Шинэчлэгдсэн: 2015/04/08


Улаанбаатар хотод олон сувгийн телевиз болон кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн хяналтын тайлан мэдээлэл


/2014 оны5 дугаар сарын эхний 14 хоногт хийсэн суурин хяналтын товч мэдээ/

Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамж зохицуулалт, хяналтын албанаас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа олон сувгийн телевиз болон кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгчдийн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хэрэгжилтэнд байнгын хяналт тавьж ажилладаг.

Энэ удаад 2014 оны 5 дугаар сарын эхний 14 хоногийн хяналтын үр дүнг танилцуулж байна.

Хяналтыг Орбит дахь Радио долгион хяналтын төвөөс Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг СКАЙМЕДИА, Эм Ди Эйч Эс, Эм Эн Би Си зэрэг олон сувгийн телевизүүд болон олон сувгийг хиймэл дагуулаар дамжуулах үйлчилгээ эрхлэгч ДДЭШ ТВ-ийн  гаралтанд хэрэглэгчийн төхөөрөмж ашиглан  телевиз, кабелийн сувгуудийн дууны түвшинг тогтоох болон ХХЗХ-ны 2011 оны 7-р тогтоолоор батлагдсан “Телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын ерөнхий нөхцөл шаардлага” болон тус хорооны 2013 оны 21-р тогтоолоор батлагдсан “Телевиз радиогийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сувгийн бүтцийг хянах аргачлал”-ыг баримтлан тогтмол хийдэг.

Телевиз, кабелийн сувгуудын дууны түвшинг тогтоохдоо олон сувгийн телевизүүдийн хэрэглэгчийн төхөөрөмжийн дууны түвшний хэмжээг 20, телевизорын дууны түвшний хэмжээг 50 байхад хэвийн байхаар тогтоож түүнтэй харьцуулан хэвийн чанга, сул гэсэн үнэлгээг өгч хяналтын үр дүнг үйлчилгээ эрхлэгч тус бүрээр гаргав.

  Хяналтын үр дүнг товч танилцуулвал:

  • Улаанбаатарын баруун бүс буюу 5 шараас баруун тийш Эм Ди Эйч Эс телевизийн 1-р багц буюу 1-14 хүртэлх сувгууд гарахгүй. 4-р багц буюу 46-55-р сувгууд дүрсийн гажуудалтай явж байгаа шалтгааныг тогтоож, Эм Ди Эйч Эс ХХК-ийн зүгээс энэ бүсийн хэрэглэгчдийн хүлээн авах төхөөрөмжийг шинэчилж байгааг тодрууллаа.
  • Эм Ди Эйч Эс олон сувгийн телевиз нь Энхтайвны гүүрэн дээр шилэн кабель тасарсны улмаас 5-р сарын 16-ны шөнийн 01:00 цагаас эхлэн 15:26 цаг хүртэл тасарсан.
  • 5-р сарын 16-ны 10:00 цагаас эхлэн ТВ8 телевизийн байранд цахилгаан тасарсны улмаас энэ өдөр уг телевиз нэвтрүүлгээ явуулаагүй

Та СКАЙМЕДИА -ийн 5-р сарын эхний 14 хоногийн дэлгэрэнгүй тайланг энд дарж үзнэ үү.

Та Эм Эн Би Си -ийн  5-р сарын эхний 14 хоногийн дэлгэрэнгүй тайланг энд дарж үзнэ үү.

Та ДДЭШ ТВ -ийн 5-р сарын эхний 14 хоногийн дэлгэрэнгүй тайланг энд дарж үзнэ үү.

Та Эм Ди Эйч Эс -ийн 5-р сарын эхний 14 хоногийн дэлгэрэнгүй тайланг энд дарж үзнэ үү.

 

 

 

Бусад мэдээлэл

Монгол Улсад мэдээлэл харилцаа холбооны салбарын бие даасан зохицуулах байгууллага үүсэж хөгжсөний 25 жилийн ойн баярын мэнд хүргэе
“Харилцаа холбооны салбарын Дараа үеийн зохицуулалт, цаашдын чиг хандлага-2020” бага хурал, семинар
Өргөн нэвтрүүлгийн телевизийн хүүхдийн кино, нэвтрүүлэг
Өргөн нэвтрүүлгийн телевизийн монгол кино
Зөвлөлдөх уулзалт
Тусгай зөвшөөрөлгүй улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхэлж байсан газрын үйл ажиллагааг зогсоолоо
Өргөн нэвтрүүлгийн телевизийн бүх кино
Улаанбаатар хотын телевиз, сувгуудийн хөтөлбөрийн бүтэц - 2019 он
Өргөн нэвтрүүлгийн 20 телевизийн хөтөлбөрийн бүтэц
Мониторингийн 2020 оны 9 дүгээр сарын тайлан