Шинэчлэгдсэн: 2015/04/08


Мэргэжилтэн шалгаруулж авна


Монгол Улсын Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Дараах ажлын байранд МЭРГЭЖИЛТЭН шалгаруулж авна

Ажлын байр: Цахилгаан холбооны  зохицуулалт хариуцсан мэргэжилтэн

Ажлын байрны үндсэн зорилт:                                                                              

  1. Цахилгаан холбоо, холболтын байгууламжийн зохицуулалт, харилцан холболт, сүлжээний зохицуулалтыг хэрэгжүүлэх,
  2. Хариуцсан ажлын хүрээнд Хорооны хуралдааны шийдвэр, зохицуулалтын чиглэл, нөхцөл шаардлагыг хангуулах, Засгийн газрын хөтөлбөрийн зорилтыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
  3. Цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл сунгах, хүчингүй болгох талаар санал гаргах
  4. Цахилгаан холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хэрэгжилтийг хангуулах

Тавигдах шаардлага:

  • Мэдээлэл, харилцаа холбооны инженер, Цахилгаан холбооны болон холболтын байгууламжийн инженерийн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэшлийн тодорхой сургалтанд хамрагдсан бол давуу тал болно
  • МХХТ-ийн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан, цахилгаан холбооны болон холболтын байгууламжийн сүлжээ, үйлчилгээний талаар мэдлэг, туршлагатай байх
  • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй байх
  • Компьютерийн хэрэглээний программууд болон интернетийн орчинд чөлөөтэй ажиллах чадвартай
  • Баримт бичиг боловсруулах чадвартай
  • Харилцааны өндөр соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай
  • Идэвхи санаачилгатай, шинийг эрэлхийлдэг, хариуцлагатай
  • Багаар ажиллах чадвартай, цагийн менежмент сайтай
  • Ажлын ачаалал даах, хурдан шаламгай
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах

Бүрдүүлэх материал:

  • Анкет /Төрийн албан хаагчийн 1-р маягт/
  • Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар /нотариатиар баталгаажуулсан/
  • Хоёр хувь зураг
  • Гурван үеийн намтар
  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатиар баталгаажуулсан/

Жич: Зөвхөн шаардлагад тэнцсэн өргөдөл гаргагчийг шалгалт, ярилцлагад урих бөгөөд хүлээж авсан материалыг буцаан олгохгүй.

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2014 оны 05 дугаар сарын 15 өдөр

Материал хүлээн авах хаяг:   Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба

Улаанбаатар хот-14201 Сүхбаатарын гудамж-13,

Сүхбаатар дүүрэг, Метро бизнес төв, 5 давхар

Утас:
304257, 304258
Факс: 
327720
Цахим хаяг:  
www.crc.gov.mn

Бусад мэдээлэл

Монгол Улсад мэдээлэл харилцаа холбооны салбарын бие даасан зохицуулах байгууллага үүсэж хөгжсөний 25 жилийн ойн баярын мэнд хүргэе
“Харилцаа холбооны салбарын Дараа үеийн зохицуулалт, цаашдын чиг хандлага-2020” бага хурал, семинар
Өргөн нэвтрүүлгийн телевизийн хүүхдийн кино, нэвтрүүлэг
Өргөн нэвтрүүлгийн телевизийн монгол кино
Зөвлөлдөх уулзалт
Тусгай зөвшөөрөлгүй улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхэлж байсан газрын үйл ажиллагааг зогсоолоо
Өргөн нэвтрүүлгийн телевизийн бүх кино
Улаанбаатар хотын телевиз, сувгуудийн хөтөлбөрийн бүтэц - 2019 он
Өргөн нэвтрүүлгийн 20 телевизийн хөтөлбөрийн бүтэц
Мониторингийн 2020 оны 9 дүгээр сарын тайлан