Шинэчлэгдсэн: 2018/01/24


Өмнөговь, Дундговь аймгийн нутаг дэвсгэрт уул уурхай ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, албан байгууллагуудад хийсэн шалгалтын ажлын тайлан


Хорооны даргын 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/160 тоот тушаалын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Өмнөговь, Дундговь аймгийн нутаг дэвсгэрт уул уурхай ашигт малтмал  олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудын  ашигладаг богино долгионы радио станцын давтамжийн зурвасыг  тогтоох, илэрсэн зөрчлийг арилгуулах хэмжилт, шалгалтыг 2014 оны 09 дүгээр сарын 15-наас 28-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэлээ.

Шалгалтанд нийт 39 аж ахуй, нэгж байгууллага хамрагдсанаас Уул уурхай ашигт малтмал олборлож байгаа 24, харуул хамгаалалтын 15 байгууллага хамрагдлаа. Үүнээс:

  • Радио станц зөвшөөрөлтэй ашиглаж байсан                                               - 6
  • Радио станц ашиглах зөвшөөрөлтэй боловч
  • зөвшөөрөлгүй давтамж  дээр ажиллаж байсан, тоо ширхэг, хугацаа             - 10
  • Радио станц зөвшөөрөлгүй ашиглаж байсан                                               - 10
  • Радио станц болон радио тоног төхөөрөмж ашигладаггүй байгууллага         - 14  тус тус байлаа.

Радио долгионы тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хуулийг таниулах арга хэмжээний хүрээнд хууль эрх зүйн талаар санамж, харилцааны радио станцыг ашиглахад тавигдах нөхцөл, шаардлага, зөвшөөрөл авахад бүрдүүлэх материал, маягтыг бөглөх заавар, бусад мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажиллалаа. Хэмжилт шалгалтын хугацаанд шалгалтанд хамрагдсан аймаг сумдуудын утасгүй интернет, үүрэн холбооны бааз станц, харилцааны станцуудад шалгалт хийн тэдгээрийн харилцан нөлөөлөл үүсэхээс сэргийлэх, шалтгааныг тодорхойлох хэмжилтийг давхар хийж гүйцэтгэлээ. Байгууллагуудын радио долгионы зурваст хэмжилт хийж, зөвшөөрөлгүйгээр радио давтамж ашиглан, бусдын үйл ажиллагаанд саад учруулж харилцан нөлөөлөл үзүүлж байсан аж ахуй, нэгжийн үйл ажиллагааг илрүүлэн харилцан нөлөөлөл үүсгэж байсан үйл ажиллагааг зогсоож, тоног төхөөрөмжийг битүүмжлэн хуулийн дагуу арга хэмжээ авсан.  Мөн Өмнөговь аймаг Даланзадгад сумын төв дээр Утасгүй интернетийн 2.4 ГГц давтамж дээр зөвшөөрөлтэй Шидэт долгион ХХК нь зөвшөөрөлтэй давтамжаасаа гадна өөр давтамж дээр үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлэн албан шаардлага өглөө.

Тус хэмжилт, шалгалтын явцад “Радио долгионы тухай” хуулийн 8.1-д заасан “Радио давтамж, радио давтамжийн зурвас ашиглах эрхийн бичиггүй этгээд радио давтамж, радио давтамжийн зурвас  ашиглахыг хориглох”, 20 дугаар зүйлийн 20.5.1 “Радио төхөөрөмж нь стандарт чанарын үзүүлэлт, техникийн нөхцөл шаардлага хангаагүй”, 20.5.2 “Эрхийн бичиг аваагүй, бүртгүүлээгүй”, 20.5.4 “Бусад хэрэглэгчийн үйл ажиллагаанд харилцан нөлөөлөл үүсгэсэн, тэдний хэвийн ажиллагааг алдагдуулсан” зэрэг заалтуудыг зөрчин ажиллаж байсан “Таван толгой” ХК, "Бамбай сэкьюүрити" ХХК, "Мобинет" ХХК зэрэг аж ахуйн нэгж байгууллагуудад Радио долгионы хуулийн 21.1.1, 21.1.6 дахь заалтыг үндэслэл торгууль шийтгэвэрийн арга хэмжээ авч ажиллалаа. Хугацаат үүрэг даалгаварын хүрээнд 2014 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийн байдлаар 9 компани тус хороонд албан бичгээр хүсэлт ирүүлээд байна.

Хавсралт

Бусад мэдээлэл

Өргөн нэвтрүүлгийн телевизийн монгол кино
Зөвлөлдөх уулзалт
Тусгай зөвшөөрөлгүй улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхэлж байсан газрын үйл ажиллагааг зогсоолоо
Өргөн нэвтрүүлгийн телевизийн бүх кино
Улаанбаатар хотын телевиз, сувгуудийн хөтөлбөрийн бүтэц - 2019 он
Өргөн нэвтрүүлгийн 20 телевизийн хөтөлбөрийн бүтэц
Мониторингийн 2020 оны 9 дүгээр сарын тайлан
Зөвлөмж сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд
Өсвөр насны хүүхдүүдийн захидлын уралдааныг зохион байгуулна
2019 онд Улаанбаатар хотын өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгууд нь 438 мянга гаруй цагийн хөтөлбөр бэлтгэн хүргэсэн байна