Шинэчлэгдсэн: 2015/04/08


Үндэсний шинэ 2 стандарт батлагдлаа


Монгол Улсын Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар зам тээвэр, хүнс, хөдөө аж ахуй, барилга, эрүүл мэнд, харилцаа холбооны чиглэлээр шинээр боловсруулсан, шинэчилсэн үндэсний стандартын 60 гаруй төслийг хэлэлцэж, Үндэсний стандартаар батлан шийдвэрлэв.

Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны /ХХЗХ/ захиалгаар “Нээлттэй эхийн үйлдлийн системийн Монгол нэр томъёо”, “Мэдээллийн технологийг ашиглах суурь чадварын стандарт”-ын төслийг сонгон шалгарсан мэргэжилтнүүдийн баг тус тус боловсруулсан бөгөөд тус зөвлөлийн хуралд хэлэлцэн сонгон хэрэглэх стандартаар баталжээ. 

Мэдээллийн технологи, харилцаа холбооны үйлчилгээ хэрэглээ хүмүүсийн амьдралд нэвтрэхийн хэрээр аливаа улс орон эх хэл дээрээ програм хангамжуудыг ашиглах, боловсруулах, хөгжүүлэх сонирхол өсч, нийтлэг Монгол нэр томьёог стандартчилах шаардлага гарч байна. “Нээлттэй эхийн үйлдлийн системийн Монгол нэр томъёо” стандарт нь нээлттэй эхийн үйлдлийн системийн төрлүүдэд ашиглагдаж буй нэр томьёог түүвэрлэн Монгол нэр томьёо руу шилжүүлэн тайлбарын хамт боловсруулжээ. Ялангуяа, нээлттэй эхийн үйлдлийн системийн хэрэглэгчдийн дунд хамгийн түгээмэл хэрэглэгддэг Linux Ubuntu үйлдлийн системийн интерфейсийн орны нэр томьёог түүвэрлэн оруулжээ.

“Мэдээллийн технологийг ашиглах суурь чадварын стандарт” нь байгууллага, хувь хүмүүс мэдээллийн технологи ашиглах суурь чадвараа тодорхойлох, холбогдох шалгуур үзүүлэлтийг тогтоох, их дээд сургуулийн төгсөгчдөд эзэмшвэл зохих мэдээллийн технологийн суурь мэдлэг, чадварын түвшинг тодорхойлж өгчээ. Стандартын төслийг боловсруулахдаа олон улсад ашиглагдаж буй ICDL (International computer driving license) буюу мэдээллийн технологийн суурь мэдлэг чадварыг тодорхойлох стандарт, шалгалтын материалыг үзэж судлан харьцуулсан байна.

ХХЗХ-ны захиалгаар гүйцэтгэсэн дээрх үндэсний стандартыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Цахим сургалтын албаны дарга П.Зохихсүрэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн онлайн, зайны сургалтын арга зүйч Б.Цогбадрах, онлайн, зайны сургалтын системийн ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.Батчулуун, МУБИС-ийн МБУС-ийн Мэдээлэл зүйн тэнхимийн багш Д.Норовсүрэн, Удирдлагын академийн магистрант Д.Энхтөр нар боловсруулжээ. Стандартын төслийн Төрийн хэлний зөвлөлийн хуралдаан танилцуулж, МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан, Инженерчлэлийн сургуулийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн дэд профессор Доктор /PhD/ Н.Мөнхцэцэг, ШУА-ийн Информатикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Н.Баттүшиг нар хянасан байна.

Бусад мэдээлэл

Хаягжуулалт
Харилцаа холбооны зохицуулах хороонд ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлт шийдвэрлэлтийн 2020 оны жилийн эцсийн тайлан
Зохицуулалт, нөхцөл шаардлагын төсөлд саналаа өгнө үү
ХХЗХ-нд 2020 оны 11 дүгээр сард ирсэн санал, гомдлын мэдээ
ЗАХИДАЛ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ ДҮН ГАРЛАА
Дуу ба дууны дохио түүний үзүүлэлтүүд
ДДэшТВ ХХК, Юнивишн ХХК-ийн сүлжээгээр дамжуулж буй Улаанбаатар хотын телевизүүдийн дууны гаралтын тогтмол түвшинд хийсэн хэмжилт, тохируулгын 2020 оны 01 дүээр сараас 11 дүгээр сар хүртэлх дүн мэдээ
Мэндчилгээ
ТУСГАЙ ДУГААРЫН ТАЛААР ХЭРЭГЛЭГЧДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны ээлжит 12 дугаар хуралдааны мэдээлэл