тоон телевиз, газрын тоон өргөн нэвтрүүлгийн DVB-T2 системийн хүлээн авах төхөөрөмжид тавих техникийн шаардлага” MNS 6401:2013 стандартын дагуу сорилт туршилт, баталгаажуулалт хийж гүйцэтгэлээ. 

Баталгаажуулалт, тохирлын үнэлгээ хийсэн ажлын хэсгийн дүгнэлтээр “Биг чип” ХХК -ийн Toptou загварын тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмж (set-top box) нь Монгол Улсын Засгийн газрын “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд ашиглах боломжтой, MNS 6401:2013 стандарт шаардлагыг бүрэн хангасан тул тус хорооны дэргэдэх баталгаажуулалтын зөвлөлийн 2014 оны 7 дугаар хуралдаанаар хэлэлцүүлж 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаатай A16000003 тоот тохирлын гэрчилгээ олгов.  

Тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмж (set-top box)-ийн борлуулалт болон ашиглалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Биг чип” ХХК-тай 88119391 тоот утсаар холбогдож авах боломжтой юм.

Бусад мэдээлэл

Мониторингийн 2020 оны 9 дүгээр сарын тайлан
Зөвлөмж сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд
Өсвөр насны хүүхдүүдийн захидлын уралдааныг зохион байгуулна
2019 онд Улаанбаатар хотын өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгууд нь 438 мянга гаруй цагийн хөтөлбөр бэлтгэн хүргэсэн байна
Шуудангийн илгээмж хүргэх хугацааг шинэчлэн тогтоолоо
Шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн гарлаа
“Радио, телевизээр нэвтрүүлэх зар сурталчилгааны зохицуулалтын журам”-ын төсөлд санал авч байна
Улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн уулзалт болов
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр дамжуулж буй Улаанбаатар хотын телевиз, сувгуудын дууны гаралтын түвшинд хийсэн хэмжилт, тохируулгын 2020 оны 01- 08 дугаар сарын дүн мэдээ
Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн дууны гаралтын түвшинг жигд тогтмол хэмжээнд байлгахад анхаарах зүйлс, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаарх зөвлөмж