Шинэчлэгдсэн: 2015/04/08


Тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмжийг баталгаажуулав (Тербокс ХХК-д тохирлын гэрчилгээ олгов)


Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамж зохицуулалт, хяналтын албанаас “Тербокс” ХХК-иас ирүүлсэн тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмж (set-top box)-д Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргын 2014 оны 122 дугаар тушаалаар батлагдсан “Тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмжийг нийлүүлэх зохицуулалтын журам” болон Харилцаа холбооны зохицуулах хорооны 2013 оны 27 дугаар тогтоолоор батлагдсан “Мэдээлэл, харилцаа холбооны тоног төхөөрөмжийн загварыг баталгаажуулах журам”, “Тоон телевиз, газрын тоон өргөн нэвтрүүлгийн DVB-T2 системийн хүлээн авах төхөөрөмжид тавих техникийн шаардлага” MNS 6401:2013 стандартын дагуу сорилт туршилт, баталгаажуулалт хийж гүйцэтгэлээ. 

Баталгаажуулалт, тохирлын үнэлгээ хийсэн ажлын хэсгийн дүгнэлтээр “Тербокс” ХХК -ийн Эрхэс загварын тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмж (set-top box) нь Монгол Улсын Засгийн газрын “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд ашиглах боломжтой, MNS 6401:2013 стандарт шаардлагыг бүрэн хангасан тул тус хорооны дэргэдэх баталгаажуулалтын зөвлөлийн 2014 оны 7 дугаар хуралдаанаар хэлэлцүүлж 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаатай A16000002 тоот тохирлын гэрчилгээ олгов.  

Тоон телевизийн өргөн нэвтрүүлгийг хүлээн авах хэрэглэгчийн төхөөрөмж (set-top box)-ийн борлуулалт болон ашиглалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Тербокс” ХХК-тай 99100957 тоот утсаар холбогдож авах боломжтой юм.

Бусад мэдээлэл

Хаягжуулалт
Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлт шийдвэрлэлтийн 2020 оны жилийн эцсийн тайлан
Зохицуулалт, нөхцөл шаардлагын төсөлд саналаа өгнө үү
ХХЗХ-нд 2020 оны 11 дүгээр сард ирсэн санал, гомдлын мэдээ
ЗАХИДАЛ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА
Дуу ба дууны дохио түүний үзүүлэлтүүд
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр дамжуулж буй Улаанбаатар хотын телевизүүдийн дууны гаралтын тогтмол түвшинд хийсэн хэмжилт, тохируулгын 2020 оны 01 дүээр сараас 11 дүгээр сар хүртэлх дүн мэдээ
Мэндчилгээ
ТУСГАЙ ДУГААРЫН ТАЛААР ХЭРЭГЛЭГЧДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 12 дугаар хуралдааны мэдээлэл