Шинэчлэгдсэн: 2015/11/30


Тус хорооноос 2014 оны 2 дугаар улиралд хийсэн суурин болон явуулын хяналт шалгалтын ажлын мэдээлэл


2014 оны 2 дугаар улиралд тус албаны Радио долгион хяналтын төвийн инженерүүд суурин болон явуулын хяналт шалгалтуудыг дараах чиглэлүүдээр хийж гүйцэтгэлээ. Үүнд:

Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа телевиз радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ  эрхлэгчдийн  тусгай  зөвшөөрлийн  нөхцөл  шаардлагын  хэрэгжилтэнд  хяналт  шалгалт хийж, үнэлгээ өгөх, холбогдох арга хэмжээг авч ажиллах ажлын хүрээнд 2014 оны 04 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд тус хорооноос томилогдсон ажлын хэсэг ажиллаж, хэмжилт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.

Тус шалгалтанд  радио давтамж болон үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу  телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч 4, утасгүй агаарын олон сувгийн телевизийн үйлчилгээ эрхлэх 3, радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч 6, КаТВ 3, Кабелийн суваг 2, ISP 1 тусгай зөвшөөрөл эзэмшигч болон 3 эрхийн бичиг /харилцааны богино долгионы станц/ эзэмшигчид хамрагдлаа. 

Дээрхи хяналт шалгалтаар тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй аж ахуйн нэгж байгууллагууд болон  илэрсэн зөрчил дутагдалдыг арилгуулахаар хууль тогтоомжийн заалтын дагуу арга хэмжээ авч зөрчлийг арилгах үүрэг даалгавар, албан тоот хүргүүлэв.

Мөн “Радио долгионы тухай” хуулийн заалтуудыг зөрчин ажиллаж байсан 2 компанид торгуулийн арга хэмжээ оногдуулав.

Дархан-Уул аймгийн Дархан суманд үүрэн холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нийт 4 оператор компанийн ашиглаж байгаа радио давтамжийн зурвас хэмжилт шалгалтийг хийж шалгалтын дүнг хавсарган “Мобиком корпораци” ХХК, “Юнител групп” ХХК, “Жи-Мобайл” ХХК, “Скайтел” ХХК-д албан тоот хүргүүлэн ажиллаа.

 

***                     ***                         ***                   ***               ***

Нийслэлийн худалдаа үйлчилгээний байгууллагууд, хамгаалалтын албад, барилгын салбарт ашиглаж буй радио төхөөрөмжүүдийн ашиглалтад хяналт шалгалт хийх ажлын хүрээнд: 2014 оны 4 дүгээр сарын 28-наас 5 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд хийж гүйцэтгэлээ.

            Шалгалтаар Улаанбаатар хотод барилга угсралтын    үйл ажиллагаа явуулж байгаа 10 аж ахуй нэгж байгууллагууд болон тэдгээрийн харуул хамгаалалтын 11 албаны ашиглаж байгаа радио төхөөрөмжүүдийн ашиглалтын байдалд хэмжилт шалгалт хийж, Радио долгионы тухай хуулийн заалт, дүрэм, журмыг танилцуулан санамж бичиг өгч холбогдох арга хэмжээг авч ажиллаа. Тус хяналтын албанаас дээрхи хэмжилт шалгалтыг 3 дугаар улиралд үргэжлүүлэн хийхээр төлөвлөөд байна. 

 

***                     ***                         ***                   ***               ***

Жи-мобайл ХХК-аас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Мандал сум, Булган аймгийн Бүрэгхангай сум, Төв аймгийн Заамар сумуудын үүрэн холбооны бааз станцын радио давтамжийн зурваст үүсч байгаа нөлөөллийн эх үүсгүүрийг илрүүлэн тогтоох, мөн радио давтамжийн үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдүүдийн радио давтамж ашиглалтын байдалд 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 28-ны өдрүүдэд хэмжилт, шалгалт хийж гүйцэтгэлээ.

Сэлэнгэ аймгийн Мандал суманд радио давтамж болон үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу  телевизийн өргөн нэвтрүүлгийн 3, утасгүй агаарын олон сувгийн телевизийн үйлчилгээ эрхлэх 1, радио өргөн нэвтрүүлгийн 3, КаТВ 1 тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамрагдлаа. 

            Шалгалтаар тус суманд радио давтамж эзэмшигч байгууллагуудын антенны цамхагууд ойрхон байрласнаас харилцан нөлөөлөлд өртөж байна. Хэмжилтээр тус суманд агаарын утасгүй олон сувгийн телевизийн омни антенн нь  Жи Мобайл ХХК-ийн бааз станцын альфа секторын панел антеннтай ойрхон зайд байрласнаас нөлөөлөл үүсч байсан тул агаарын олон сувгийн телевизийн нэвтрүүлэгчийн гаралтын чадлыг бууруулж үүсч байсан нөлөөллийг арилгасан болно.

 

Сэлэнгэ аймгийн Сайхан суманд радио давтамж болон үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн дагуу  телевизийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч 1, утасгүй агаарын олон сувгийн телевизийн үйлчилгээ эрхлэх 1, КаТВ 1, эрхийн бичиг эзэмшигч 1 компани үйл ажиллагаа явуулж байсан ба  радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмших эрх нь цуцлагдсан 1 компани зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байлаа.

Хэмжилтээр Жи-Мобайл ХХК-ийн үүрэн холбооны бааз станцын үйл ажиллагаанд Хөтөлийн “Цемент шохой” ХХК нь зөвшөөрөлтэй давтамж дээрээ үйл ажиллагаа явуулаагүй нөлөөлөл үзүүлж байсныг илрүүлэн зөвшөөрөлтэй давтамж дээр нь тохиргоог хийлгүүлж нөлөөллийг арилгасан болно.

Төв аймгийн Заамар суманд хийсэн хэмжилт шалгалтын явцад радио давтамж ашиглах эрхийн бичгийн зөвшөөрөлгүй 2, радио давтамжийн зөвшөөрөлтэй боловч хугацаа дууссан сунгалт хийлгээгүй үйл ажиллагаа явуулж байсан 1 байгууллагыг илрүүлэн зөрчлийг арилгуулсан болно.

Булган аймгийн Бүрэгхангай сумын, Дэрст баг, Худагт байшинтын уурхайд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг радио давтамж ашиглах эрхийн бичгийн зөвшөөрөлгүй  2 компани үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлэн үйл ажиллагааг нь зогсоож нөлөөллийг арилгасан болно.

***               ***                     ***                         ***                   ***               ***

Харилцаа холбооны зохицуулах хороо, Оюуны өмчийн газартай хамтарсан удирдамжийн дагуу Улаанбаатар хотод тусгай зөвшөөрлийн дагуу хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ явуулж байгаа нийт 30 аж ахуй, нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд 2014 оны 05 дугаар сарын 13-23-ны хооронд хийж гүйцэтгэв.

Шалгалтанд хамрагдсан байгууллагуудын үйл ажиллагаа болон студид тавигдах шаардлага (студийн тоо, хэмжээ, акустка), техник тоног төхөөрөмж, суурилуулалт холболт (техник төхөөрөмжийн хүчин чадал, стандартын дагуу холбож суурилуулсан эсэх), нөөц тэжээл, газардуулга, сувагчлал, хэмжилт үзлэг хийх хуваарь, тэмдэглэл, техникийн паспортын хөтлөлтөнд хяналт шалгалтыг хийхийн зэрэгцээ ашиглаж байгаа нэвтрүүлэх станцын ашиглалтын үеийн гаралтын чадлыг доорхи хуваарийн дагуу хийж гүйцэтгэлээ.Үүнд:

  • Техник тоног төхөөрөмжид хэмжилт хийж баталгаажуулах (Орбитод байрлах Радио долгионы хяналтын төвд тусгай хуваарийн дагуу FM нэвтрүүлэгчүүдийг аваачиж баталгаажуулалтын хэмжилт хийх);
  • ФМ-ийн өөрийн байран дээр хэмжилтийг хийж Радио долгион хяналтын төвд хийсэн хэмжилттэй харьцуулах. Антенн, нэвтрүүлэгчийн холболтыг шалгах;
  • Студиэс нэвтрүүлэгч хүртэлх холболтыг шалгах радио линкийн давтамжийг хэмжих;
  • Инженерчилэнгийн программ дээр хамрах хүрээний тооцоолол зэрэг чиглэлээр хэмжилт шалгалтыг хийв.

Шалгалтанд хамрагдсан байгууллагуудад  үүсч байгаа нийтлэг зөрчлүүд:

  • Техник тоног төхөөрөмж газардуулгагүй.
  • Цахилгаан тэжээлийн найдвартай эх үүсгүүргүй болон нөөц үүсгүүргүй.
  • Тоног төхөөрөмжийн холболт стандартын дагуу бус.
  • Нэвтрүүлэгчийг тусгай зөвшөөрөлд зааснаас өөр байрлалд зөвшөөрөлгүй байрлуулсан.
  • Нэвтрүүлэгчийн чадал болон марк, үзүүлэлтийг тусгай зөвшөөрөлд зааснаас өөрчилсөн.
  • Техникийн мэргэжлийн ажилтан хангалтгүй.
  • Студи болон тоног төхөөрөмжийн өрөө байранд хөдөлмөр аюулгүй байдлыг хангаагүй. /дээш гарах шат, бэхэлгээгүй, дуу чимээ тусгаарлалтгүй, эфирийн студид нэвтрүүлэгч байрлуулсан гэх мэт/ зэрэг нийтлэг дутагдлууд илэрч байлаа.

***               ***                     ***                         ***                   ***               ***

              Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны даргын A/104 тоот тушаалын дагуу Увс, Баян-Өлгий Завхан, аймгууд болон Завхан аймгийн Тосонцэнгэл суманд үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаа, тусгай зөвшөөрлийн гэрээ, холбогдох хууль тогтоомж, нөхцөл шаардлагын хэрэгжилтийн биелэлтийг шалгах, тоног төхөөрөмжийн стандарт шаардлага хангасан байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх, үүрэн холбооны радио давтамжийг шалгах, утасгүй интернэтийн 2.4 ГГц болон 5 ГГц радио давтамж дээр хэмжилтийг хийж зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгах, таслан зогсоох, шударга өрсөлдөөнийг бий болгох зорилгоор тус хорооноос 2014 оны 06 сарын 06-наас эхлэн 19-ны өдрүүдэд 20МГц-3000МГц-ын давтамжийн зурваст үйл ажиллагаа явуулж байгаа радио давтамж эзэмшигчдийг тодорхойлох хэмжилт шалгалт хийлээ. 

  • Завхан аймгийн Тосонцэнгэл сум:
  • Тус суманд радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч 2, эфирийн телевизийн үйлчилгээ эрхлэгч 1 байсан ба одоогоор үйл ажиллагаа явуулахаа больсон, мөн үүрэн холбооны 4 оператор компани, РТС УТҮГ-ын явуулдаг  6 сувгийн нэвтрүүлэгт 1 суваг нэмэгдэн үйл ажиллагаа явуулж байна. 
  • Завхан аймаг Улиастай хот:
  • Тус аймагт радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч 4, эфирийн телевизийн үйлчилгээ эрхлэгч 3,  үүрэн холбооны 4 оператор компани нь 2G, 3G үйлчилгээнүүдийг нэвтрүүлж байна, РТС УТҮГ-ын явуулдаг  6 сувгийн нэвтрүүлэгт 1 суваг нэмэгдэн үйл ажиллагаа явуулж байна.  Мөн интернэтийн үйлчилгээ эрхлэгч 1 байна.
  • Увс аймаг Улаангом хот:
  • Тус аймагт радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч 4, эфирийн телевизийн үйлчилгээ эрхлэгч 2,  үүрэн холбооны 4 оператор компани нь 2G, 3G үйлчилгээнүүдийг нэвтрүүлж байна, РТС УТҮГ-ын явуулдаг 6 сувгийн нэвтрүүлэгт 1 суваг, 1 ФМ нэмэгдэн үйл ажиллагаа явуулж байна.  Мөн интернэтийн үйлчилгээ эрхлэгч 1 байна.
  • Баян-Өлгий аймаг Өлгий хот:
  • Тус аймагт радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгч 4, эфирийн телевизийн үйлчилгээ эрхлэгч 2,  үүрэн холбооны 4 оператор компани нь 2G, 3G үйлчилгээнүүдийг нэвтрүүлж байна, РТС УТҮГ-ын явуулдаг  6 сувгийн нэвтрүүлэгт 1 суваг нэмэгдэн үйл ажиллагаа явуулж байна.  Мөн интернэтийн үйлчилгээ эрхлэгч 1 байна.
  • Дээрх аймгууд болон Говь-Алтай, Ховд аймгууд нь 2014 оны 07 дугаар сарын 14-нөөс эхлэн шалгагдаж 2014 оны 07 сарын 21, 22-нд баруун бүсийн семинарын үеэр шалгалтын дүнг танилцуулан ажиллахаар төлөвлөж байна.

 

***               ***                     ***                         ***                   ***               ***

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны төлөвлөгөөт ажлын хүрээнд  Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт уул уурхай ашигт малтмал олборлох чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, хуулийн этгээдүүдэд ”Радио долгионы тухай“ хуулийн хэрэгжилт, радио давтамжийн эрхийн бичиг эзэмшигчдийн зөвшөөрлийн гэрээний хэрэгжилт болон радио давтамжийн ашиглалтын байдалд хэмжилт, шалгалтын ажлыг 2014 оны 06 дугаар сарын 06-наас 23-ны өдрийн хугацаанд  хийж гүйцэтгэлээ.

Шалгалтанд нийт 75 аж ахуй, нэгж байгууллага хамрагдсанаас уул уурхай ашигт малтмал олборлож байгаа 63, харуул хамгаалалтын 12 байгууллага хамрагдлаа. Үүнээс:

  • Харилцааны богино долгионы радио станц зөвшөөрөлтэй ашиглаж   байсан            - 4
  • Харилцааны богино долгионы радио станц ашиглах зөвшөөрөлтэй боловч зөвшөөрөлгүй давтамж  дээр ажиллаж байсан                           - 2
  • Радио давтамж ашиглах эрхийн бичгийн зөвшөөрөлгүй
  • Харилцааны богино долгионы радио станц ашиглаж   байсан                        -23
  • Харилцааны богино долгионы радио станц болон радио тоног төхөөрөмж ашигладаггүй   байгууллага     - 15

Шалгалтанд хамрагдсан нийт аж ахуй нэгжүүдийн ашиглаж байгаа холбооны тоног төхөөрөмж болон харилцааны богино долгионы радио станцуудын ашиглаж байгаа радио давтамжийн зурвасыг тодорхойлон зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж бусдын үйл ажиллагаанд саад учруулж, харилцан нөлөөлөл үүсгэж байсан 8 аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагааг зогсоож зөрчлийг арилгуулсан болно.

Зөрчилтэй ажиллаж байсан 3 компанид ХХХУБайцаагчийн албан шаардлага, “Радио долгионы тухай” хуулийн заалтуудыг зөрчин ажиллаж байсан 4 компанид торгууль шийтгэвэр оногдуулсан болно.

 

***               ***                     ***                         ***                   ***               ***

“Монгол Улсын телевизийн өргөн нэвтрүүлгийг аналоги системээс тоон системд шилжүүлэхэд шаардагдах тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах”  төслийн тоног төхөөрөмжийг хянах, шалгах техникийн комиссын бүрэлдэхүүн  тоон телевизийн дахин дамжуулах станцын тоног төхөөрөмжийг хүлээн авах, байнгын ашиглалтад оруулах ажлын хүрээнд 2014 оны 05 дугаар сарын 07-ноос 19-ний өдөр хүртэл, Хэнтий, Дорнод, Сүхбаатар  аймагт,  2014 оны 06 дугаар сарын 04-нөөс 13-ны өдрийг дуустал Сэлэнгэ  аймаг, сумдад тоон телевизийн дамжуулах станцын тоног төхөөрөмжүүд гэрээнд заасан дагуу 100 Вт-н нэвтрүүлэх станц суурилуулсан газарт нэвтрүүлэгч, MPEG4 тоон гаралттай хүлээн авагч, модулятор, нягтруулгын төхөөрөмж, инкодер, төхөөрөмж суурилуулах зогсуур, чиглэлтэй антенн, фидерийн кабель, цахилгаан тогтворжуулагч, хяналтын төхөөрөмж, 50Вт, 20Вт-н нэвтрүүлэх станц суурилуулсан газарт нэвтрүүлэгч, MPEG4 тоон гаралттай хүлээн авагч, төхөөрөмж суурилуулах зогсуур, чиглэлгүй антенн, фидерийн кабель, цахилгаан тогтворжуулагч, хяналтын төхөөрөмж гэсэн тоног төхөөрөмж бүхий иж бүрдлүүдийг нийлүүлэгдсэн эсэхийг хянаж, тоног төхөөрөмжүүдийн модель, сериал дугаарыг тэмдэглэн авч, суурилуулсан тоног төхөөрөмжид хэмжилт хийж, техникийн нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсэхэд шалгалт хийв.

Хамрах хүрээний хэмжилтийг тухайн сумын байршил суурьшлын бүсээс хамаарч хамгийн багадаа 4 цэгт хийсэн.

Хэмжилт шалгалтаар Төв аймгийн Баяндэлгэр сумд суурилуулсан тоон телевизийн дахин дамжуулах станцын фидерийн кабелийн холбогч  дээр битүүмж алдагдаж ойлтын чадал стандарт хэмжээнээс илүү байсныг гүйцэтгэгч компанийн инженерээр засуулж хэвийн болгуулсан. Бусад сум суурингуудын хувьд хэмжилтээр зөрчил дутагдал илрээгүй болно.

 

***               ***                     ***                         ***                   ***               ***

Скайтел ХХК-ны хүсэлтийн дагуу тус байгууллагын 3G сүлжээнд үүссэн харилцан нөлөөллийг тогтоох хэмжилтийг 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Баянхошуу, Драгон төвийн орчим, Москва хороолол, 1-р хороолол орчимд хийж нөлөөллийн шалтгааныг илрүүлэн тогтоож шат даараалалтай арга хэмжээг авч ажиллаж байна. Үүнд:

  • Баянхошуунд хийсэн хэмжилтээр олон сувгийн телевизийн хэрэглэгчид хүлээн авах антенныг дур мэдэн салаалах,  антенны кабель сунгах,  байршил өөрчлөх зэргээс үүдэн  Скайтел ХХК-ийн 3G сүлжээнд нөлөөлөл үүсгэж байгааг тогтоов
  • 1-р хороолол 19-р байрны оршин суугчдийн интернет модем өргөн зурвасаар цацаргалт үүсгэж байсан.

Мөн утасгүй холболтын сүлжээний төхөөрөмж нь үйлдвэрийн тохиргоотой өрх гэрийн хэрэгцээнд ашиглаж байсныг илрүүлэн тогтоож тухайн төхөөмөржид тохиргоог  хийж Скайтел ХХК-ийн 3G сүлжээний “Өгөөмөр”, “19”-гэсэн 2 сайтны нөлөөллийг бүрэн арилгасан болно.

 

***               ***                     ***                         ***                   ***               ***

Улаанбаатар хотод радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөлтэй ФМ радиогийн үйлчилгээ явуулж байгаа 30 аж ахуйн нэгж байгууллагуудын радио давтамжид Радио долгион хяналтын төвийн суурин хяналтад өдөр бүр 1-2  удаагийн давталттайгаар хэмжилт шалгалтыг

  • Дохионы төвшин болон оронгийн хүчлэгийг тодорхойлох буюу сонсогдох байдал;
  • Дохио шуугианы харьцааг үнэлэх;
  • Эзлэх зурвасын өргөнийг тодорхойлох зэрэг аргаар 

Радио долгионы хяналтын төвийн Метромол төв болон Орбитод байрлах суурин хяналтын системүүдийг ашиглан хотын төв болон баруун бүсэд харьцуулсан хяналтыг хийж, үр дүнг 7 хоног 14 хоног,  сар, улирлаар боловсруулан ажиллаа.

Тус хорооны Радио долгион хяналтын төвийн суурин хяналтад нийт 30 хэт богино долгионы радио өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчид хамрагдсанаас:

  • Хэвийн ажиллаж байгаа – 16 радио станц;
  • Бага хэмжээний шуугиантай – 6 радио станц /ФМ107.5, ФМ99.3, ФМ103.1, ФМ100.1, ФМ106.6 болон ФМ95.7/;
  • Байнгын их хэмжээний шуугиантай – 5 радио станц / ФМ98.1, ФМ-01.7, ФМ102.1, ФМ96,3 болон ФМ104/
  • Ажиллахгүй байгаа – 3 радио станц /ФМ91.7, ФМ92.1, болон ФМ105/.

Хамрах хүрээний тооцооллыг хийхэд:

  • -Хангалтгүй тархалттай-2 /ФМ92.1, 91.1/ байлаа.

 

Бусад мэдээлэл

Өргөн нэвтрүүлгийн телевизийн монгол кино
Зөвлөлдөх уулзалт
Тусгай зөвшөөрөлгүй улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхэлж байсан газрын үйл ажиллагааг зогсоолоо
Өргөн нэвтрүүлгийн телевизийн бүх кино
Улаанбаатар хотын телевиз, сувгуудийн хөтөлбөрийн бүтэц - 2019 он
Өргөн нэвтрүүлгийн 20 телевизийн хөтөлбөрийн бүтэц
Мониторингийн 2020 оны 9 дүгээр сарын тайлан
Зөвлөмж сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд
Өсвөр насны хүүхдүүдийн захидлын уралдааныг зохион байгуулна
2019 онд Улаанбаатар хотын өргөн нэвтрүүлгийн телевиз, сувгууд нь 438 мянга гаруй цагийн хөтөлбөр бэлтгэн хүргэсэн байна