Шинэчлэгдсэн: 2015/04/08


Орхон аймгийн Баян-өндөр суманд радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний байдалд хийсэн шалгалтын дүн

Орхон аймагт 2014 оны 02 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Телевиз, радиогийн удирдах ажилтнууд, сэтгүүлч уран бүтээлчид, инженер техникийн ажилтануудад зориулсан” сургалт семинарт Харилцаа Холбооны Зохицуулах Хороо тоон технологийн шилжилт, радио давтамжийн төлөвлөлт, зохицуулалтын чиглэлээр илтгэл тавьж, үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж байгаа асуудлууд тэдгээрийг хэрхэн шийдэх арга замуудын талаар ярилцлаа. Мөн тус хорооноос томилогдсон ажлын хэсэг Орхон аймагт ажиллахдаа тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн радио давтамж ашиглалтын байдалд хэмжилт, хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Тус аймагт радио давтамж болон үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу нийт 12 телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч байгаагаас 3-р суваг Сити блессинг ХХК, 10-р суваг Фило ХХК, 12-р суваг Эрдэнэт таймс сонин, 37-р суваг Ишилан ХХК зэрэг компаниуд нэвтрүүлэх станц гэмтэлтэй учраас агаараар нэвтрүүлгээ цацаагүй кабелийн телевизээр нэвтрүүлгээ явуулж байлаа. Харин 8-р суваг Лха ХХК нь үйл ажиллагаа явуулаагүй түр зогсоосон байна. 

Радио өргөн нэвтрүүлгийн тусгай зөвшөөрөлтэй 13 үйлчилгээ эрхлэгч байгаагаас хэмжилтээр, ФМ 101,4 Иргэн Ч. Амаржаргал, ФМ 107,6 Эрдэнэтийн гүүшүүд ТББ–ын нэвтрүүлэх станц нь гэмтэлтэй, ФМ-99.9 Хос тулгуур ХХК, ФМ 105,7 Фило ХХК  зэрэг аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа явуулаагүй байлаа.

Утасгүй агаарын олон сувгийн телевизийн үйлчилгээ эрхлэх 2 компани байгаагаас "Агаарын суваг" ХХК нь тусгай зөвшөөрлийн  дагуу 2500-2700МГц-ын давтамж дээр хэвийн зөрчилгүй, "Дархан ширхэнцэг" ЗГБХН нь радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн дагуу 2200-2300 MГц-ын давтамж дээр  нь үйл ажиллагаа  явуулах зөвшөөрөлтэй боловч хэмжилтийн явцад 2300-2350 МГц-ын радио давтамжийн зурваст 50МГц-ыг зөвшөөрөлгүй ашиглаж байгааг тогтоов.   

Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй аж ахуйн нэгж байгууллагуудад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар албан тоотоор хугацаатай үүрэг даалгавар, сануулга хүргүүлж байна.

 

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо

Бусад мэдээлэл

Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам журмын төсөлд санал авч байна
"Боловсролын салбар дахь цахим шилжилт" хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Домэйн нэрийг бүртгэх, ашиглах журам батлагдлаа
Мониторингийн 2020 оны 7 дугаар сарын тайлан
“Үндэсний өв соёл, түүх, уламжлалыг илэрхийлсэн шилдэг бүтээл болон шилдэг телевиз, радио шалгаруулах уралдаан”-ы дүн гарлаа
Харилцаа холбооны зохицуулах хорооны 2020 оны 7 дугаар сард хүлээн авсан баримт бичгийн мэдээ
Т.БАТБОЛД: СОНГУУЛИЙН ХУГАЦААНД “ФЭЙСБҮҮК” КОМПАНИТАЙ ХАМТРАН ХУУЛЬ ЗӨРЧСӨН 403 КОНТЕНТЫГ ХЯЗГААРЛАСАН
Харилцаа холбооны зохицуулах хороо Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар хамтран ажилласан төрийн болон хувийн хэвшлийн аж, ахуй нэгж байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа
Журмын төсөлд санал авах тухай
МЭНДЧИЛГЭЭ