Шинэчлэгдсэн: 2015/04/08


Шуудангийн салбарт хууль, эрх зүйн шинэчлэл хийгдлээ


Улс хоорондын  шуудангаар  илгээсэн шуудангийн илгээмжээс гаалийн татварыг  өндөр  тооцож авдаг,  гааль дээр саатуулдаг гэсэн гомдол, шүүмжлэл ард иргэдээс шуудангийн үйлчилгээ эрхлэгч болон гаалийн байгууллагад  байнга ирэх болсон.

Гэтэл гаалийн байгууллага нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд эдгээр хуулиудад улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас  чөлөөлөх эрх зүйн орчин байхгүй байснаас дээрх хүндрэлүүд үүсч байсан.

Эдгээр хүндрэлүүдийг арилгах зорилгоор  Монгол улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Гаалийн ерөнхий газар , Татварын ерөнхий газар болон Харилцаа холбооны зохицуулах хорооноос томилогдсон ажлын хэсэг түргэн шуурхай, үр бүтээлтэй ажилласны үр дүнд Монгол улсын Гаалийн тариф, татварын тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудад дараах өөрчлөлтүүдийг Улсын Их Хурлын чуулганаар батлууллаа.

Энэхүү хуулиудад  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн, зөөврийн компьютерийн хувьд 30 дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн татвараас чөлөөлөх заалтууд шинээр тусгагдсан нь шуудангийн үндсэн зорилго болох гараас гарт хүргэх боломжийг дээшлүүлсэн мөн хэрэглэгчдийг ихээр бухимдуулдаг гаалийн татварын асуудлыг шийдвэрлэсэн нь  Шуудангийн салбарт   олон шинэ үйлчилгээг нэвтрүүлэх нөхцлийг бүрдүүлсэн бөгөөд нийт хэрэглэгч, ард иргэдийн хүсэн хүлээн хууль эрх зүйн шинэчлэл боллоо.

 

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Бусад мэдээлэл

"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт
Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл эзэмшигчдэд анхааруулж байна тусгай зөвшөөрлийн төлбөрийн тухай