Шинэчлэгдсэн: 2015/04/08


Үүрэн холбооны бааз станц болон антенн фидерийн байгууламжийг байгуулахад өгөх зөвлөмж


Үүрэн холбооны үйлчилгээг чанартай, найдвартай хүргэх мөн радио давтамжийг үр ашигтай ашиглах, харилцан нөлөөлөлгүй ажиллуулах, харилцаа холбооны найдвартай сүлжээг бий болгоход үүрэн холбооны бааз станц болон антенн фидерийн байгууламжийг зөв оновчтой газар сонгон байрлуулах шаардлага зайлшгүй гарч байна.

Сүүлийн үед үүрэн холбооны бааз станцын антенн фидерийн байгууламжийн цамхагийн суурилуулалттай холбоотойгоор Улаанбаатар хот болон орон нутаг, сум, суурин газрын иргэдээс гомдол, шүүмжлэл, санал их ирж байгаа тул дараах зөвлөмжийг өгч байна. Үүнд:

  • Орон нутгийн Засаг Даргын Тамгын газраас газрын зөвшөөрөл  авах;
  • Үүрэн холбооны бааз станц болон антенн фидерийн байгууламжийг байгуулах газар нь тус компанийн өмч байх;
  • Үүрэн холбооны бааз станцын антенн фидерийн байгууламжийг байгуулахад цамхагийн суурилуулалт, бэхэлгээ, газардуулага, аянга бууруулагчийг стандартын дагуу хийх;
  • Антенны цамхаг дээр суурилуулсан бусад оператор компаний антенны байгууламжийг нарийвчлан судалж харилцан нөлөөлөлд өртөхгүйгээр суурилуулах;
  • Харилцаа холбооны зохицуулах хороонд үүрэн холбооны бааз станцын байрлал, ашиглаж байгаа тоног төхөөрөмжийн хүчин чадал, техникийн үзүүлэлтийг үнэн зөвөөр мэдүүлж бүртгүүлэх;
  • Антенны цамхагт байрлуулсан антенны байгууламжийг стандарт шаардлагад нийцүүлж, их чадлын нэвтрүүлэх станцын антеннаас зөрүүлж алслагдсан зайд байрлуулах  буюу байршлыг өөрчилж байрлуулах;
  • Антенн фидерийн байгууламжийг угсарч байгаа туслан гүйцэтгэгч компаниудад суурилуулалт хийгдэхээс өмнө техникийн дүгнэлт гаргуулж антенийг байрлуулж байх;
  • Үйл ажиллагаа эхлэхээс өмнө ашиглах радио давтамжийн зурваст хэмжилт, шалгалт хийж гадны үүсгүүр байгаа эсэхийг нарийвчлан тогтоож байх

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Бусад мэдээлэл

ХХЗХ, ШӨХТГ хамтран “Өрсөлдөөний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт