Шинэчлэгдсэн: 2015/04/08


Улаанбаатар хотод олон сувгийн телевиз болон кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн хяналтын тайлан мэдээлэл


/2014 оны 2 дугаар улиралд хийсэн суурин хяналтын товч мэдээ/

         Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамж зохицуулалт, хяналтын албанаас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа олон сувгийн телевизболон кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилтэнд байнгын хяналт тавьж ажилладаг.

Энэ удаад 2014 оны 2 дугаар улирлын хяналтын үр дүнг танилцуулж байна.

Хяналтыг Орбит дахь Радио долгион хяналтын төвөөс Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг СКАЙМЕДИА, Эм Ди Эйч Эс, Эм Эн Би Си зэрэг олон сувгийн телевизүүд болон хиймэл дагуулын сүлжээ бүхий олон сувгийн дамжуулах үйлчилгээ эрхлэгч ДДЭШ ТВ-ийн  гаралтанд хэрэглэгчийн төхөөрөмж ашиглан  телевиз, кабелийн сувгуудын дууны түвшинг тогтоох болон ХХЗХ-ны 2011 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага” болон тус хорооны 2013 оны 21-р тогтоолоор батлагдсан “Телевиз радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сувгийн бүтцийг хянах аргачлал”-ыг баримтлан тогтмол хийдэг.

Телевиз, кабелийн сувгуудын дууны түвшинг тогтоохдоо олон сувгийн телевизүүдийн хэрэглэгчийн төхөөрөмжийн дууны түвшингийн хэмжээг 20, телевизорын дууны түвшингийн хэмжээг 50 байхад хэвийн байхаар тогтоож түүнтэй харьцуулан хэвийн, чанга, сул гэсэн үнэлгээг өгч хяналтын үр дүнг үйлчилгээ эрхлэгч тус бүрээр гаргав.

  Хяналтын үр дүнг товч танилцуулбал:

  • Улаанбаатар хотын баруун бүс буюу 5 шараас баруун тийш Эм Ди Эйч Эс телевизийн 1-р багц буюу 1-14 хүртэлх сувгууд гарахгүй. 4-р багц буюу 46-55-р сувгууд дүрсийн гажуудалтай явж байгаа шалтгааныг тогтоож, Эм Ди Эйч Эс ХХК-ийн зүгээс энэ бүсийн хэрэглэгчдийн хүлээн авах төхөөрөмжийг шинэчилж байгааг тодруулав.
  • Эм Ди Эйч Эс олон сувгийн телевиз нь Энхтайвны гүүрэн дээр шилэн кабель тасарсны улмаас 5-р сарын 16-ны шөнийн 01:00 цагаас эхлэн 15:26 цаг хүртэл тасрав.
  • 5-р сарын 16-ны 10:00 цагаас эхлэн ТВ8 телевизийн байранд цахилгаан тасарсны улмаас энэ өдөр уг телевиз нэвтрүүлгээ явуулаагүй.
  • 6-р сард Одон суваг Техникийн шинэчлэл хийж байгаагийн улмаас эфир явуулаагүй.
  • Эм Эн Ди Си олон сувгийн телевиз нь сувгийн байршлыг 7 хоног бүрт сольсон.

 

Та СКАЙМЕДИА -ийн  дэлгэрэнгүй тайлан

Та Эм Эн Би Си -ийн   дэлгэрэнгүй тайлан

Та ДДЭШ ТВ -ийн  дэлгэрэнгүй тайлан

Та Эм Ди Эйч Эс -ийн  дэлгэрэнгүй тайлан

Бусад мэдээлэл

"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт
Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл эзэмшигчдэд анхааруулж байна тусгай зөвшөөрлийн төлбөрийн тухай