Шинэчлэгдсэн: 2015/04/08


Харилцаа холбооны зохицуулах хороо ахмадууддаа хүндэтгэл үзүүлэв


Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны удирдлага, хамт олон 2014 оны 10 дугаар сарын 1-ний өдөр буюу Олон Улсын Ахмадын өдрийг тохиолдуулан тус хороонд ажиллаж байгаад гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа ахмадуудаа хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтын үеэр Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны дарга Б.Балгансүрэн ахмадуудад тус хорооноос сүүлийн хоёр жилийн явцад хийсэн ажил, өөрчлөлт шинэчлэлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж танилцууллаа.

Уулзалтанд оролцсон Харилцаа Холбооны Зохицуулах Зөвлөлийн анхны дарга Л.Лантуу, Холбооны Яамны сайд асан Б.Баатар, Харилцаа Холбооны Зохицуулах Зөвлөлийн гишүүн асан И.Норовжав, Радио долгион хяналтын станцын дарга асан Ө.Цогзолмаа нар албан хаагч, ажилтнуудад өөрсдийн түүхэн дурдатгалаас хуваалцан,  санал сэтгэгдэлээ илэрхийлж байгууллагын удирдлага, хамт олонд ажлын амжилт хүсч, илүү их эрх хүчтэй ажиллахыг хүсэн ерөөлөө.

Бусад мэдээлэл

ХХЗХ, ШӨХТГ хамтран “Өрсөлдөөний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт