Шинэчлэгдсэн: 2015/04/08


Мэдэгдэл


Сүүлийн үед тусгай зөвшөөрөл шинээр авах, сунгуулах  хүсэлтээ ирүүлсэн талаар худал мэдээлэх, гомдол гаргах, ёс бусаар байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл, дарамт учруулах байдал иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас цөөнгүй удаа давтагдан гарч байгаатай холбогдуулан дараах мэдэгдлийг гаргаж байна.  

Тусгай зөвшөөрөл шинээр хүсэгчид болон сунгуулахаар хүсэлт гаргагч иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд тухайн эрхлэхээр төлөвлөсөн, эрхэлж байгаа үйл ажиллагааны зөвшөөрлийн хүсэлт, сунгалтын холбогдох маягтыг бөглөн, хавсаргах материалуудыг бүрэн гүйцэд бүрдүүлэн тус хорооны үйлчилгээний ажилтнуудад хүлээлгэн өгнө. Ингэхдээ тус хорооны тусгай зөвшөөрлийн мэргэжилтнүүдээр тухайн бүрдүүлж ирсэн материалын бүрэн гүйцэт, зөв бөглөсөн, иж бүрдэл бүрэн эсэхийг үзүүлж “үйлчилгээний хуудас” –ыг бөглүүлэн гарын үсэг зурж, огноог  тэмдэглэн авснаар хүлээн авсныг баталгаажуулна. Ингэж баталгаажуулж хүлээн авсан тусгай зөвшөөрлийн хүсэлт, сунгалтын материалд холбогдох журмын (Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам-ын 4р зүйл 4.1-4.9) дагуу тус хорооны мэргэжилтнүүд үнэлгээ, дүгнэлтийг журамд (Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам-ын 3р зүйл 3.1-3.10) заасан хугацаанд хийж эцсийн олгох эсэх шийдвэрийг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэж хариуг мэдэгдэнэ.

(Холбогдох хууль, журам, заалтуудыг эндээс үзнэ үү)

Харилцаа Холбооны Зохицуулах хороо нь хуулиар олгогдсон эрх үүргийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох зэрэг арга хэмжээг холбогдох хууль, дүрэм, журам, нөхцөл шаардлагын дагуу авч ажилладаг бөгөөд дээрх журам, үйл ажиллагааны процессийг хатуу дагаж мөрдөн ажилладаг. Иймд журамд заасны дагуу тусгай зөвшөөрлийн мэргэжилтнүүдээр иж бүрдэл нь шалгагдаж бүрэн гүйцэт бөглөгдөөгүй, хавсралт материалууд дутуу хүсэлт, материалуудыг тус хороо хүлээн авах боломжгүй бөгөөд журамд зааснаас бусад асуудалд хариуцлага хүлээхгүй болохыг мэдэгдэе!   

Тус хороо нь 2013 оноос тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэх талаар шинэчлэл хийж нөхцөл шаардлагуудаа шинэчилж ажиллаж байгаа бөгөөд 2014 оны эхний улиралд тусгай зөвшөөрөл хүсэхэд бөглөдөг загварыг шинэчилж хялбаршуулан бөглөх зааврын хамт баталж файл хэлбэрээр өөрийн веб хуудаст байршуулсан.

(Холбогдох маягт, заавруудыг эндээс үзнэ үү)

Тусгай зөвшөөрлийн өргөдлийн маягтууд: Тусгай зөвшөөрлийн өргөдлийн маягтыг бөглөх заавар
1 Мэдээлэл холбооны сүлжээ байгуулах, эзэмших, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх Мэдээлэл холбооны сүлжээ байгуулах, эзэмших, түүний ашиглалт үйлчилгээ эрхлэх /Загвар маягт/
2 Мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх (Яриа, Интернет, Сансрын хөдөлгөөнт холбоо) Мэдээлэл холбооны үйлчилгээ эрхлэх /Загвар маягт/ (Яриа, Интернет, Сансрын хөдөлгөөнт холбоо)
3 Телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ Телевиз, радиогийн олон суваг дамжуулах үйлчилгээ /Загвар маягт/
4 Телевиз, радио, сувгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ Телевиз, радио, сувгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ /Загвар маягт/
5 Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ /Загвар маягт/
6 Контент нийлүүлэх үйлчилгээ Контент нийлүүлэх үйлчилгээ /Загвар маягт/
Тусгай зөвшөөрлийн өргөдлийн маягтууд: Тусгай зөвшөөрлийн өргөдлийн маягтыг бөглөх заавар
1 Шуудангийн үйлчилгээ  Шуудангийн үйлчилгээ /Загвар маягт/
Өргөдлийн маягт Өргөдлийн маягтыг бөглөх заавар
1

Хөдөлгөөнт холбоо

 
2 Сансрын холбоо Сансрын холбоо /Загвар маягт/
3 Өргөн нэвтрүүлэг (Телевиз, радио, FM, AM, MMDS, MUDS) Өргөн нэвтрүүлэг (Телевиз, радио, FM, AM, MMDS, MUDS) /Загвар маягт/
4 Радио релей Радио релей /Загвар маягт/
5 Интернет (WiFi, WiMax, Радиомодем) Интернет (WiFi, WiMax, Радиомодем) /Загвар маягт/

Тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэхэд хуульд заасан хугацааг мөрдөж ажилладаг бөгөөд хүсэлтийг хүлээн авснаас эхлэн ямар шат дарааллаар шийдвэрлэдэг талаар дэлгэрэнгүй процессийн зураглалыг ил тод, нээлттэй байдлыг хангах үүднээс мөн веб хуудастаа байршуулсан.    

(Хүсэлт хүлээж авснаас хойш шийдвэрлэх процессийн мэдээллийг эндээс үзнэ үү)

Тусгай зөвшөөрлийн сунгалт, олголтын хүсэлт гаргагч иргэд, аж ахуйн нэгжүүд шаардлагатай мэдээллийг веб хуудас (www.crc.gov.mn), 976-11-304257 утсаар холбогдон авч хүсэлтээ цаг тухайд нь бүрэн гүйцэд ирүүлэхийг анхаарч ажиллана уу!!!  

 

Бусад мэдээлэл

"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт
Харилцаа холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл эзэмшигчдэд анхааруулж байна тусгай зөвшөөрлийн төлбөрийн тухай