Шинэчлэгдсэн: 2015/11/30


Улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээ эрхлэгч нарын үйл ажиллагаанд хийсэн шалгалтын мэдээлэл


Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээ эрхлэх “Б” ангиллын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд Монгол улсын Харилцаа холбооны тухай , Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай , Шуудангийн тухай хуулиуд болон стандартын мөрдөлт, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, гэрээний хэрэгжилтэнд төлөвлөгөөт хяналт, шалгалтыг тусгай зөвшөөрөл эзэмшигч нийт 20 аж ахуйн нэгжид 2014 оны 06 дугаар сарын 5-наас ажлын 10 хоногт хийж гүйцэтгэлээ.

Шалгалтын явцад Монгол улсад мөрдөгдөж буй үндэсний стандартууд болон тусгай зөвшөөрлийн гэрээ, нөхцөл шаардлагад  заасан үүргээ хангалттай биелүүлээгүй газруудад Улсын байцаагчийн зөрчлийн акт тавьсан ба мөн гарсан зөрчлийг хэрхэн арилгах, стандартыг мөрдүүлэх талаар заавар зөвлөгөө өгч ажиллаа.   

Энэхүү шалгалтын тайлан болон бусад асуудлыг 2014 оны 07 дугаар сарын 04-ний  Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны хурлаар авч хэлэлцэн, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

  1. Шуудангийн үйлчилгээ эрхлэх “Б” ангиллын тусгай зөвшөөрлийн гэрээ, нөхцөл шаардлага, стандарт дүрэм журмын биелэлт болон ажлын байрны аюулгүй байдал, дотоод  зохион байгуулалтын талаар  хангалтгүй дүн үзүүлсэн аж ахуйн нэгжүүдэд Улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, хугацаатай үүрэг даалгавар өгөхөөр боллоо.
  2. Шуудангийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлгүй Хамаг монгол карго ХХК-ийн  ачааг "Б" ангиллын тусгай зөвшөөрлөө ашиглан  өөрийн байгууллагын нэрийн дор Ди Эйч Эл ХХК-ийн шуудангийн гаалийн хяналтын талбайгаар нэвтрүүлж байгаа нь шалгалтын явцад илэрсэн Ди Эм Эл ХХК мөн тусгай зөвшөөрөлд олгогдоогүй үйлчилгээ үзүүлж иргэдээс бичиг захидал авч байсан нь шалгалтын үеэр баримтаар нотлогдсон Дээжин корей ХХК, Ти Эс Ий ХХК, Инфотек ХХК –уудын шуудангийн үйлчилгээ эрхлэх “Б” ангиллын тусгай зөвшөөрлийг  Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дүгээр зүйлийн 13.1-ыг баримтлан тус тус  2 сарын хугацаатай түдгэлзүүлэхээр шийдвэрлэлээ.
  3. Улс хоорондын шуудангийн илгээлтийн үйлчилгээ эрхлэгч МКД ХХК, ВИП МК ХХК-ууд нь Шуудангийн үйлчилгээ эрхлэх “Б” ангиллын тусгай зөвшөөрлийн гэрээ болон нөхцөл шаардлагыг зөрчсөн тул  “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 13-р зүйлийн  13.1-д заасны дагуу 2 сарын хугацаатай түдгэлзүүлсэн байсан бөгөөд улсын  байцаагчийн дүгнэлтэнд дурдсан анхан шатны бичиг баримт, маягтууд болон  өдрийн тэмдэгт, дардасууд мөн ажлын байрыг  стандартын дагуу хийж зөрчлөө арилгасан тул  “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”-ийн 13-р зүйлийн  13.3 заалтыг үндэслэн МКД ХХК, ВИП МК ХХК-уудын Шуудангийн үйлчилгээ эрхлэх “Б” ангиллын тусгай зөвшөөрлийг сэргээлээ.

Шалгалтын тайлан мэдээг эндээс үзнэ үү

Бусад мэдээлэл

Өргөн нэвтрүүлгийн телевизийн монгол кино
Зөвлөлдөх уулзалт
Тусгай зөвшөөрөлгүй улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхэлж байсан газрын үйл ажиллагааг зогсоолоо
Өргөн нэвтрүүлгийн телевизийн бүх кино
Улаанбаатар хотын телевиз, сувгуудийн хөтөлбөрийн бүтэц - 2019 он
Өргөн нэвтрүүлгийн 20 телевизийн хөтөлбөрийн бүтэц
Мониторингийн 2020 оны 9 дүгээр сарын тайлан
Зөвлөмж сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд
Өсвөр насны хүүхдүүдийн захидлын уралдааныг зохион байгуулна
2019 онд Улаанбаатар хотын өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгууд нь 438 мянга гаруй цагийн хөтөлбөр бэлтгэн хүргэсэн байна