Шинэчлэгдсэн: 2015/04/08


Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хэт богино долгионы радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн нэвтрүүлгийн сонсголд 5 дугаар сарын эхний 9 хоногт хийсэн хэмжилтийн тайлан мэдээлэл


/2014 оны 5 дугаар сарын 01-09-ний хооронд хийсэн суурин хяналтын товч мэдээ/

Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамж зохицуулалт, хяналтын албаны  Радио долгион хяналтын төвөөс Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдэд радио давтамжийн  суурин хяналтын станц ашиглан 2014 оны 05 дугаар сарын 01-нээс 09-ний өдөр хүртэл хийсэн хэмжилтийн үр дүнг танилцуулж байна.

Радио долгионы хяналтын төвийн Метро Бизнес төв болон Орбитод байрлах суурин хяналтын системүүдийг ашиглан хотын төв болон баруун бүсэд харьцуулсан хяналтыг хийж, үр дүнг боловсрууллаа.

Хяналтын үр дүнг харуулвал:

  • ФМ91,1 болон ФМ92,1 радиогийн үйлчилгээ эрхлэгчид нь 5 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Эдгээр радиогийн үйлчилгээ эрхлэгчдийн нэвтрүүлгүүд нь хотын төвд сонсгол сайн, шуугиангүй сонсогдож байгаа ч захын хэсэг буюу Орбит дахь хяналтын төвд сонсгол мэдрэгдэхгүй их хэмжээний шуугиантай байна. Үүнээс харахад эдгээр ФМ радиогийн тархалт хангалтгүй байна. Иймд тархалтын хэмжилт хийлгэх шаардлагатай.
  • ФМ 107 радио нь хотын төвийн  хэсэгт шуугиан ихтэй. Зурвасын хэмжээ өргөн, давхцал ихтэй байгаа тул зурвасан шүүр тавих шаардлагатай.

Тус хорооны Радио долгион хяналтын төвийн суурин хяналтад нийт 30 хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид хамрагдсанаас:

    • Хэвийн ажиллаж байгаа – 16 радио станц;
    • Бага хэмжээний шуугиантай – 6 радио станц /ФМ-107.5МГц, ФМ-99.3МГц, ФМ-103.1МГц, ФМ-100.1МГц, ФМ-106.6МГц болон ФМ-95.7МГц/;
    • Байнгын их хэмжээний шуугиантай – 5 радио станц /ФМ-98.1МГц,ФМ-101.7МГц, ФМ-102.1МГц, ФМ-96,3МГцболон ФМ-104МГц/
    • Ажиллахгүй байгаа – 3 радио станц /ФМ-91.7МГц, ФМ-92.1МГц, болон ФМ-105МГц/.

 

Хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн сонсголд хийсэн радио давтамжийн суурин хяналтын 5дугаар сарын эхний 9 хоногийн хэмжилтийн дэлгэрэнгүй тайланг энд дарж үзнэ үү.

 

Радио давтамж зохицуулалт, хяналтын алба

 

Бусад мэдээлэл

"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт
Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл эзэмшигчдэд анхааруулж байна тусгай зөвшөөрлийн төлбөрийн тухай