Шинэчлэгдсэн: 2015/05/25


Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны ээлжит 6 дугаар хуралдааны мэдээлэл


Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны ээлжит 6 дугаар хуралдаан 2014 оны 7 дугаар сарын 04-ны өдөр болов. Тус хуралдаанаар нийтдээ 12 асуудлыг хэлэлцэж, хорооны 8 тогтоол, 1 тэмдэглэл тус тус гарган шийдвэрлэсэн болно.

Тус ээлжит хуралдаанаар “Радио давтамжийн 6-13 ГГц-ийн зурваст ажиллах радио релейний системийг зохион байгуулах шаардлага, сувгийн хуваарилалт”, “Сансарын хөдөлгөөнт холбооны үйлчилгээний зохицуулалт”, “Телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги системийг тоон технологид шилжүүлэхэд баримтлах зохицуулалт” зэрэг салбарын зохицуулалтын орчинг боловсронгуй болгох баримт бичгүүдийг хэлэлцэн хорооны хуралдааны тогтоолоор батлан, хэрэгжилтийг зохион байгуулахаар тогтов.

Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа ААН, компаниудын үйлчилгээний чанарыг сайжруулах, хяналтын механизмыг олон улсын жишигт хүргэх, боловсронгуй зорилгоор “Мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний чанарыг хянах журам”-ыг шинэчлэн баталж, мөрдүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Мөн хуралдаанаар Монгол Улсад Үндэсний роуминг (National Roaming) үйлчилгээ нэвтрүүлэх, хэрэгжүүлэх суурь судалгааны явц болон .mn Домэйн нэрийн зохицуулалтын өнөөгийн байдал, Ай-Пи ТВ (IPTV)-ийн үйлчилгээ эрхлэгчдийн танилцуулгыг хэлэлцээд, цаашид авах арга хэмжээний талаар чиглэл өглөө.  

Хорооны хуралдаанаар иргэд, байгууллага, ААН-ээс харилцаа холбооны үйлчилгээ, шуудангийн ашиглалт үйлчилгээ, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл болон радио давтамжийн тусгай зөвшөөрөл авах, нэмэлт өөрчлөлт оруулах, цуцлах талаар хүсэлт материал ирүүлснийг албадаас үнэлгээ хийсэн санал, дүгнэлтийг авч хэлэлцээд,  нэр бүхий 8 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл шинээр олгох,  2 тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Шуудангийн чиглэлээр үйл ажиллгаа явуулж байгаа ААН, компани байгууллагад тус хорооноос хийсэн хяналт, шалгалтын тайланг авч хэлэлцээд, 1 хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг сэргээх, 4 хуулийн этгээдийн шуудангийн үйлчилгээ эрхлэх Б ангиллын тусгай зөвшөөрлийг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлэхээр тогтоол гарган шийдвэрлэв.

(Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, хавсралтыг үзнэ үү).

Бусад мэдээлэл

Цахим худалдаа хийхэд анхаарах зөвлөгөө
Ази, Номхон далайн бүс нутгийн шуудангийн салбарыг тахал өвчнөөс ангижрахад туслах ДШХ-ны шинэ санаачилга
САНАЛ АВАХ ТУХАЙ
1921 оны 07 сарын 19-ний энэ өдөр орчин цагийн Харилцаа холбооны салбарын анхны байгууллага “Шуудан бичиг, цахилгаан мэдээний ерөнхий хороо” байгуулагджээ
Санал гомдол шийдвэрлэлтийн мэдээ 2021 оны эхний хагас жилийн тайлан
Иргэний нисэхийн агаарын навигацийн үйлчилгээнд ашиглагдах радио давтамжийн хуваарилалт ба зохицуулалт
Шуудангийн нэгдсэн кодын танилцуулга
Телевизийн хөтөлбөр, зар сурталчилгааны журмын хэрэгжилтийг хангаж ажиллах, хяналт тавих талаар зөвлөмж
Сонгуулийн сурталчилгаанд хяналт тавьж ажилласан тайлан
РДӨНХТ-ийн 2021 оны 01 сарын 04-ний өдрөөс 2021 оны 06 сарын 17-ны өдөр хүртэл хугацаанд хийж гүйцэтгэсэн хэмжилт, хяналт, шалгалтын товч мэдээлэл