Шинэчлэгдсэн: 2015/04/08


Дараах ажлын байранд захиргааны ажилтан шалгаруулж авна-2 хүн


Ажлын байрны үндсэн зорилт:

  • Байгууллагын имиджийг бүрдүүлэн, бэхжүүлэх  ажиллагааг хэрэгжүүлэх
  • Хорооны үйл ажиллагааны дотоод мэдээллийн солилцоог тогтмолжуулан иргэд, аж ахуйн нэгжийг шаардлагатай анхан шатны мэдээллээр хангах
  • Гаднах байгууллагуудын болон дотоод уулзалтуудыг зохион байгуулах, захиалга хүлээн авах
  • Хороонд ирсэн  санал хүсэлт, гомдлыг хүлээн авч бүртгэн, чиглүүлэх

Тавигдах шаардлага:

  • Их дээд сургууль төгссөн, дээд боловсролтой (Мэдээлэл, холбооны эсвэл хуулийн чиглэлээр төгссөн бол давуу тал болно)
  • Англи хэлний дундаас дээд түвшний мэдлэгтэй (түвшнээ тодорхойлон баталгаажуулсан байх)
  • Компьютерийн хэрэглээний программууд дээр чөлөөтэй ажиллах чадвартай
  • Харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай
  • Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг
  • Багаар ажиллах чадвартай, цагийн менежмент сайтай
  • Цэвэрч нямбай, хариуцлагатай
  • Ажлын ачаалал даах, хурдан шаламгай
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал:

  • Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
  • Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
  • Хоёр хувь зураг
  • Гурван үеийн намтар
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалтад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр

Материал хүлээн авах хаяг: Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Утас:                                        304257, 304258, 18001858

Факс:                                       327720

Цахим хаяг:                             www.crc.gov.mn

 

Бусад мэдээлэл

Улаанбаатар хотын РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020.11.02-2020.11.30 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
Мониторингийн 2020 оны 10 дугаар сарын тайлан
Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлаагүй 13 чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд албаны хэрэгцээний QR зөвшөөрөл авах хүсэлтээ nokshtab@ulaanbaatar.mn хаягаар явуулна уу.
Санал авах тухай
Мэдэгдэл "Цахим тоглоомын газрын үйлчилгээ эрхлэгчдэд"
"Бүх нийтийн бэлэн байдал"-ын зэрэгт шилжүүлсэн хугацаанд иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг info@crc.gov.mn цахим хаягаар хүлээн авч байна
“COVID-19”-тэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх “Shuurkhai 119” мобайл аппликэйшн хэрэглээнд нэвтрүүлсэн байна
РАДИО, ТЕЛЕВИЗИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДЭД ЗӨВЛӨМЖ
Монголын сайтын холбоо уриалга