Шинэчлэгдсэн: 2015/04/08


“Олон улсын сансарын холбооны хиймэл дагуулын зохицуулалт” сэдэвт семинар болов


Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU), Тайландын Вант Улсын Өргөн нэвтрүүлэг, цахилгаан холбооны Үндэсний зохицуулах хороо  (NBTC-National Broadcasting and Telecommunications Commission, Thailand) хамтран Олон улсын сансарын холбооны хиймэл дагуулын зохицуулалт (International Satellite Regulation Symposium-2014)  сэдэвт семинар 2014 оны 9 дүгээр сарын 18-19-ны өдрүүдэд Тайланд Улсын Бангкок хотноо зохион байгуулагдсан болно.

Тус семинарт Монгол Улсыг төлөөлж, зохион байгуулагч ОУЦХБ-ын зардлаар тус Хорооны хуралдааны НБДарга Т.Наранмандах оролцов.

“Олон улсын сансарын холбооны хиймэл дагуулын зохицуулалт” сэдэвт олон улсын семинарыг ОУЦХБ-ын Радио товчооны Сансарын хэлтсийн дарга Хенри хамтран зохион байгуулагч Тайланд Улсын Өргөн нэвтрүүлэг ба цахилгаан холбооны үндэсний зохицуулах хорооны дарга Тарес Пунсри нар тус тус нээж үг хэлж, семинарын зорилгыг танилцуулан үйл ажиллагаанд нь амжилт хүслээ. 

Семинар хөтөлбөрийн дагуу дараах чиглэлээр нэгдсэн ба 6 удаагийн салбар салбар хуралдаанаар холбогдох илтгэлийг олон улсын байгууллагууд, улс орны төлөөлөгчид /яам, зохицуулах байгууллага/, сансарын техник технологийн үйлдвэрлэгч компани, корпораци, судлаач мэргэжилтнүүд тус тус тавьж хэлэлцүүлэв. Үүнд:

  1. Сансарын хиймэл дагуул хөөргөх асуудалтай холбоо бүхий хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх, зохицуулалт болон процедурын чиглэлээр туршлагаа солилцох, чадавхийг бүрдүүлэх салбар хуралдаан (Space law, and satellite regulatory framework): ОУЦХБ (ITU), НҮБ-ийн сансарын шинжлэх ухаан, технологийн байгууллага (UNOOSA)
  2. Хиймэл дагуулын зохицуулалтын асуудлууд: олон улсын давтамжийн координац, хиймэл дагуулын орбитын зурвасын хуваарилалт, ОУЦХБ-ын Радио дүрэм заалтыг хэрэгжүүлэх ба хиймэл дагуулын бүртгэл, цаашдын ашиглалт, үйлчилгээ, хиймэл дагуулын холбоо, үйлчилгээний зохицуулалтын улс орнуудын туршлага салбар хуралдаан (International frequency coordination, Radio regulations and satellite filing, orbital slot allocation): ОУЦХБ, Тайланд, Вьетнам, Пакистан, Тонга, Монгол, Индонез, Шри ланк, Бангладеш  улс
  3. Өрсөлдөөнт зах зээлийн орчинд хиймэл дагуул үйлдвэрлэгч, төр болон зохицуулах байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх салбар хуралдаан: Thaicom satellite, Thuraya, PITA, Intelsat, Inmarsat, Mitsubishi electric,
  4. Хиймэл дагуулын зах зээл, технологийн хөгжлийн хандлагууд сэдэвт салбар хуралдаан (Satellite market and technology trend): SES, APSCC, Global VSAT
  5. Хиймэл дагуулын бизнест төр, хувийн хэвшил, үйлдвэрлэгчдийн түншлэлийг бэхжүүлэх талаар салбар хуралдаан: ОУЦХБ, НҮБ-ийн сансарын шинжлэх ухаан, технологийн байгууллага

Тус семинарт оролцох үеэр Хорооны удирдлагаас өгсөн удирдамж, чиглэлийн хүрээнд Тайланд Улсын Өргөн нэвтрүүлэг ба цахилгаан холбооны үндэсний зохицуулах хороо (National Broadcasting and Telecommunications Commission, Thailand) хоёр талын хамтын ажиллагааг эхлүүлэх эхний уулзалтыг холбогдох албаны төлөөлөгчидтэй зохион байгуулах ба хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тохиролцов. Тухайлбал,

  • Семинарын үеэр Тайланд Улсын Өргөн нэвтрүүлэг ба цахилгаан холбооны үндэсний зохицуулах хорооны дарга ноён Тарес Пунсри (Thares Punsri), Хорооны ЕНБД (Secretary-General), гүйцэтгэх захирал (Executive Director), гадаад харилцааны хэлтсийн дарга зэрэг өндөр албаны төлөөлөгчидтэй хоёр талын уулзалтыг хийж, хамтын ажиллагааны үндсэн чиглэлийг ярилцаж, хамтран ажиллахаар тохиролцов.
  • Тус хорооны төв байранд зочилж, ХХЗХ-ны талаар танилцуулга презентаци хийж харилцан ярилцлага зохион байгуулав. Түүнчлэн Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо болон Тайланд Улсын үндэсний зохицуулах хорооны хооронд хамтран ажиллах Санамж бичгийн төслийг нарийвчлан хэлэлцэж, удирдлагын түвшинд танилцуулах хувилбарыг боловсруулсан.

ОУЦХБ болон Тайланд Улсын Өргөн нэвтрүүлэг ба цахилгаан холбооны үндэсний зохицуулах хороо хамтран цаашид уг семинарыг уламжлал болгон жил бүр зохион байгуулахаар шийдвэрлэсэн болно.

Бусад мэдээлэл

Хаягжуулалт
Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлт шийдвэрлэлтийн 2020 оны жилийн эцсийн тайлан
Зохицуулалт, нөхцөл шаардлагын төсөлд саналаа өгнө үү
ХХЗХ-нд 2020 оны 11 дүгээр сард ирсэн санал, гомдлын мэдээ
ЗАХИДАЛ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА
Дуу ба дууны дохио түүний үзүүлэлтүүд
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр дамжуулж буй Улаанбаатар хотын телевизүүдийн дууны гаралтын тогтмол түвшинд хийсэн хэмжилт, тохируулгын 2020 оны 01 дүээр сараас 11 дүгээр сар хүртэлх дүн мэдээ
Мэндчилгээ
ТУСГАЙ ДУГААРЫН ТАЛААР ХЭРЭГЛЭГЧДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 12 дугаар хуралдааны мэдээлэл