Шинэчлэгдсэн: 2015/05/25


Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны 5 дугаар хуралдааны мэдээлэл


Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хорооны 2014 оны ээлжит 5 дугаар хуралдаан 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдөр болов. Тус хуралдаанаар нийтдээ 13 асуудлыг хэлэлцэж, хорооны 12 тогтоол, 1 тэмдэглэл тус тус гарган шийдвэрлэсэн болно.

Хуралдаанаар харилцаа холбооны тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын чанарын гарын авлага, түүний холбогдох багц баримт бичгүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулан батлав. Түүнчлэн давтамжийн зурвасын хуваарилалт, ашиглалтын тухай хэлэлцэн “Монгол Улсын хэмжээнд тоон радио релейнд ашиглах давтамжийн зурвасын хуваарилалт, ашиглалт”-ыг батлаж, давтамжийн зохицуулалтыг шинэчилэн хийх нөхцлийг бүрдүүлж байна.

ХХЗХ-ны хуралдаанаар “Улс хоорондын агаарын шуудангийн илгээлтийн үйлчилгээний үнийн доод хязгаарыг батлах тухай” 2012 оны 50 тоот тогтоолыг хүчингүй болгов.  “Шуудангийн үндсэн болон бусад сүлжээнд холбогдох, харилцан холболтын журам”, “ХХЗХ-ноос санал, гомдол, маргааныг хүлээн авах, хянах, шийдвэрлэх журам”-ыг тус тус шинэчилэн тогтоолоор батлав.  

Хорооны хуралдаанаар иргэд, байгууллага, ААН-ээс харилцаа холбооны үйлчилгээ, шуудангийн ашиглалт үйлчилгээ, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл болон радио давтамжийн тусгай зөвшөөрөл авах, сунгах, нэмэлт өөрчлөлт оруулах, цуцлах талаар хүсэлт материал ирүүлснийг “Харилцаа холбооны тухай” хууль, “Радио долгионы тухай” хууль, “Шуудангийн тухай”, “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль”, холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын хүрээнд албадаас үнэлгээ хийсэн санал, дүгнэлтийг авч хэлэлцээд,  16 хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл шинээр олгох,  6 тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийн хамрах хүрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв. Мөн холбогдох хууль, тогтоомжийн заалт, нөхцөл шаардлагыг мөрдөөгүй, хүсэлт гаргасан 6 иргэн, хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн.

Хуралдааны баталсан тогтоолын жагсаалт, хавсралт

Бусад мэдээлэл

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 100 жил
Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын тухай
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ХУГАЦААНД РАДИО, ТЕЛЕВИЗ БОЛОН ЦАХИМ ОРЧИН АШИГЛАН СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГАА НЭВТРҮҮЛЭХ, ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМУУДЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Тусгай зөвшөөрөлтэй телевиз, радио, сувгийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэгчдийн эзэмшлийн мэдээлэл
Судалгаа
Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2021 оны нэгдүгээр улиралд зохион байгуулах нээлттэй хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна
Мониторингийн 2021 оны 1 дүгээр сарын тайлан
Мониторингийн 2020 оны 12 дугаар сарын тайлан
Телевиз, сувгийн мониторинг
Дэлхийн радиогийн өдөр-2021-ийг "Шинэ дэлхий-Шинэ радио" уриан дор зохион байгуулна