Шинэчлэгдсэн: 2015/04/08


Кибер аюулгүй байдлын форумыг хамтран зохион байгуулав


Монгол Улсын Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар болон Ази, номхон дайлан цахилгаан холбооны байгууллага-АНДЦХБ (APT)-аас хамтран Ази, номхон далайн бүсийн орнуудын “Кибер аюулгүй байдлын 5 дугаар форум”-ыг 2014 оны 5 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.  Тус олон улсын форумыг зохион байгуулахад дэмжигч байгууллагаар Монгол Улсын Харилцаа холбооны зохицуулах хороо, ерөнхий ивээн тэтгэгчээр Скайтель компани оролцлоо.

Уг хуралд АНДЦХБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Тошида Ямада оролцсон бөгөөд ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын сайд Ч.Сайханбилэг, Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа нар нээж тус тус үг хэлсэн болно. 

Тус форумд Афгинастан, Бангладеш, Бутан, БНХАУ, БНАСАУ, БНАЛАУ, Вьетнам, Камбож,   Малайз, Малдив, Мяанмар, Балба, Филипин, Фижи, Пакистан, Папуа, Шинэ Гвиней, Шри Ланк, Тайланд, Тонга,  Япон зэрэг нийт 20 гаруй орны төлөөлөгчид, олон улсын байгууллагуудаас Ази номхон далайн бүсийн орнуудын сүлжээ мэдээллийн төв (APNIC), Азийн интернэтийн нийгэмлэг (ISOC), NTT, Хонконгын Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжлийн холбоо (PISA), Токиогийн их сургууль зэрэг төлөөлөгч, эрдэмтэн судлаачид оролцов.

Форумын хүрээнд нэгдсэн хуралдаан 2 удаа, салбар хуралдаан 8 удаа тус тус зохион байгуулагдсан бөгөөд Монголын талаас МТШХХГ-ын газрын дарга Г.Чинзориг (Session-2: Combating SPAM and other Threats such as Botnets, Phishing, Hacking, Virus/Worm, Identity theft etc.), ХХЗХ-ны ЭЗМЗА-ны дарга Т.Наранмандах нар (Session-6: Activities of Computer Emergency Response Teams-CERTS in the region) тус тус даргалан амжилттай зохион байгуулав. Нэгдсэн болон салбар хуралдаанаар Кибер аюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлж буй туршлагаа хуваалцан, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж, цаашид кибер аюул заналтай тэмцэх бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулах асуудлыг хэлэлцлээ. Түүнчлэн цахим аюулгүй байдлын Балигийн төлөвлгөөний хэрэгжилт, Спам, хортой код, вирус, аюул занал, будлиан, таних тэмдгийн хулгайны асуудлууд, Хор хөнөөлтэй цахим хуудсууд болон бага насны хүүхдийн хамгаалалт, Кибер аюулгүй байдлын мэдлэг ойлголтыг олон нийтэд түгээх, компьютерийн яаралтай тусламжийн багуудын үйл ажиллагааны танилцуулга, шинээр гарч ирж буй аюул, занал, зорилтот халдлагууд зэрэг олон асуудлыг хэлэлцсэн нь чухал ач холбогдолтой үйл явдал болсон гэж мэргэжилтнүүд дүгнэлээ.

Тус форумыг зохион амжилттай байгуулсан МТШХХГ, АНДЦХБ болон хамтран ажилласан Скайтел ХХК, МХС ТӨК-ийн удирдлага, зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд, идэвхитэй оролцсон төрийн байгууллага, компаниудад Хорооны удирдлага, ажилтнуудын нэрийн өмнөөс талархлаа илэрхийлье.

Форумын хөтөлбөр илтгэлүүд

Сэдэв Илтгэгч
1 PROGRAMME  
2 LIST OF PARTICIPANTS  
3 NAVIGATING A CHANGING SPAM LANDSCAPE :
TOOLS FOR MULTI-STAKEHOLDER COOPERATION
Ms. Noelle de Guzman, Internet Society,
4 OPPORTUNITIES AND CHALLENGES IN CYBERSECURITY Mr. Adli Wahid, APNIC
5 MIC’S INFORMATION SECURITY POLICY AND ACTIVITIES Mr. Kunihiro Tsutsui, Ministry of Internal Affairs and Communications,
(Japan)
6 A SECURE, STABLE AND RESILIENT INTERNET THROUGH
COLLABORATION AND COORDINATION
Mr. Jia-Rong Low, ICANN
7 PHILIPPINES’ CYBERCRIME PREVENTION ACT OF 2012 Mr. Alberto B. Salvador Jr., Department of Science and Technology
(Philippines)
8 CYBERSECURITY POLICY IN MONGOLIA Mr. CHINZORIG GANBOLD, ITPTA,
(Mongolia)
9 RECENT CASES OF INTERNET INCIDENTS AND
RESPONSE IN KOREA
Yong-Kyu Park, Korea Internet & Security Agency
(Korea)
10 PREPARATION FOR THE
APT MINISTERIAL MEETING
APT Secretariat

 

Бусад мэдээлэл

ХХЗХ, ШӨХТГ хамтран “Өрсөлдөөний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
"ХХЗХ-НЫ 25 ЖИЛИЙН ОЙН НЭРЭМЖИТ РАДИО СОНИРХОГЧИЙН НЭВТРҮҮЛЭГЧ ОЛОХ 2020 ОНЫ УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Харилцаа холбооны тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээ эрхлэгчдийн 2020 оны эхний хагас жилийн үндсэн үзүүлэлтүүд
“5G радио давтамжийн хуваарилалт, техникийн ерөнхий шаардлага” ажлын хэсгийн уулзалт, хэлэлцүүлэг
Орон нутгийн радио, телевизийн үйлчилгээ эрхлэгчдэд цахим сургалт хийлээ
РӨН-ийн үйлчилгээ эрхлэгчдэд 2020 оны 08-р сарын 15-наас 09-р сарын 15 хүртэл хийсэн суурин хяналтын мэдээ
ХХЗХ, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газартай Улс хоорондын шуудан илгээмжээр, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарч ажиллана
"Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн журам", "Олон суваг дамжуулах үйлчилгээний үндсэн багцын зохицуулалтын журам"-уудын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулагдаж байна
ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН ЗАХИДЛЫН УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Интернэтийн бөөний үйлчилгээ эрхлэгчид болон интернэтийн үйлчилгээ эрхлэгчдийн хооронд байгуулсан интернэтийн холболтын гэрээний бүртгэлийн жагсаалт