Шинэчлэгдсэн: 2015/04/08


Дэлхийн радио холбооны их хурал-2015-д бэлтгэх Ази-номхон далайн орнуудын ээлжит 3-р хуралд оролцох тухай


Харилцаа холбооны зохицуулах хороо, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар хамтран Ази номхон далайн орнуудын Цахилгаан холбооны байгууллагаас Австрали Улсын Брисбэйн хотноо 2014 оны 06 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрүүдэд зохион байгуулагдах Дэлхийн радио холбооны их хурал-2015-д бэлтгэх Ази-номхон далайн орнуудын ээлжит 3-р хуралд оруулахтой холбогдуулан радио давтамжийн төлөвлөлтийн чиглэлээр санал боловсруулах зорилгоор ажлын хэсгийг зохион байгуулж ажиллаж эхлээд байна. Уулзалтад Харилцаа холбооны зохицуулах хорооноос Радио давтамж зохицуулалт, хяналтын албаны дарга А.Лувсан-Очир, ахлах мэргэжилтэн З.Амгалан, мэргэжилтэн Ч.Тэрбиш, Ц.Чулуунбат, инженер А.Болортуяа, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас мэргэжилтэн Ц.Гантөгс, Холбоо, мэдээллийн технологийн сургуулиас багш Жавзансүрэн (PhD), Иргэний нисэхийн ерөнхий газраас Хэлтсийн дарга П.Гантөгс, Г.Баттөгс нар оролцлоо.

Ажлын хэсгийн эхний уулзалтаар Иргэний нисэхийн ерөнхий газраас нисэх хөдөлгөөний удирдахтай холбоотой радио давтамжийн зурвас төлөвлөлтийн талаар санал гаргаад байна.  Мөн ажлын хэсгийн бүрэлдэхүүн дараах чиглэлээр судалгаа хийж ажиллахаар тогтсон. Үүнд:

Chapter 1: Mobile and Amateur Issues                                       - ХХЗХ;

Chapter 2: Science Issues                                                        - ШУТИС;

Chapter 3: Aeronautical, Maritime and Radiolocation Issues          - ХХЗХ;

Chapter 4: Satellite Services                                                     - МТШХХГ;

Chapter 5: Satellite Regulatory Issues                                       - МТШХХГ;

Chapter 6: General Issues                                                        - ХХЗХ; 

Эдгээр мэдээллийг сонирхсон болон санал өгөх  үйлчилгээ эрхлэгчид www.aptsec.org/APTAPG гэсэн линкээр хандаж дэлгэрэнгүй мэдээллийг авах бололцоотой.

Мөн Ази-номхон далайн орнуудын ээлжит 3-р хуралд оролцох бэлтгэл ажлын төлөвлөгөөг эндээс татаж авч үзнэ үү.

Мөн Харилцаа холбооны зохицуулах хороо 2013 оны 07 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд Тайланд Улсын Бангкок хотод зохион байгуулагдсан Дэлхийн радио холбооны их хурал-2015-д бэлтгэх Ази-номхон далайн орнуудын ээлжит 2-р хуралд Радио давтамж зохицуулалт, хяналтын албаны мэргэжилтэн Ч.Тэрбиш, Д.Ганга нар оролцсон. Уг хуралд бүс нутгийн 34 улс орны 320 гаруй төлөөлөл оролцож дараах сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлэг хийсэн байна. Үүнд:

7-р сарын 1-ний өдөр -  APG15 хурлын дарга, орлогч, ажлын хэсгүүдийн дарга нарыг сонгох, цаашид ажлын хэсгүүдийн ажиллах журам, төлөвлөгөөг хэлэлцэх;

7-р сарын 2-ны өдрөөс 4 өдөр – Ажлын хэсгүүд тус тусын хуралдаж цаашид хийгдэх ажлыг хэлэлцэх, APT-н гишүүн орнуудын саналыг нэгтгэн DG-үүдийг боловсруулах, WP ажлын хэсгүүд нэгдсэн тайланг боловсруулах;

7-р сарын 5-ны өдөр – WP1-ээс 5 хүртэлх ажлын хэсгүүдийн гаргасан тайлантай танилцан APT-н удьрдчилсан саналыг боловсруулах,  APG15-3 хурлын товыг батлах.

Энэхүү хуралд оролцсон Харилцаа холбооны зохицуулах хорооны төлөөлөгчдийн ажлын дэлгэрэнгүй тайланг эндээс татаж авч танилцана уу.

Түүнчлэн Дэлхийн радиогийн их хуралтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг эндээс татаж авч танилцах бололцоотой.

Бусад мэдээлэл

"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт
Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл эзэмшигчдэд анхааруулж байна тусгай зөвшөөрлийн төлбөрийн тухай